Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Анх энэ баярыг хуучны Ирланд үндэстнүүд тэмдэглэж иржээ. 10 дугаар сарын 31 өдрийн яг нар жаргах үеээс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглардаг гэж үздэг байна. Тийм учраас айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг ажээ.
Харин хүмүүс ямар нэгэн дүрд хувилан баг зүүдэг нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдалж байгаа хэрэг юм. Энэ өдрийг эртний Ромд хүртэл том фестивал болгон тэмдэглэсээр ирсэн гэнэ.
Одоо энэ баярыг ихэнх христ шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ирланд, Шотланд, Америк болон Канад улсууд юм. Мөн Япончууд уг баярыг маш сүр дуулиантай тэмдэглэсээр иржээ. Тэдний хамгийн дуртай баяруудын нэг ажээ.
Энэ баярын хамгийн гол бэлгэ тэмдэг болсон зүйл бол улбар шар хулуу. Хойд Америкт Чарли гэдэг нэлээд харамч баян хүн байж гэнэ. Тэрээр хүнд мөнгө зээлдэггүй их хяхар муухай ааштай хүн байсан. Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хорогдоод яг 10 дугаар сарын 31-нд хулууны хэлбэрээр үзэгддэг болжээ.
Ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж гэрээсээ холуур явуулахын тулд хулуунуудаас хамгийн томыг нь сонгож аваад орой дээрээс нь тэгшхэн зүсэж байгаад доторх зөөлөн эдийг нь бүгдийг нь ухаж аваад дараа нь хулууныхаа хана дээгүүр дүрс гарган цоолж дотор талд лаа асаагаад тавьдаг уламжлалтай болсон ажээ.
Тэр үеийн хүмүүс Чарли энэ хулуунуудыг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ингэж бэлддэг болсон байна. Энэ баярын хамгийн гол 2 өнгө бол улбар шар болон хар өнгө юм.
Энэ баярын бас нэг том заншил бол “TRICK OR TREAT” ажээ. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг байна.
TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачлавал “Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү” гэсэн утгатай ажээ. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар шүтлэгээс үүссэн юм байна.
Япончууд "Halloween"-ий баяраар ингэж хувцасладаг байна:
"Playboy" охид уг баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ?