Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хоолны ширээн дээр гар утас, цүнх, бээлий, түлхүүр зэргээ хэзээ ч битгий тавь.
2. Бүх хүн сууж, бүх хоол, зууш, уух зүйл ирсний дараа л хоолоо идэж эхлээрэй.
3. Халбага, сэрээ, хутгыг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй бол гаднаас дотогшоо чиглэлийн дарааллаар хэрэглэнэ.
4. Ширээн дээр тавиастай байдаг жижиг савтай давс, перец зэргийг битгий хэрэглээрэй. Ялангуяа дээд зэрэглэлийн ресторанд бол бүр ч хэрэггүй.
5. Савхаа хооронд нь үрэх хэрэггүй. Маш бүдүүлэг хэрэг болно шүү.
6. Хутга сэрээгээ хэрхэн тавихад маш их учир бий. Хэрвээ хутга сэрээ хоёороо гурвалжин хэлбэрээр тавих юм бол хэсэг хугацааны дараа хоолоо иднэ, “+” тэмдгээр хэрээслэн тэвьсан бол дараагийн хоолоо хүлээж байгаа, хэрвээ хоёуланг нь хөндлөн зэрэгцүүлж тавьсан бол сайхан хоол байлаа, хоёуланг нь голд нь тавьсан бол хооллоод дууслаа, хутгаа сэрээнийхээ шүдэнд оруулан хэрээсэлж тавьсан бол хоол таалагдсангүй гэсэн утга санааг тус тус илэрхийлдэг ажээ.
7. Савхаа аяганыхаа үзүүр дээр тогтоох нь таныг тийм ч соёлтой биш гэдгийг илтгэдэг.
8. Мөн аягатай хоолондоо савхаа зоох нь Азиудын хүвьд үхлийг бэлгэддэг учир Азийн орнуудаар аялах үедээ энэ үйлдлийг хэзээ ч битгий хийгээрэй.
9. Хооллож байх үедээ хутга сэрээгээ тавих хэрэгтэй болбол, ширээн дээр биш тавган дээрээ тавиарай.
10. Ширээн дээрх давс, перецийг хэрэглэх үнэхээр шаардлагатай бол аль нэгийг нь бага зэрэг хэрэглэх хэрэгтэй. Хэзээ ч хоёуланг нь зэрэг хэрэглэж болохгүй.
11. Амандаа хоолтой бол хэзээ ч, юу ч битгий ярь.
12. Савхаар битгий хоол дамжуул. Энэ нь Япон улсад мөн л үхэлтэй холбоотой зан үйлд тооцогддог гэнэ.
13. Хоол таны санаанд хүрэхгүй байсан ч зөөгчид гарын мөнгө үлдээхээ мартуузай.