Гэрийн нөхцөлд хэрхэн кетчуп хийх вэ?

2015-11-06, 20:48
8,960
Ногоо тарьдаг айлууд одоо аль хэдийн ургацаа хураасан байгаа. Эсвэл та дэлгүүрээс улаан лооль авчихаад юу хийхээ мэдэхгүй байгаа бол гэрийн нөхцөлд амттай кетчуп хийх маш хялбар аргыг танилцуулж байна. Гадуур зарагддаг савтай кетчупууд таны хүссэн амттай байж чадахгүй байгаа бол энэ үнэхээр сайхан арга байх болно гэж хэлмээр байна.
Гэрийн нөхцөлд хэрхэн кетчуп хийх вэ?


1. Үүнийг хийхийн тулд ердөө 4кг сайн сортын улаан лооль байхад хангалттай. Улаан лоолио сайн угаагаад эхлээд хальсыг нь авах хэрэгтэй.



2. Хальснаас нь салгахын тулд улаан лоолио саванд хийгээд, буцалснаас нь хойш 1 минут хэртэй чанана. Түүнээс илүү байлгах юм бол бяцрах аюултай гэдгийг санаарай.



3. Чанаж болгоод мөстэй усанд 1-2 минут байлгана.



4. Харин дараа нь хальсыг нь хуулж болно.



5. Хальсалсан улаан лоолио дундуур нь зүсээд зураг дээр байгаа шиг доторх үр болон шүүсийг нь шахаж, хөндий болгох хэрэгтэй.




6. Шүүсийг нь бүр сайн гаргахын тулд шүүх хэрэгтэй.



7. Одоо харин давс, перец, элсэн чихэр, маш жижиг хэрчсэн (эсвэл нухсан) сонгино, сармистайгаа шүүсэлж бэлэн болгосон улаан лоолио хийн 30 минут чанана.



8. Энэ хооронд ногоон майлзны үр буюу селериг угааж, марль даавуунд боож усыг нь шавхаарай.



9. Буцалж байгаа савтай улаан лооль руугаа марльтай цоохор майлзаа хийнэ. Ингэхдээ савны амсар дээр марльний үзүүрийг тогтоогоод дүрэх маягтай тогтооно.





10. Улаан лоолио болонгуут бутраагүй үлдсэн хэсэг болон үрийг шүүрэн дээр шүүж авна.



11. Одоо харин болсон соус дээрээ 2 жижиг аяга алимны цуу хийнэ.



12. Түүнийгээ зөөлөн гал дээр өтгөртөл нь буцалгаад, хөргөөж хэрэглээрэй. Ингээд таны хийсэн амтат кетчуп бэлэн боллоо.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()