Хүний биеэс хурц үнэртдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

2015-11-23, 19:56
6,963
Хүний биед тухайн хүний өөрийн хөлсний үнэр, архи тамхины үнэр, хүрээлэн буй орчны бохирдлын үнэр (утаа, хог, чийг) гэх мэт эвгүй үнэр шингэхээс гадна өдөр тутамдаа идэж хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний төрөл бүрийн үнэрүүд шингэх нь бий. Тиймээс элдэв муухай үнэрээс зайлсхийж, эвгүй байдалд орохыг хүсэхгүй байвал дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийн зөв зохистой хэрэглэхийг санал болгож байна.
Хүний биеэс хурц үнэртдэг хүнсний бүтээгдэхүүнүүд


1. Малын мах
2006 онд Чех улсын эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааг гаргажээ. Хонь, үхэр, ямаа, загасны мах иддэг хүмүүсийг цагаан хоолтнуудтай харьцуулахад хамаагүй хурц, эвгүй үнэртэж байжээ. Энэхүү туршилтанд цагаан хоолтон болон энгийн хоолны дэглэмтэй бүсгүйчүүд оролцсон байна.



2. Карри
Энэтхэгчүүдийн байнгын хэрэглээ болсон каррины найрлаганд сам хорхой, үхрийн мах, кокос зэрэг хурц үнэртэй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний нунтаг агуулагддаг тул идсэний дараа удаан хугацааны турш биенд шингэж, үнэртдэг байна.



3. Сармис
Сармис нь хэдийгээр хүйтний улиралд идэхэд тохиромжтой, дархлааг сайжруулдаг зэрэг эрүүл мэндэд олон талаар тустай боловч хүхрийн нэгдлээр баялаг тул амьсгалыг “илжрүүлдэг”. Тиймээс сармистай хоол идсэнийхээ дараа шүдээ угааж, ам зайлагчаар давхар зайлж үнэрийг нь багасгаж байгаарай.



4. Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа буюу брокколи нь хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуулахаас гадна эвгүй үнэрийг биед шингээдэг. Түүнчлэн энгийн бөөрөнхий байцаа нь гэдсийг хий дүүргэх сөрөг талтай.



5. Бөөрөнхий сонгино
Сонгинийг түүхийгээр нь хэрэглэхээсээ өмнө сайтар угааж байх, эсвэл сайтар буцалгаж хоолонд хийх зэргээр эвгүй үнэрийг нь багасгаж болно.



6. Кофе
Кофе хэдийгээр анхилам сайхан үнэртэй ч гэсэн үүнд агуулагдах каффейн нь хүний биеийн мэдрэлийн системд нөлөөлж улмаар хөлсний булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Түүнчлэн шүлсийг өтгөрүүлж, амны хөндийн бактериудыг идэвхжүүлдэг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()