Үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно

2015-11-06, 17:53
3,538
Гадаад харилцааны яам, Аж Үйлдвэрийн яaм, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Ойчид, Модны Үйлдвэрлэл Эрхлэгчдийн Холбоо, Мишээл Экспо компани хамтран “Монгол брэнд-ASEM 2016” үзэсгэлэнг 2015 оны 11 дүгээр сарын 6-с 10 дүгээр сарын 9-ны өдрийг дуустал “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 4 өдрийн турш зохион байгуулагдах гэж байна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн  үзэсгэлэн худалдаа болно


2016 онд Монгол улсад болох ASEM-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын бүх төрлийн үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр голчлон явуулах, түүнчлэн бэлэг дурсгалын зүйлийг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанар өнгө үзэмж, шошго, сав баглаа боодол нь олон улсын түвшинд хүрснийг таниулж сурталчилах зорилгоор энэхүү үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд бүх салбарын үндэсний үйлдвэрлэгчид буюу:
-    Бэлэн хувцас
-    Савхин эдлэл
-    Ноос, ноолууран бүтээгдэхүүн
-    Модон эдлэл, сийлбэр, гар урлал
-    Бэлэг дурсгал
-    Алт мөнгөн эдлэл урлал
-    Эсгий урлал
-    Уран зураг
-  Хүнсний бүх төр бүтээгдэхүүн (архи,дарс,чихэр,жимс,ус,ундаа,сироп,нарийн боов,мах махан бүтээгдэхүүн,зөгийн бал гэх мэт)
-    Бичгийн хэрэгсэл бэлэг дурсгалд
-    Монгол эм, эмийн ургамал
-    Монгол гоо сайхны бүтээгдэхүүн
-    Монгол үндэсний хувцас хэрэгсэл
-  Арьсан урлал гэх мэт бүх төрлийн Монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 120 гаруй байгууллагууд оролцоно.

Та бүхэн хүрэлцэн ирж үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж үйлдвэрийн болон хөнгөлттэй хямдаралтай үнээр нь худалдан авч, намар, өвлийн бэлтгэлээ нэг доороос хийгээрэй.


Видео



Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.misheelgroup.mn/
http://www.facebook.com/misheelgroup
Утас: 70118035, 88209035, 99745544

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.