Жессика Альбагийн хувийн амьдрал

Холливуудын хамгийн өхөөрдөм царайтай, үзэсгэлэнтэй бас дур булаам жүжигчин бол мэдээж Жессика Альба (Jessica Alba) юм. Тэрээр 1981 оны 4-р сарын 28-нд АНУ-ын Калифорни мужид төржээ. Хүүхэд байхаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд 1994 онд нэгэн туслах дүр бүтээж олны танил болж байжээ. Түүний тоглосон “Гайхамшигт 4”, “Харанхуйн сахиусан тэнгэр” зэрэг кинонууд хамгийн алдартай.
Жессика Альбагийн хувийн амьдрал


1. Түүний аав нь Мексик, ээж нь Франц-Дани гаралтай хүн ажээ.



2. Тэрээр багадаа уушигны хатгаа, үрэвсэл, мухар олгой, бүйлсэн булчирхайн уйланхай, астма буюу  багтраа өвчин, бөөрний үрэвсэл зэрэг өвчтэй, бие муутай хүүхэд байжээ.



3. Түүний аав нь нисгэгч хүн байсан тул гэр бүлээрээ нэг улсаас нөгөө рүү байн байн нүүн шилждэг байсан байна.



4. Тэрээр сурлага сайтай байсан тул ахлах сургуулиа үеийнхнээсээ эрт буюу 16 насандаа төгссөн байна.



5. Тэрээр “Flipper” кинонд тоглож байх үедээ бүлэг гэмт хэрэгтнүүдэд хулгайлагдаж байжээ. Азтай нь тэрээр ямар ч гэмтэл бэртэлгүйгээр ачааны машины бүхээгнээс олдож байжээ.



6. Тэрээр усанд сэлэлтээр байнга хичээллэдэгээс гадна далайн гүний сэлэлтийн сертификаттай ажээ.



7. “Харанхуйн сахиусан тэнгэр” кинонд тоглосныхоо дараахан тэрээр жүжигчин Michael Weatherly-тэй 4 жил үерхсэн байна. Гэвч тэд 12 насны зөрүүтэй байсан учир ээж аав нь зөвшөөрөлгүй, тэдний үерхэл эцэс болсон байна.



8. Тэрээр 2001 оны “Маxim” сэтгүүлээс шалгаруулсан хамгийн халуухан 100 бүсгүй жагсаалтыг тэргүүлж байжээ.



9. Тэрээр ямар ч сэтгүүлийн нүүр, зар сурталчилгаа, кино клипэнд нүцгэн тоглохгүй гэдгээ хэлж байжээ. 2006 оны 3-р сард “Playboy” сэтгүүл түүний зөвшөөрөлгүйгээр зургийг нь сэтгүүлдээ ашиглаж байсан байна. Альба энэ талаар гомдол гаргасан бөгөөд Hugh Hefner уучлалт гуйн, түүний санаачилж байгуулсан 2 хандивын байгууллагад хандив өргөжээ.



10. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Гайхамшигт 4” киноны Сью-ийн дүрдээ маш дургүй гэжээ.



11. Тэрээр жүжигчин Eva Longoria, Eva Mendes, Kate Hudson нартай сайн найзууд ажээ.



12. “Victoria’s Secret”-ээс түүнийг хамгийн тачаангуй эмэгтэй жүжигчнээр нэрлэсэн байна.



13. Түүний охины гэрэл зураг “ОК” сэтгүүлд 1.5 сая доллараар гарч байжээ.



14. Тэр Nancy, Sid хэмээх 2 нохойтой.



15. Хятадын иргэн нэгэн өсвөр насны охин, хуучин найз залуудаа тоогдохын тулд Жессика Альба шиг болох гоо сайхны хагалгаа хийлгэнэ хэмээн мэдэгдэж байжээ.



16. Түүний гэр бүл



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()