Франц залуугийн алан хядагчдад хаягласан захидал дэлхий нийтийг уйлуулж байна

2015-11-25, 00:30
17,998
Парист гарсан аймшигт харгис алан хядлага дэлхий нийтийг чичрүүлж, түгшүүрт байдалд оруулсан билээ. Тэрхүү 11-р сарын 13-ны эмгэнэлт явдлаас хэдэн хүүхэд өнчрөн хоцорч, хичнээн хүн сэтгэлдээ шархтай, өшөө хорсолтой үлдсэн гэдгийг хэн ч тааж мэдэхийн аргагүй билээ. Хайртай хүнээ алдсан тэдгээр Франц иргэдийн нэг болох Антойн Лэйрис (Antoine Leiris) энэхүү халдлагын үеэр хайртай эхнэрээ алдаж, дөнгөж 1 ой 5 сар хүрч буй нялх хүүтэйгээ өнчрөн хоцорчээ. Түүний алан хядагчдад хаяглан бичсэн захидлыг орчуулан хүргэж байгааг хүлээн авна уу.
Франц залуугийн алан хядагчдад хаягласан захидал дэлхий нийтийг уйлуулж байна

Тэрээр захидалдаа:
Та нар миний бүхий л амьдралын утга учир болсон хайрт гэргийгийн минь амийг хар баасан гарагт авч одлоо, залуус аа! Гэхдээ үүний төлөө би та нарыг үзэн ядахгүй гэдгээ хэлье. Учир нь би та нарыг хэн бэ гэдгийг чинь мэдэх шаардлагагүй, үнэндээ мэдэхийг ч хүсэхгүй байна.  Тэртэй тэргүй та нарын сүнс аль хэдийн арилан одсон нь тодорхой. Хэрвээ та нарын тэр ариун дээд шүтээн чинь гэмгүй хүний амийг авч, гэгээн дүрээ үзүүлдэг юм бол миний эхнэрийн биед шигдсэн сум болгон та нарын бурханы зүрхэнд гүн шарх болон үлдсэн байгаа гэдэгт итгэлтэй байна.



Намайг та нарыг үзэн ядаж байгаа гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй, харин ч би та нарын эсрэг уур хорслоор жигүүрлэсэн адилхан бусармаг үйлдэл гаргавал өөрийгөө болон хайрт эхнэрийгээ гутаан доромжилж, бууж өгсөн хэрэг болох байх. Та нар намайг тэрхүү аймшигт мөчид айн гүйлдэх олон хүмүүсийг харж, аврал эрсэн харцаар өрөвдөлтэй нь аргагүй ширтэж, басхүү аюулгүй байхын төлөө эрх чөлөөгөө золионд гаргаасай гэж хүлээсэн ч байж магадгүй юм. Гэвч та нарын энэ хуучин арга чинь ахин хэнийг ч урхиндаа оруулахаасаа өнгөрсөн гэдгийг дахин дахин хэлмээр байна.
 

 
Хэд хоног хүлээсний эцэст, өнөө өглөө түүнийгээ зүүдэндээ харахад надад ямар сайхан санагдсаныг та нар амьдралдаа ч үзэхгүй гэж би баттай хэлэх байна. Тэр минь баасан гарагийн орой гэрээсээ гарсан шигээ, 12 жилийн өмнө надтай анх танилцаж байсан үеийнх шигээ л үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бичихээс ч халшрам тэрхүү аймшигт мэдээг сонсоод миний сэтгэлд хэзээ ч нөхөгдөхөөргүй гүн ангал үүсэх шиг л болсон. Миний энэ уйтгар гуниг та нарын бах тавыг хангаж байгаа нь мэдээж. Гэхдээ энэ бол үүрдийн биш зуурдын ялалт гэдгийг ойлгох ухаан та нарт байх болтугай.



Миний гэр бүл дэлхийн ямар ч улсын армиас илүү хүчтэй учраас энэ хорвоог ядралгүй туулна гэдэгт би итгэдэг. Одоо надад та бүхэнд зориулах цаг зав ахиж олдохгүй нь. Учир нь дөнгөж сая миний амьдралын утга учир болсон хүү Мэлвил маань сэрчихлээ. 2 ой ч хүрээгүй нялх үрийн минь нүгэл хилэнцийн сүүдэр ч үгүй сэтгэл та бүхнийг аймшигтайгаар тавгүйтүүлэх нь гарцаагүй. Учир нь тэр ч бас ээжийг нь хөнөөсөн эдгээр хүн сүгүүдийг үзэн ядахгүй болохоороо сэтгэлийн асар их амгаланг эдэлж чадах учраас, яг л над шиг... хэмээн захидлаа дуусгажээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()