Хамгийн үнэтэй хөхний мэс засал хийлгэсэн одууд

21-р зуун гарахад царай муутай, тарган хүн гэж байхаа больж, харин хаа сайгүй хиймэл хөх, өгзөг, уруул, хамартай бүсгүйчүүд гунхалзан алхах болсон. Энэ бол мэдээж сайн эмч нарын гарын дүйгээр бүтсэн “бүтээл” билээ. Тэдний дурлан байж хийлгэдэг, хараа булаам, төрөлхийн мэт харагдах хиймэл хөх  чамгүй үнэтэй хийгддэг ажээ. Ингээд танд алдартнууд хэдэн долларыг “шинэ” хөхөндөө зарцуулсныг сонирхуулж байна.
Хамгийн үнэтэй хөхний мэс засал хийлгэсэн одууд


10. Салма Хаяк (Salma Hayek) – 10,000 доллар
Тэр бол яахын аргагүй Холивуудын халуухан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр өөрийгөө пластик мэс заслын эсрэг байр суурьтай хэмээн хэлж байсан ч жижигхэн хэмжээтэй хөх нь яавч нэг шөнийн дотор “ургаагүй” нь лавтай.



9. Карма Электра (Karma Elactra) – 10,000 доллар
Тэр өмнө нь 32B размерийн хөхөвч зүүдэг байснаа хагалгаа хийлгээд DD хэмжээ рүү шилжсэн гэдэг. “Playboy” сэтгүүлийн нүүрийг дөрвөн ч удаа чимсний эцэст тэрээр өөрийгөө хагалгаа хийлгэсэн гэдгээ олон нийтэд зарласан билээ.



8. Николь Кидман (Nicole Kidman) – 15,000 доллар
Үзэсгэлэнт бүсгүй Николь Кидман хэд хэдэн удаа ботокс шахуулснаа нуугаагүй ч, хиймэл хөх хийлгэсэн гэдгээ олонд ил болгоогүй юм. Нэгэн үйл ажиллагаан дээр энгэр задгай даашинзных нь цаанаас цухуйх хөхийг мэргэжилтнүүд хараад “хагалгаа хийлгээд удаагүй байгаа хөх” хэмээн хэлсэн гэнэ.



7. Келли Роуланд (Kelly Rowland)
“Destiny’s child” хамтлагийн гишүүн байсан дуучин Келли Роуландын цээж өмнө нь үнэхээр хавтгай харагддаг байсныг хэн ч мэднэ. Тэрээр 18 насандаа хөх хийлгэхээр шийдэж байсан ч ээж нь мөн дуучин Бейонсе нар хүлээх хэрэгтэй хэмээн зөвлөсний дагуу 10 жил хагалгаагаа хойшлуулжээ. Харин хожимдож хийлгэсэн түүний шинэ хөх үнэхээр өөгүй, яг л төрөлхийн мэт харагдаж байна.



6. Кэйт Хадсон (Kat Hudson) – 15,000 доллар
Тэрээр 31 настай байхдаа олон жилийн турш мөрөөдсөн хиймэл хөхөө хийлгэсэн байна.



5. Дэнис Ричардс (Denise Richards) – 25,000 доллар
Тэрээр 3 удаа хөхөндөө мэс хүргэж, эхний 2 нь амжилтгүй болсон байна. Гэхдээ энэ бүгд түүний өөрийнх нь буруугаас болсон гэдэг. Эхнийх дээр нь тэр ердөө 19 настай байсан бөгөөд ямар ч туршлагагүй хүнээр хийлгэсэн байна. 2 дахь удаагаа өмнөх ямар ч харьцаагүй том хөхөө засуулах гэсэн ч бүр л дордуулсан. Харин сүүлийх дээр нь арай гэж санаандаа таарсан хөхтэй болжээ.



4. Хэйди Монтаг (Heidi Montag) – 30,000 доллар
2010 онд нэг өдөрт гоо сайхны 10 мэс засалд орсон Хэйди Монтаг хэмээх Америкийн нэвтрүүлэгч бүсгүйн нэр нэг хэсэгтээ л амны бай, ярианы сэдэв болов.Тэрээр хөхөө F хэмжээтэй болгож томруулсан нь нуруунд нь хэт их ачаалал өгч, өдөр тутмын энгийн зүйлс хийх, спортоор хичээллэх, тэр ч байтугай гадуур гарахад ч хүндрэлтэй болсон гэдэг. Тэр ямар том алдаа хийснээ ухааран жүжигчин Анжелина Жолигийн мэс засалч дээр очин хөхөө хэвийн хэмжээтэй болгон багасгасан байна.



3. Анна Николь Смит (Anna Nicole Smith) – 33,000 доллар
90-д оны секс бэлгэ тэмдэг, алдартай загвар өмсөгч Анна Смит  үзэсгэлэнт төрхөөрөө байнга л олны анхаарлыг татдаг байлаа. Даанч тэр хөхний хагалгаанд бараг л донтсон гэж хэлэхэд болно. 1993 онд хийлгэсэн хөх нь түүний тачаангуй төрхийг улам цогцлоож, “PLayboy” сэтгүүлээс “Оны сайхан бүсгүй” хэмээх өргөмжлөлийг хүртэл авч байжээ. Харин түүний дараахан хийлгэсэн хөх нь дэндүү том байсан учир нурууны өвчнөөр шаналахад хүргэсэн байна. Өвдөхийн эрхэнд эмчид хандан нуруугаа эмчлүүлж, өвчин намдаагч их хэмжээгээр ууснаас болж харамсалтайгаар нас барсан хэмээн зарим эх сурвалжууд хэлдэг.



2. Памела Андерсон (Pamela Anderson)– 35,000 доллар
1990 онд хамгийн анхны мэс ажилбраа хийлгэж байсан тэрбээр найман жилийн дараа хиймэл хөхөө авахуулсан байна. Гэсэн хэдий ч 2004 онд ахиад л өмнөхөөсөө ч том хөхтэй болжээ.



1. Анжелина Жоли (Angelina Jolie) – 40,000 доллар
2013 онд тэрээр хөхний хорт хавдрын улмаас 2 хөхөө авахуулсан юм. Нэг хөхийг нь л авах эсэхийг шийдэхээр туршиж үзэхэд 3000 доллар болжээ. Харин хоёуланг нь авахуулахад 15,000 доллар болсон байна. Дараа нь тэр хиймэл хөх хийлгэх хагалгаанд орохдоо 30-д мянган доллар төлсөн гэдэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()