Та үүнийг мэдэх үү?

2015-11-24, 01:07
21,892
Байнга л компьютерийн ард сууж, ажил хийж, сэтгэл гонсойлгосон мэдээ уншиж байснаас хааяа ч гэсэн танин мэдэхүйн зүйл унших нь хичнээн таатай. Харин одоо та бүхэнд хүргэх гэж буй шинжлэх ухаанаар нотлогдсон эдгээр зүйлс таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.
Та үүнийг мэдэх үү?


1. Арслан бол хуурай газарт амьдардаг байсан хамгийн түгээмэл хөхтөн амьтан байжээ. Тэд баруун Европоос Энэтхэг хүртэл, Америкийн газар нутгаас Перу хүртэл тархсан байжээ.



2. Англи хэлний “Goodbye” (баяртай) хэмээх үгний цаад утга нь “god be with you” буюу “бурхан чамтай байг” гэсэн утгатай ажээ.



3. Станфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар ууланд авирдаг хүмүүсийн бүтээлч сэтгэхүй өндөр хөгжсөн байдгийг тогтоожээ. Сууж байгаа болон алхаж байгаа хүмүүсийг хооронд нь харьцуулахад алхаж байгаа хүмүүс бусдаасаа 60 хувиар илүү сэтгэж байжээ. Тиймээс та ямар нэгэн зүйлийг шийдэх хэрэгтэй байгаа бол алхаж байх үедээ бодоорой.



4. Өмнөд Азид сүүлийн үед болсон газар хөдлөлтүүд тектоник хавтангуудын зайг зөрүүлж, салгасаар байна. Энэ нь 250 сая жилийн дараа эргээд хэвэндээ орох ажээ.



5. Америкийн ой тайгад амьдардаг бух гөрөөс жилд маш олон анчдыг эврээрээ сүлбэж алдаг байна. Анчид бух гөрөөсийг үхтэл нь буудаж чадахгүй бол, бух гөрөөс тэдний хойноос хөөсөөр эврээрээ сүлбэж алдаг ажээ.



6. Хэрвээ та жилд 21,000 доллараас дээш орлоготой бол дэлхийн баячуудын эгнээнд шууд шилжих нь ээ.



7. Америкийн нэрт цуврал алуурчин, гаж донтон Деннис Радер (Dennis Rader) хамгаалалтын систем зохион бүтээж, тэр ч бүү хэл энэ салбарын компанитай байсан байна. Үйлчлүүлэгчид түүний компаниар өөрийгөө гаж донтнуудаас хамгаалуулахын тулд гэртээ хамгаалалтын систем хийлгэхээр зорьдог байжээ.



8. Титан нь хүний ястай атомын түвшинд зохицон хамт ургадаг цорын ганц метал ажээ.



9. Эрт балар үед амьдарч байсан амьтдын хараа одоогийн амьтдаас хэд дахин илүү байсан гэдэг. Тухайлбал: Махчин бүргэд хүний хараанаас 4 дахин хурц, нисдэг гүрвэл 6 дахин, тринозавр 13 дахин хурц хараатай байсан байна.



10. Танзани улсад 1962 онд ямар ч шалтгаангүй татаж унатлаа зогсож чадахгүйгээр инээх нэгэн төрлийн халдварт өвчин дэлгэрчээ. Хүмүүс 18 сарын турш жинхэнэ элгээ хөштөл инээцгээсэн бөгөөд энэхүү өвчин нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү халдаж, нийт 14 тосгоны хүмүүс  энэхүү өвчнөөр хэсэгтээ өвчилсөн байна.



11. Эмэгтэйчүүд эрчүүдийн нэр төрөөс илүүтэйгээр тэдний мөрнөөс өгзөг хүртэлх хэсгийг сонирхож хардаг байна.



12. Дэлхийн II дайны үеэр АНУ-ын засгийн газар тэсрэх бөмбөгийг цэргүүдэд байгаа онож шидэхэд нь илүү танил болгох, туслах зорилготойгоор бэйсболлын бөмбөгний хэвэнд хийн тарааж байжээ. Гэвч энэ нь дайсны талаас илүүтэйгээр өөрийн талд маш их хохиролтой байсан учир 1945 онд үйлдвэрлэлтийг нь зогсоожээ.



13. “Гидроцин” буюу аварга бар загас нь 32 аймшигтай хурц шүдтэй бөгөөд том загас, усны амьтдаар хооллоод зогсохгүй матрыг ч барьж идэх тохиолдол байдаг байна.



14. АНУ-ын нийт хүн ам дэлхийн хүн амын 5 хүрэхгүй хувийг эзэлдэг мөртлөө дэлхийн хар тамхи нийт хэрэглэгчдийн 80 хувийг эзэлдэг байна. 2010 онд гаргасан судалгаагаар Америкийн насанд хүрэгчдийн ихэнх нь сард 24 цагийг хар тамхи хэрэглэн, мансуурч өнгөрөөдөг гэжээ.



15. Хүн ямар нэг зүйлийг дурсан санах нь ой санамжийг гэмтээдэг байна.



16. Тамхийг үйлдвэрлэхэд цацраг идэвхит бордоо ашигладаг байна. Энэ нь хүний уушгинд орохоороо хорт хавдар үүсгэх гол нөхцлийг бүрдүүлдэг ажээ.



17. Баск хэл бол Европын орнуудын хэлнээс хамгийн эртний буюу чулуун зэвсгийн үетэй холбогдох хэл юм.



18. Мексик улсад болсон 1985 оны 8 баллын хүчтэй газар хөдлөлтөнд нэгэн амаржих газар нуран унасан хэдий ч тэнд төрсөн бүх хүүхдүүд амьд үлдсэнээр барахгүй, хоол, ус, халаалт болон аав ээжийнхээ ч “барааг харалгүй” 7 хоногийн турш байсан байна. Тэднийг “Тэнгэрээс илгээсэн хүүхдүүд” гэж нэрлэдэг ажээ.



19. Хэрвээ бид далайн давалгааны кинетик энергийн (хөдөлгөөний энерги) ядаж 0.1 хувийг цуглуулж чаддаг байсан бол одоо байгаагаасаа 5 дахин их энергитэй байх байсан.



20. Ойд ургаж буй гацуур модыг хамгаалахын тулд зарим улсын засгийн газраас өмнөх жилийн хуучин гацуур моднуудад үнэгний шээс цацах тушаал өгдөг байна. Үнэгний шээс цацсан гацуур модны өнгө нь сэргэж, шинэ юм шиг харагддаг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()