Дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд

“Дайнд гаргасан алдааг засашгүй бөгөөд тэр даруйд алдааных нь шийтгэл ирнэ” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Дэлхийн энх тайван байна, хүүхдийн эрхийн төлөө гэж бид их ярьдаг ч, бодит байдал дээр дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд олон байх ажээ. Та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?.. Элсээр тоглох дуртай байсан эсвэл хичээлдээ онц дүн авсан гэх мэт маш олон хариулт та өгөх байх.  Харин хүүхэд насаа бидэн шиг өнгөрөөж чадаагүй, үргэлж л айдас дунд хэзээ үхэхээ мэдэхгүйгээр дотны хүмүүсээ алдсан хүүхдүүдийн тухай бид хүргэхээр шийдлээ.
Дайны золиос болсон хөөрхий хүүхдүүд


Азербайжан улсын зураач Gunduz Agayev хэмээх эрийн зурсан зургууд “Тэд хүртэх ёстой хүүхэд насаа мэдэрч чадаагүй” гэх нэр доор цахим ертөнцөд алдартай болжээ. Зураг дээрх хүүхдүүд ямар амьдралаар амьдарч болох байсан талаар та бүхэндээ сонирхуулъя. Таны сэтгэлийн утсыг хөндөж нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.

1. Вьетнамын дайны үед бөмбөгдөлтөнд өртсөн хүүхдүүд:



Тэдний хүүхэд нас ийм л байх ёстой байсан.



2. Гэрэл зурагчин Kevin Carter-ийн авсан өлсөглөнгөөс болж үхэж буй хүүхэд болон идэшээ хүлээх тас шувуу, 1993 он



Өлсөглөн, ядуурал байгаагүй бол бяцхан хүү арай өөр зураг даруулах байжээ.



3. Вьетнамын дайны үе:



Бидний үзэх дуртай киноны баатрууд тэднийг аврах ёстой байсан.



4. Сирийн дүрвэгч хүү Aylan Kurdi-ийн цогцос далайн эргээс саяхан олдсон билээ.



Тэр харин далайн эрэг дээр элсээр тоглох байж дээ.



5. Нас барсан дүүгээ үүрэх бяцхан хүү (1945 он, Япон)



6. Амь үрэгдсэн Азербайжаны сэтгүүлч Elmar Huseynov-ийн хүү аавынхаа зургийг үнсэж байна.



Аав хүү хоёр хамтдаа байх ёстой байсан.



7. Өөрөөсөө үе мултарсан хүнтэй сүй тавьсан бяцхан охид, Афкенистан



Ийм байсан бол тэдний амьдрал арай л дээр байх байсан болов уу.



8. Германчуудын бөмбөгдөлтөнд байшин нь сүйрсний дараа өөрийн өрөө нь тэнд байна хэмээн найзууддаа заах хүү, 1940 он



“Disneyland”-ийн ордонг гайхан ширтэж болох л байсан.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()