Гэрийн нөхцөлд гахайн мах хэрхэн утах вэ?

2015-11-02, 21:00
34,848
Гахайн утсан махыг хамгийн анх Хятадууд хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн бол давсалж утсан амтат гахайн мах Италичуудаас гаралтай ажээ. Манай хойд хөршийн нутаг дэвсгэрт гахайн утсан махгүй зоогийн ширээ гэж ховор. Архи, дарс, шар айрагны даруулга болгохоос гадна хар, цагаан талхтай хамт зуушанд ч мөн хэрэглэдэг байна. Ингээд та бүхэнд гэрийн нөхцөлд гахайн махыг хэрхэн хялбар аргаар утах аргыг хүргэж байна.
Гэрийн нөхцөлд гахайн мах хэрхэн утах вэ?


1. Гахайн цул махаа угааж цэвэрлээд хэсэг хэсэг болгон зүснэ.



2. Өөрийн хүссэнээр давс, бусад амтлагчаар ч амталж болно.



3. Укроп бага зэрэг цацахад гэмгүй.



4. Утах хүртлээ хөргөгчинд байлгаарай.



5. Утагч  дотроо модны үртэс хийн бага зэрэг чийглэж цаг хэртэй байлгана.



6. Үртэсээ уугиулж, дээр нь гриллийн төмөр тавина. Түүн дээрээ амталсан махаа тавиад 30-50 минут таглаатай утна.



7. Гүйцэд утсан махны өнгө нь бор хүрэн болох ёстой.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()