Жүжигчин Эдди Мерфи олны нүдийг орой дээр нь гаргалаа

Инээдмийн киноны нэрт жүжигчин Эдди Мерфи (Eddie Murphy) өдгөө 54 настай бөгөөд 4 жилийн өмнө өөрөөсөө 18 насаар дүү Paige Butcher-тай гэрлэсэн билээ. Харин удахгүй буюу ирэх оны 5 сард тэд “шинэ хүнээ” өлгийдөн авах гэнэ. Энэ нь Эддигийн хувьд 9 дахь хүүхэд, харин залуухан эхнэрийнх нь хувьд анхны төрөлт болох ажээ.
Жүжигчин Эдди Мерфи олны нүдийг орой дээр нь гаргалаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Жүжигчин Эдди Мерфи өмнөх эхнэр Tamara Hood-ээс 3 хүүхэдтэй, Paulette McNeely-ээс 5 хүүхэдтэй ажээ. Түүний хүүхдүүдийн хамгийн том нь 26 настай, хамгийн бага нь 8 настай юм. Түүнийг гэр бүлийн хувьд хамгийн тогтворгүй одуудын нэг хэмээн шүүмжилдэг ч, инээдмийн киноны од маань нилээдгүй залуу сэтгэлгээтэйн дээр бүх хүүхдүүддээ маш халамжтай аав гэнэ шүү.



Тэрээр зөвхөн жүжиглэхээс гадна киноны найруулагч, дуу оруулагч, зохиолч, дуучин гээд л дуусашгүй их авьяастай. Түүний тоглосон бүх кинонууд Оскарт нэр дэвшдэг бөгөөд үүгээр нь түүнийг хэр нэр хүндтэй, чадвартай жүжигчин бэ гэдгийг дахин харж болохоор...



Тэрээр саяхан Марк Твений нэрэмжит хошин урлагийн шилдэг шагналын эзэн болжээ. Энэхүү шагналд мөн Tracy Morgan, Arsenio Hall, Chris Rock, Joe Piscopo , George Lopez нар нэр дэвшсэн юм.



Түүний тоглосон нэг кино гэхэд л 1 тэрбум 714 сая долларын ашигтай байсан бөгөөд дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэгч одуудын нэг юм. Түүний тоглосон “Беверли Хилсийн цагдаа”, “Чөтгөр авмаар проффесор” болон “Шрек” хүүхэлдэйн киноны илжигт  дуу оруулсан дүрүүд  нь хамгийн алдартай билээ.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()