Монголд мэргэжлийн тулаан болох гэж байна

2015-11-11, 17:30
7,326
Монголын холимог тулаан, кикбоксын шилдгийн шилдэг тулаанчдыг шалгаруулах зорилготой MGL-1 Fighting Championship 7-р цуврал тэмцээний Сорил тулаан 10-р сарын 2-ны өдөр Хан-Уул Спорт төвд болж өнгөрсөн билээ. Сорил тэмцээнд Холимог тулааны аваргын төлөө 57кг, 61 кг, 66кг, 70кг ,77кг, 83кг, 93кг жингийн ангиллаар, Кикбоксын аваргын төлөө 60кг, 65 кг жинд  нийт 9 жингийн ангилалд  51 тулаанч тулалдаж  9 тамирчин шалгаран аваргын төлөө тулалдах эрхээ олж авлаа.
Монголд мэргэжлийн тулаан болох гэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Кикбокс 60 кг - У.Үүрийнцолмон VS З.Шинэчигтга
Кикбоксын 60 кг жингийн аварга У.Үүрийнцолмонгийн эсрэг аваргын төлөө тулалдахаар Ширэн бээлий клубын тамирчин З.Шинэчигтга шалгарсан билээ. З.Шинэчигтга нь сорил тулааны сүүлийн тулаан дээрээ 2014 оны MGL-1 Fighting Championship-ийн холимог тулааны 57 кг жингийн аварга О.Пүрэвийг хүнд цохилтоор буулган авч аваргын төлөө тулалдах эрхээ олж авсан юм.

Энэ жингийн аваргыг эзэмшиж буй Монголын үндэсний бие хамгаалах урлагын холбоо, Монгол-Зо клубын тамирчин У.Үүрийнцолмон нь энэ жил Шидокан каратегийн дэлхийн аваргын мөнгөн медаль, Шидокан каратегийн дэлхийн цомын аварга болж амжилтын буухиагаа ахиулаад байгаа хашир туршлагатай тамирчин юм. Ширэн Бээлий клубын тамирчин З.Шинэчигтга энэ жингийн аварга У.Үүрийнцолмонг сорил тулаан шиг хүнд цохилтоор буулгаж чадах болов уу?



Кикбокс 65 кг - А.Мөнхбат VS О.Бямба-Эрдэнэ
Хатуу самар А.Мөнхбаатарыг Тайсон хочит О.Бямба-Эрдэнэ хага ташиж чадах болов уу?

Кикбоксын 65 кг жингийн аварга Бурхан халдун клубын тамирчин А.Мөнхбаатрын эсрэг аваргын төлөө тулалдахаар Ширэн Бээлий клубын тамирчин О.Бямба-Эрдэнэ сорил тулаанаас шалгаран гарч ирлээ. О.Бямба-Эрдэнэ нь  анхлан боксоор хичээллэж эхэлсэн болоод ч тэр үү сорил тулаан дээр гарын хүнд цохилтуудаар өрсөлдөгч тамирчдаа хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байсан юм.

Энэ жингийн аваргыг эзэмшиж байгаа А.Мөнхбаатар нь мөн л боксын тамирчин бөгөөд сүүлийн 2 жил кикбоксын төрлөөр тулалдах болсон юм. Энэ 2 тамирчны тулаан гарын хүнд цохилтоор хугацаанаасаа өмнө дуусах нь баараггүй. Харин хэн нь хүнд цохилтонд орох бол?



Холимог тулаан 57 кг - Р.Отгонтулга VS А.Ууганбаяр
Үйзэн Тал ХХК, Шандас дожоны тамирчин Р.Отгонтулга нь 2012 онд Шандас дожоны тамирчин А.Ууганбаяртай тулалдаж ялалт байгуулан холимог тулааны 57 кг жингийн аварга болж байсан. 2014 оны MGL-1 FC-д аваргаа хамгаалах тулаан хийж чадаагүй юм. Учир нь Р.Отгонтулга аварга өөрийн хүсэлтээр эр цэргийн алба хаахаар морджээ. Учир иймд 2014 онд шинэ аваргын төлөө тулалдахаар Монголын ЖиүЖицү холбооны тамирчин О.Пүрэв, Шандас дожоны тамирчин А.Ууганбаяр нар сорил тэмцээнээс шалгаран гарч аваргын төлөөх тулаанд О.Пүрэв А.Ууганбаярыг боох мэхээр ялж энэ жингийн аварга болж байсан юм.

Энэ жил 2012 оны аварга Р.Отгонтулга 2014 оны аварга О.Пүрэв нар бүс нийлүүлэх тулаан хийх байсан боловч О.Пүрэв кикбоксын төрлөөр тулалдах мэдүүлэг өгсөн тул 57 кг жинд сорил тулаан явуулсны дүнд 2012, 2014 оны аваргын төлөөх тулааны 2-р байрын шагналт Шандас дожоны тамирчин А.Ууганбаяр 3 дахь удаагаа аваргын төлөө тулалдахаар шалгаран гарч ирсэн юм. А.Ууганбаярын хувьд энэ тулаан маш онцгой тулаан байх болно 3 дахь удаагаа аварга гэж хэлэгдэх алдраа алдах уу эсвэл нэг дожоны найзыгаа ялж олон жилийн нүр их хөдөлмөрөө үнэлүүлэх үү гэдэг.



Холимог тулаан 61 кг – Б .Дамланпүрэв VS Д.Батгэрэл
Холимог тулааны 61 кг жингийн аварга, Ширэн Бээлий клубын тамирчин Б.Дамланпүрэв Шандас дожоны тамирчин Д.Батгэрэлийн тулаан холимог тулаан сонирхогчдын дундах хамгийн удаан хүсэн хүлээсэн тулаан юм. Тийм дээ энэ жилийн MGL-1 FC-ийн Оргил Тулаан болохоор болсон. Одоогоос 5 жилийн өмнө 2010 оны MGL-1 FC-ийн дэвжээнд 2 тулаанч маань аваргын төлөө тулалдаж Б.Дамланпүрэв ялалт байгуулж холимог тулааны 61 кг жингийн аварга болж байсан түүхтэй. Б.Дамлапүрэв 2012 онд аварга аа хамгаалах тулаанаа Монголын ЖиүЖицү холбооны тамирчин О.Пүрэвтэй тулалдаж аваргаа хамгаалсан юм.

Д.Батгэрэлийн хувьд 2010 онд Б.Дамланпүрэв аваргатай тулалдсанаас хойш холимог тулааны бэлтгэл шаргуу системтэйгээр хийж олон улсын хэмжээний тамирчин болсон гэдгээ ази номхон далайн орнуудын Legend FC холбоо, Хятадад төвтэй олон улсын RUFF холбоодуудад тулалдсан тулаанууддаа бүгдэд нь ялалт байгуулж харуулаад байгаа. Б.Дамланпүрэв аваргын хувьд Байлдааны самбын Дэлхийн хошой аварга, хошой мөнгө, 3 хүрэл медалтай дэлхийд данстай тамирчин. Эр өсөж эсгий сунасан гэдгээ харуулж Д.Батгэрэл шинэ аварга болох уу? аль эсвэл Б.Дамланпүрэв энэ жиндээ энэ цаг үед дийлдэшгүй аварга гэдгээ бататгах уу? гэдгийг энэ жилийн оргил тулаанаас л харах үлдэж байна даа.



Холимог тулаан 66 кг - С.Сүхболд VS Б.Ганбат
Холимог тулааны 66 кг жингийн аварга, Ширэн бээлий клубын тамирчин С.Сүхболд нь 2014 онд MGL-1 FC-ийн дэвжээнээ тулалдаж аварга болохдоо хэвлэлээр өрсөлдөгч тамирчнаа 1-р үе дээр нь дуусгах болно хэмээн амлаж хэлсэндээ хүрч чаддаг аварга болохоо харуулсан тамирчин. Энэ жилийн сорил тулаанаас Шандас дожоны тамирчин Б.Ганбат шалгаран гарч ирсэн. Б.Ганбат нь чөлөөт бөх суурьтай тулаанч юм. Энэ жингийн аварга С.Сүхболд ч гэсэн бөх суурьтай тулаанч. Бөх суурьтай 2 тулаанчын тулаан барилдаан зодоон хосолсон байх болов уу. Хэлсэндээ хүрдэг аварга С.Сүхболд энэ жил чухам юу гэж ам гарах бол гэдэг их сонирхол татах нь дамжиггүй.



Холимог тулаан 70 кг - Х.Амартүвшин VS Э.Адьяа
Аянга Амартүвшин Адьяаг ниргэж чадах уу? Аль эсвэл....

Холимог тулааны 70 кг жингийн аварга Ширэн бээлий клубын тамирчин Х.Амартүвшин 2012 оны MGL-1 FC-ийн дэвжээнд тулалдаж аварга гэж хэлэгдэх энэ нэр хүндтэй алдрын эзэн болсон. 2014 оны MGL-1 FC –д тулалдаж аварга аа хамгаалах байсан ч Байлдааны самбын дэлхийн аваргад оролцох үедээ бэртэл авч тулаанаа цуцалж байсан юм. Х.Амартүвшин аваргын бэртэл бүрэн эдгэж энэ жил аваргаа хамгаалах тулаанаа хийхэд бэлэн болжээ. Энэ жилийн аваргын төлөө тулалдах эрх авах сорил тулаанаас ХСИС-ийн тамирчин Э.Адьяа шалгарч гарч ирсэн. Э.Адьяа-ийн хувьд Самбо бөх суурьтай тамирчин. Тулааны спортод саяханаас оролцох болсон. Битүү морь гэж хэлж болохоор тамирчин. 



Холимог тулаан 77 кг - Д.Батсүмбэрэл VS Ц.Нарантогтох
Аварга болох нэр хүндийн хэрэг. Аварга аа хамгаална гэдэг өндөр хариуцлага.

Хилийн цэргийн 0303-р тусгай ангийн тамирчин Д.Батсүмбэрэл нь 2014 оны аваргын төлөөх тулаанд өрсөлдөгч ЖиүЖицү-ийн тамирчны өөрийнх мэхийг өөрт хийж гарт нь өчиж MGL-1 –ийн холимог тулааны 77 кг жингийн аварга болж байсан түүхтэй. Харин энэ жил аварга аа хамгаалах тулаан нь өнгөрсөн жилийн тулаанаас ширүүн болох нь тодорхой. Учир нь энэ жилийн сорил тулаанаас шалгаран аваргын төлөө тулалдах эрхээ авсан Ц.Нарантогтох нь 2005 оноос Жудо бөхөөр хичээллэж эхэлсэн. Улсын аваргын өсвөр болон залуучуудын 15 удаагийн аварга.

айлдааны самбын зүүн азийн аварга, Улсын хошой аварга, Жудо бөхийн 2008 оны Азийн хүүхдийн их наадмын хүрэл медал, 2013 оны Зүүн азийн наадмын мөнгөн медал, Самбо бөхийн дэлхийн аваргын 5-р байрын шагналтай. 2014 оны ЖиүЖицү улсын аварга болсон гээд амжилтын буухиа арвинтай тамирчин. Ц.Нарантогтохын хувьд амжилтаа ахиулах уу аль эсвэл аварга хэмээх алдраас атгаад алдах уу гэдэг нь авхаалж самбаа, бэлтгэл сургуулилт, эр зоригоос нь шалтгаалах болно.



Холимог тулаан 83 кг - Э.Соёлбаатар VS Б.Бүрэнзориг
2014 оны сорил тулаанаас Э.Соёлбаатар шалгарч аваргын төлөө Б.Бүрэнзориг аваргатай тулалдаж шүүгчдын саналаар холимог тулааны 83 кг жингийн шинэ аварга болж байсан билээ. Харин энэ жилийн сорил тулаанаас  өнгөрсөн жил аварга аа алдсан Б.Бүрэнзориг чансаатай тамирчин гэдгээ харуулан шалгарч гарч ирэв. Тэд дахин тулалдахаар болов.

Э.Соёлбаатар аваргын хувьд Санда боксын улсын 3 удаагийн аварга, Киокюшинкай каратегийн улсын 2 аварга гээд оролцсон тэмцээн уралдаан бүртээ түрээлээд байгаа тамирчин. Б.Бүрэнзоригийн хувьд улсын чанартай тэмцээн уралдаанууддаа амжилт гаргахын зэрэгцээ олон улсын чанартай мэргэжлийн тулаануудад маш амжилттай тулалдаж байна. Б.Бүрэнзориг саяхан Хятадын хамгийн том холбоо болох Kunlun Fight-д Хонгконгын тамирчинтай холимог тулаанаар тулалдаж 2-р үе дээрээ өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.



Холимог тулаан -93 кг - Т.Ганбаяр VS Т.Ариунболд
Өнгөрсөн жилийн үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээж байсан тулаан бол Шандас дожоны тамирчин Т.Ганбаяр, Ирвэс клубын Т.Ариунболд нарын тулаан байсан. Учир нь Т.Ганбаяр аварга өрсөлдөгч тамирчнаа хэвлэлээр “Ариунболдоо би чамайг тулаан эхлэхээс дуусах хүртэл махлан зовоох болно. Би махлан зовоодгоороо алдартай хүн шүү” хэмээн нэлээд өдөөд авсан.

Тулаан нь түүний хэлдгээр махлан зовоолтоор дуусаж шүүгчдийн саналаар Т.Ганбаяр ялалт байгуулж аварга аа хамгаалж байсан. Энэ жил сорил тулаанаас Т.Ариунболд чансаатай, тэнхээтэй тамирчин гэдгээ харуулан жил дараалал шалгарч аваргын төлөө тулалдах эрхээ олж авав. Тэд дахин тулалдах болов. Т.Аринболдод өнгөрсөн жилийн алдаагаа засах боломж ирэв.




Видео







НИЙТЛЭЛ БИЧСЭН: Bayarbyamba BRB

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()