Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Диана гүнж, 317,200 доллар
Энэхүү
гоёмсог бөгж цагаан бриллиантаар хүрээлсэн хөх индранил шигтгээтэй.
Үүнийг хунтайж Чарльз өөрийн анхны эхнэр болох Диана гүнжид бэлэглэж
байв. Харин одоо энэ бөгж гэр бүлийн нандин шүтээн болсон бөгөөд Диана
гүнжийн хүү ханхүү Уильямын эхнэр, Кембрижийн гүнгийн ахайтан Кейт
Миддлтонд уламжлагдан ирсэн байна. Кейт үргэлж цэнхэр эсвэл нил ягаан
өнгийн хувцас өмсдөг нь 18 каратын сүйн бөгжтэй нь гайхалтай сайхан
зохицдог ажээ.
9. Анна Курникова, 2,5 сая доллар
Оросын теннисчин Анна Курникова, дуучин Энрике Иглесиас нар үерхэж эхлээд маш олон жилийг ардаа үдсэн бөгөөд хүмүүс ч тэднийг гэрлэх цаг болсон хэмээн ярилцдаг. Хэдийгээр теннисчин бүсгүйн зүүсэн бөгжний сураг чимээ албан ёсоор сонсогдоогүй ч харахад л сүйнх гэдэг нь илт мэдэгдэж байгаа юм. Энэхүү бөгж голдоо хоёр хажуу талаараа гурвалжин цагаан бриллиант бүхий маш том ягаан бриллиантан шигтгээтэй. Игласиас теннисчин бүсгүйдээ сэтгэлээ илчилж, хайртай гэдгээ батлахын тулд хоёр сая гаруй долларыг зарцуулсан гэдэг. Харин дуучин эрийн хөрөнгө 85 сая доллараар үнэлэгддэг юм байна
8. Кэтрин Зета-Жонс, 2,5 сая доллар
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Кэтрин Зета-Жонс өөрөөсөө олон насаар ах, жүжигчин Майкл Дугластай сүй тавихад тэрээр хайртай бүсгүйдээ 2,5 сая долларын бөгж өгсөн юм. Кэтрины зүүн гарын ядам хурууг чимэх уг сүйн бөгж “маркиз” талсттай 10 каратын бриллиантан шигтгээтэй байв. Уг сүйн бөгжний үнэ цэнэ бөгөөд давтагдашгүй чанар нь хөндлөн суурилуулж, олон жижиг бриллиантаар тойруулсан гол шигтгээнд оршдог байна.
7. Жаклин Кеннеди, 2,6 сая доллар
Жаклин Кеннеди Онассисыг юун түрүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн эхнэр гэдгээр нь дэлхий нийт мэднэ. Гэхдээ тэр өмнө нь гэрлэж байсан нэгэн бөгөөд анхны нөхөр Аристотель Онасссис нь түүнд Лесото уурхайгаас олборлосон янз бүрийн хэлбэртэй бриллиант болон том маргад эрдэнээр чимэглэсэн сүйн бөгж өгсөн байдаг. Харамсалтай нь, Америкийн алдартай тэргүүн хатагтай тэрбээр 2,6 сая долларын үнэтэй энэхүү бөгжийг ердөө хоёрхон удаа зүүсэн ба бусад үед сейфэнд хадгалаатай байдаг байв. 1994 онд таалал төгссөн Жаклин хатагтай үргэлж гоёдог байсан загварлаг бүрх малгай, сувдан сондорынхоо ачаар олон хүний хувьд урьдын адил загвар тодорхойлогч хэвээр байсан юм.
6. Мелания Кнаусс-Трамп, 3 сая доллар
Мелания бол Дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн нэг тэрбумтан Дональд Трампын эхнэр юм. Тиймдээ ч тэрээр ирээдүйн нөхрөөсөө хэдэн сая долларын үнэтэй сүйн бөгж авсан нь гайхаад байхаар зүйл биш байв. Мелания маргад эрдэнээр тойруулан чимэглэсэн асар том бриллиантан шигтгээтэй сүйн бөгжөө гайхуулах боломжийг алддаггүй гэхэд болно. Түүний зураг бүрт өнөө сүйн бөгжөө зүүсэн гараараа чёлкаа хойшлуулах, гараа ташаан дээрээ тавих гэх мэт үйлдлийг байнга давтаж байгаа нь ажиглагдана.
5. Женнифер Лопес, 4 сая доллар
Жүжигчин, дуучин, бүжигчин, продюсер, бизнесмэн Женнифер Лопес хэд хэдэн удаа нөхөрт гарсан гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Тэрээр жүжигчин Бен Аффлекаас маш том ягаан бриллиантан шигтгээтэй сүйн бөгж аваад удаа ч үгүй харилцаагаа таслаж байсан. Харин дуучин, жүжигчин Марк Энтони түүнтэй хуримлахдаа 8,5 каратын цэнхэр бриллиантан шигтгээтэй “Neil Lane” брэндийн бөгж сонгосон байдаг.
4. Грейс Келли, 4,06 сая доллар
Домогт жүжигчин Грейс Келли гүн Реньегээс дөрвөн сая гаруй долларын үнэтэй “Cartier” брэндийн маш уран нарийн хийцтэй гоёмсог бөгж авсан. Уг том бриллиантан бөгж нь түүний өмссөн ямар ч хувцас, гоёл дээр зохицдог байв. Келли 1950-иад оны үед “Хулгайчийг барьсан нь”, “Хүн амины хэрэг гарвал “М”-ийг дууд” зэрэг кинонуудаараа алдаршсан жүжигчин юм. Тэрээр нэр алдартай болохоосоо өмнө төрөлх Филадельфи мужаасаа Нью-Йорк хотноо ирж, Бродвейд загвар өмсөгчөөр ажиллаж байсан гэдэг.
3. Парис Хилтон, 4,7 сая доллар
Парис нэртэй хоёр баян хүн сүй тавьсан үед үр дүн нь мэдээж нүд хужирлам тансаг байж таарна. “Хилтон” сүлжээ зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон тэрбумтан Парис Лацистай сүй тавихад тэрээр бүсгүйд зүүсэн байхад гараа өргөж даахааргүй шахам том бриллианттай бөгж бэлэглэж байсан юм. Цагаан алтан бөгжний голд саятнуудын хувьд ч асар томд тооцогдохоор хоёр талдаа арай жижгэвтэр хоёр бриллиантаар тодотгосон тэгш өнцөгт том бриллиант шигтгэсэн байв. Харин хосууд хоёр тийш болсны дараа Хилтон бөгжөө “Катрин” хар салхинд нэрвэгдэгсдэд туслахын тулд дуудлага худалдаагаар заржээ.
2. Бейонсе, 5 сая доллар
Рэпер Jay-Z одоогийн эхнэр дуучин Бейонсег өөрийн болгохын тулд маш удаан араас нь гүйсэн. Тиймдээ ч шүтэн бишрэгчдийнх нь дунд тэднийг болздог эсэх талаар бяцхан маргаан хүртэл өрнөөд амжсан. 2008 онд Jay-Z Нью-Йорк дахь байрандаа дуучин бүсгүйд гэрлэх санал тавихдаа маш гоёмсог сүйн бөгж бэлэглэсэн байдаг. Найман талсттай бриллиантан шигтгээтэй уг бөгж 18 каратын жинтэй ажээ. Одоо Бейонсе сүйн бөгжөө тэр бүр зүүгээд байдаггүй ч папараццичид тэрхүү тансаг гоёлын зургийг авах гэж ихэд хичээдэг билээ.
1. Элизабет Тейлор, 8,8 сая доллар
“Клеопатра” хатны дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Элизабет Тейлор түүхэн дэх хамгийн олон сүйн бөгжний эзэн билээ. Гоо үзэсгэлэн болон бүтээсэн дүрүүдээрээ дэлхийд танигдсан жүжигчин тэрбээр найман удаа гэрлэсэн дээд амжилтын эзэн. Тэдгээрийн дундаас жүжигчин Ричард Бартоны эхнэр болох үедээ Элизабет чанар болон цэвэр байдлаараа хамгийн дээд зэргийн 33,19 каратын бриллиантан бөгж авч байсан юм.