Дуучин Adele-ийн тухай сонирхолтой баримтууд

Adele Laurie Blue Adkins 1988 оны 5-р сард Англи улсын Тоттенхамд төржээ. Түүний эцэг нь дөнгөж 20-хон настай ээжийг нь 2 настай охинтойгоо орхин явж, Аdele ганц бие ээжийнхээ хамт үлдсэн байна. Тэр бага байхдаа дуулахаас илүү ихэнх цагаа ном уншиж өнгөрүүлдэг байв. Тэрээр 16 настай байхдаа анхны бүтээл болох “Hometown Glory” сингл дуугаа гаргасан байна. Adele “BRIT” соёл урлагийн сургуульд байхдаа дуучин Leona Lewis, Jessie J нартай нэг ангийн найзууд байсан гэдэг. Тэрээр 2006 оноос эхлэн цомгуудаа гаргаж, өнөөдрийг хүртэл сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн гайхамшигт бүтээлүүдээ туурвисаар байна. Ингээд дуучин Adele-ийн талаарх сонирхолтой, таны өмнө нь сонсож байгаагүй баримтуудыг хүргэж байна.
Дуучин Adele-ийн тухай сонирхолтой баримтууд


1. Тэр багаасаа тамхи татдаг байсан тул 2011 онд хоолойн мэс засалд оржээ. Эмч түүнд тамхинаас гарахыг зөвлөсөн ч “Энэ дэлхий дээр юунаас ч илүү тамхийг л би илүү таашаадаг” хэмээн хэлсэн гэдэг.



2. Тэр согтуу байхдаа илүү бүтээлч байдаг. “Согтуу хэл бол миний чин сэтгэл юм” гэж хэлсэн байдаг.



3. Тэр зөвхөн Английн “UK Chart”-д ч биш, Америкийн “Billboard” чартад ч мөн хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн юм. Биллбоард сэтгүүлийг зүгээс түүнийг 2011 болон 2012 жилийн “Оны онцлох дуучин”-аар шалгаруулсан нь “Гиннесийн ном”-д бичигдсэн юм.



4. Түүний 21 насандаа гаргасан “21” цомог нь “Грэмми” шагнал гардуулах ёслолоос 6 нэр төрөлд шагнал хүртэж жинхэнэ дуулиан тарьсан юм. Тэрээр: “Шилдэг цомог”, “Шилдэг поп дуучин”, “Шилдэг дуу бичлэгийн шагнал”, “Шилдэг дуу”, “Rolling in the deep” дуугаараа “Шилдэг видео”, “Someone like you” дуугаараа “Шилдэг поп дуу” зэрэг шагналуудыг нэгэн үдшийн дотор л хүртсэн юм.



5. Тэр ахлах сургуульд байхдаа “Rise” хэмээх дууг дуулж байжээ. Энэ түүний тайзан дээр дуулсан анхны дуу юм.



6. Тэр 19 настай байхдаа гаргасан цомгоо “19” хэмээн нэрлэсэн нь, дуучин Beyonce-ийн 4 дэх цомгоо “4” хэмээн нэрлэснээс санаа авсан ажээ.



7. Түүнийг хүмүүс хэтэрхий тарган, илүүдэл жинтэй хэмээхэд тэр хариуд нь “Би загварлаг хувцас өмсөж сайхан харагдахаас илүү, биедээ эвтэйхэн хувцас өмсөхийг илүүд үздэг. Бас би дэглэм барихыг үзэн яддаг. БИ дуучин болохоос загвар өмсөгч биш шүү дээ” хэмээн хэлсэн юм.



8. Тэр Английн ерөнхий сайд асан Гордон Браунаас талархлын үгтэй ил захидал хүлээн авч байжээ. Ерөнхий сайд түүнийг “Эдийн засаг улс төрийн хямралтай энэ хэцүү цагт ард түмний сэтгэлд сайхан дуугаараа оч бадрааж байгаад тань баярлалаа. Та бол хонгилын үзүүрт цэлсхийн асаж буй тод гэрэл юм шүү” хэмээн байна.



9. Түүнд Louis Armstrong хэмээх нэртэй тэжээвэр нохой бий.



10. Английн хөгжмийн түүхэнд тэрээр хамгийн олон цомог борлуулсан хэмээн бичигдсэн юм. Үүгээрээ тэрээр Queen хамтлагийн дараа орсон юм. Түүний гаргасан "21" цомог нь дэлхий даяар  30 сая хувь борлогджээ.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()