Брэд Питт, Анжелина Жоли нарын шинэ кино нээлтээ хийлээ

2015-11-17, 01:03
11,611
Холливудын хамгийн эвтэй, алдартай хосууд болох жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын хамтран тоглосон “Mr&Mrs.Smith” кино анх 2005 онд гарч байсан билээ. Тэгвэл 10 жилийн дараа буюу энэ оны 11-р сарын 13-ний өдөр тэдний хамтран тоглосон дэлгэцийн хоёр дахь бүтээл “By the Sea” кино дэлхийд нээлтээ хийлээ.
Брэд Питт, Анжелина Жоли нарын шинэ кино нээлтээ хийлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэхүү кинонд Жоли бүжигчин Ванессагийн дүр бүтээж харин Питт Роланд хэмээх зохиолчийн дүрийг бүтээж байгаа юм. Киноны үйл явдал 1970-д оны дунд үеийн Парис хотод өрнөх бөгөөд тэдний хийж буй аялал бие биеэсээ хөндийрөх шалтгаан болдог. Харин тэд далайн эргийн нэгэн жижигхэн хотод түр саатахаар шийдсэн нь хосуудын дундах халуун дулаан уур амьсгалыг эргүүлэн авчирж, адал явдлаар дүүрэн байх болно.



Киноны талаарх хамтарсан мэдэгдэлдээ Жоли: “Питтийн эхнэр болж тоглох ч үнэхээр амаргүй ажил шүү” хэмээн хошигносон байна.



Уг киноны ерөнхий найруулагчаар Жоли өөрөө ажилласан бөгөөд энэхүү кино түүний жүжигчний карьер дахь сүүлийн бүтээл байхвий хэмээн олон нийт шуугиж байна.



11-р сарын 13-нд нээлтээ хийснээс хойш 5 ч хүрэхгүй хоногийн дотор Америкийн том хотуудын 10 кино театрт гарсан даруйдаа 95,440 доллар, зайдуу хотуудын театруудад гарахдаа 9,544 долларын ашиг олжээ. Энэ байдлаараа Box Office-д “Spectre”-ийг хол түрүүлж, нэгт жагсах кино болох нь тодорхой юм.




Ингээд та бүхэнд киноны албан ёсны трэйлер болон киноны зураг авалтын нэмэлт бичлэгүүдийг хүргэж байна.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()