“LG G4” ухаалаг гар утсаар мэргэжлийн түвшинд гэрэл зураг авах боломжтой

2015-11-02, 19:57
2,842
Камер нь ухаалаг гар утасны гол онцлог юм. Саяхан болтол гар утасны гэрэл зургийн камерууд нь  ердийн гэрэл хангалтгүй байх үед чанартай гэрэл зураг бүтээх чадвартай илүү дэвшилтэт зургийн аппаратуудаас хол хоцорч байсан юм. Шөнийн цагаар юм уу харанхуй орчинд гэрэл зураг авахад гэрэл цацруулагч ашигласан ч дүрсийг яг байгаагаар нь буулгаж чаддагүй, нарийн зүйлийг бүр ч буулгадаггүй байсан.  G4 ухаалаг гар утасны камер нь 80% илүү их гэрэл нэвтрүүлэх боломж олгодог  F1.8 үзүүлэлтээр гайхуулж чадах бөгөөд энэ нь авсан зургаа мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар авсан зурагтай харьцуулах эрхийг түүнд олгож байгаа юм.
“LG G4” ухаалаг гар утсаар мэргэжлийн түвшинд гэрэл зураг авах боломжтой


G4 ухаалаг гар утасны хосгүй дуран линзний боломжуудыг судлаж үзэхийг хэрэглэгчдэд санал болгож байна. G4 ухаалаг гар утсыг шилдэг нь болгож буй хэдэн гол онцлогийг дурьдвал:

1. F1.8 линз нь бараг ямар ч нөхцөлд гэрэл цацруулагчгүйгээр ердийн гэрлийг илүү нэвтрүүлж авах чадвартай юм. G4 ухаалаг гар утасны дуран линзний гол үзүүлэлт нь хиймэл гэрэлтүүлэгний хараат байдлыг багасгаж, гэрэлтүүлгийг халж, гэрэл зургийг илүү бодитой харагдуулахад тусалдаг.

2. Гар тохиргооны горим. G4 ухаалаг гар утасны камерыг хялбархан тохируулах боломжтой ба энэ нь хаалт ажиллах хурд, гэрлийн мэдрэмж (ISO) болон цагаан өнгөний тэнцвэр зэргийг гараар удирдах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Гэрэл зураг авах үед оновчтой хэмжээний гэрэл нэвтрүүлдэг болохоор хэрэглэгчид мэргэжлийн гайхалтай гэрэл зураг авах боломжийг олгодог. Гар ажиллагааны горим нь гэрэл зургуудаа RAW юм уу JPЕG форматад хадгалах боломж олгоно.

3. Өнгөний мэдрэгч – олонхи ухаалаг гар утасны камерууд тааруухан гэрэлүүлэгт зохицож чаддаггүй бөгөөд гэрэл зургууд нь муухан чанартай гардаг. Color Spectrum Sensor (CSS) мэдрэгч нь өнгөнүүдийг нарийн зөв тогтоож, дээд зэргийн бодитой дүрс буулгах зорилгоор цагаан өнгөний тэнцвэр болон гэрэл цацруулагчийн өнгийг тохируулдаг.

4. OIS 2.0 – оптик дүрс тогтворжуулагч нь (OIS 2.0) хөдөлгөөнтэй нөхцөлд сарнисан дүрсгүй тод гэрэл зураг авахад хэрэглэгчдэд тусалдаг.

5. Нүүрэн талын камер 8 MП - G4 ухаалаг гар утасны 8-мегапикселийн нүүрэн талын камерын боломжууд ч эрхэм танд багагүй сэтгэгдэл төрүүлнэ. Түүнийг асаах хурд маш гайхалтай - 0,6 секунд. Лазерийн тохируулагч болон дохио зангаагаар камерыг удирдах Gesture Interval Shot үйлдэл нь гэрэл зургуудын илүү сайн хувилбарыг бүтээх үүднээс хоёр секундын зайтайгаар дарааллан дөрвөн зураг авах боломж олгодог. Мөн селфи хийхэд зориулан хэрэглээг хялбарчилж камерын өмнө гараа атгаад буцаан тэнийлгэхэд л таны зургийг авах болно. 

LG G4 шинэ ухаалаг гар утас нь хүчирхэг камераас гадна авсан гэрэл зургаа агшин зуур засварлах, түүнийгээ нийгмийн сүлжээнд оруулах болон хатуу дискэнд хадгалах боломжийг хэрэглэгчдэд олгодог. LG G4 ухаалаг гар утасны гайхалтай үзүүлэлтүүдийг дэлхийн шинжээчид болон хэрэглэгчид хэдийнээ үнэлсэн байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.