1. Саван
Нэг саванг гэр бүлийн гишүүд, эсвэл ангийн хүүхдүүд бөөнөөрөө хэрэглэх нь манай улсад нийтлэг үзэгдэгл. Маш энгийнээр тайлбарлавал энэ нь нэгнийхээ гарын нянг нөгөөдөө дамжуулан “үлдээж” байна гэсэн үг. Хэдийгээр бактерийн эсрэг саван байлаа ч энэ нь дор хаяж спиртийн агууламжтай байдаг учир арьсанд харшил өгөх, хуурайшуулж, загатнуулах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс өөр өөрийн арьсны онцлогт тохирох савангаа тус тусдаа хэрэглэж байх, эсвэл шингэн саван хэрэглэж байхыг зөвлөе.
2. Алчуур
Гар нүүрний алчуураа дундаа хэрэглэдэг хүмүүс бий. Тэдний дутуу угааж үлдсэн бохир нь алчуурандаа шингэж, нөгөө хүнд бас л халдварлах нь мэдээж. Олон хүний хэрэглэсэн алчуур сүүлдээ шалны алчуурнаас ч долоон дор үнэртэй болсон байдаг нь ийм учиртай. Үүнээс болоод нүүрэн дээр батга гардаг байна. Харин ванны буюу биеийн том алчуурыг дундаа хэрэглэх тухайд бүр бодохын ч хэрэггүй шүү!
3. Бие угаагч
Ийм хөвсгөр порлон хатах нь удаан, байнгын чийгтэй байдаг учир тэр хэмжээгээрээ бактерийг илүү үржүүлдэг гэсэн үг. Иймээс бие угаадаг пролоноо хэзээ ч, бүр хэзээ ч битгийн сольж хэрэглээрэй!
4. Татуурга
Зарим эмэгтэй хүмүүс эрэгтэй хүний сахлын татуургаар, хөл болон бусад хэсгийнхээ үсийг хусдаг. Энэ бол хамгийн бохир, хамгийн бүдүүлэг хэрэг. Үүнээс болоод биед харшил өгөх, арьсны халдварт өвчин тусах, батга гарах, дархлал хомсдолын вирус халдварлах өндөр магадлалтай.
5. Хумсны хутга
Хумс бол хэдийгээр гаднаа цэвэрхэн харагдаж байвч хамгийн их нян, хир, бохир агуулж байдаг хэсэг юм. Тэгэхээр дундаа хэрэглэж яагаад ч болохгүй нь байна шүү! Түүнчлэн та хумсаа авчихаад спиртээр арчиж тавьж байгаарай.
6. Хөмсөг зулгаагч
Охид бие биенээсээ “Хөмсөг зулгаагчаа өгчих” гээд л маш их солилцдог. Харин энэ нь арьсны бактерийг нэгээс нөгөөд дамжуулдаг гол хүчин зүйл юм. Түүнчлэн С вирус халдварлах ч боломжтой байдаг гэнэ. Тэгэхээр хэрэглэж дуусчихаад мөн л спиртээр ариутган арчиж байгаарай.
7. Онгорхой тагтай тос
Энэ тосноос олон хүн хуруугаараа хутган авч түрхдэг. Энэ нь бас л гарын бохирыг тосонд шингээж, дамжуулдаг байна.
8. Сахлын машин
Зөвхөн найзаасаа сахлын машин авах ч биш, үсчин гоо сайханд орохдоо ч ариутгасан эсэхийг асууж байгаарай. Үүнээс болоод эрүү хавиар батга болон идээт үрэвсэл гардаг байна.
9. Хөлс дарагч
Мэдээж хөлсөнд жирийн үеийнхээс хамаагүй илүү нян агуулагддаг байж таарна. Хэрвээ та хүний хөлс дарагчийг нэг л хэрэглэх юм бол тухайн хүний суганы эвгүй үнэр танд халдах 98%-ийн магадлалтай шүү. Зөвхөн хөлс дарагч ч биш, өөр хүний цамц, хувцсыг болж өгвөл битгий өмсөж байгаарай.
10. Уруул өнгөлөгч, уруулын будаг
Уруулын өнгөц арьсан дээр маш олон жижигхэн хялгасан судсууд байдаг. Энэ нь маш эмзэг байдаг учир, хүний уруулын будгийг түрхэхэд харшил өгөх, амны эргэн тойронд юм гарах зэрэг сөрөг талтай байдаг байна.
11. Сойз
Шүдээ угаасны дараа сойзоо сайн цэвэрлэж тавьлаа ч гэсэн бүхэл шөнийн турш хэдэн мянган бактери үржиж байдаг. Тэгэхээр хүний сойзоор угаана гэдэг маш бохир зүйл шүү. Тухайн хүний амны элдэв өвчлөл, шүдний хорхойн бактерийг хүртэл авах өндөр эрсдэлтэй.
12. Ээмэг
Чихэнд ч гэсэн маш их нянгууд байдаг. Найзынхаа ховорхон зүүдэг ээмгийг зүүхдээ хүртэл маш сайн ариутгаж зүүгээд, дараа нь ч мөн маш сайн ариутгаж байж өгөөрэй.
13. Сандал болон углааш
Зуны цагт хэнийх нь мэдэгдэхгүй ойрхон харагдсан найзынхаа эсвэл эгч ахынхаа углаашыг битгий өмсөж гарч байгаарай. Газарт байгаа тоос шорооноос гадна тэр хүний хөлийн хөлс, магадгүй эвгүй үнэр ч шингэсэн байж болно. Ядаж ариун цэврийн үүднээс бодолцон зөвхөн өөрийнхөө зүйлсийг л өмсөж байгаарай.
14. Чихэвч
Чихэн доторх бидэнд харагдахгүй бохир нянгууд, чихний хуурай хулхи чихэвчинд харагдахгүй хэдий ч наалдсан байдаг. Тэгэхээр болж өгвөл битгий чихэвчээ солилцож байгаарай. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ариутгаарай.