Оросын нэрийн хуудас болсон уламжлалт зоогууд

2015-10-29, 20:08
32,835
Орос түмний олон төрлийн амтат хоол хэзээнээс нааш амт чанар, өег нүнжгээрээ алдартай билээ. Үүнд нь мах ихтэй хоол олон байдаг учир манайхан ч их дуртай байдаг. Тиймээс бид та бүхэндээ орос орны алдарт зоогуудыг хүргэж байна.
Оросын нэрийн хуудас болсон уламжлалт зоогууд


1. Загасны шөл - Энэ шөлийг хийхдээ загасны биеийг хэд, хэдэн хэсэг болгон хуваан бүгдээс нь тус тусад нь шөл гаргадаг бөгөөд толгойн шөлийг ядаргааны эсрэг эмчилгээнд хэрэглэдэг байна.



2. Ер нь 60 гаруй төрлийн шөл байдаг. Хонь, үхрийн мах, загас, байцаа, хүрэн манжин, мөөг, халгай, лууван, сонгино, шар будаа, хиам, цөцгий зэргээс шөл гаргадаг байна.



3. Оросуудын зоогийн ширээний хамгийн гол чимэг бол төрөл бүрийн шөл юм. “Суп” буюу шөл хэмээх үг нь орос хэлэнд 18-р зуунаас хэрэглэгдэж ирсэн бөгөөд борщ, хүйтэн шөл, ногоотой тунгалаг шөл зэрэг нь ихэд алдартай.



4. Ногоотой шөл - Төмс, манжин, лууван, өргөст хэмх, яншуй, цоохор майлз, халгайгаар шөл хийн цөцгий, чанасан өндөгөөр амтлахаас гадна өвлийн улиралд халуун ногоо, гич зэргийг хийдэг байна.



5. Овъёосны агшаамал - Анхандаа энэхүү зуушийг зөвхөн баяр ёслол, дайллага цайллагын үеэр л хийдэг байжээ. Харин одоо бол жингээ барихыг хүссэн хэн бүхний байнгын хоол болж байна. Өег чанартайгаас гадна амттай ажээ.



6. Шарвин - Орос орны өнцөг булан бүрт шарвинг олон янзын аргаар бэлтгэж, хайрдаг.  Дөнгөж төрсөн эмэгтэйчүүд хөхөндөө сүү оруулахын тулд шарвин хийж иддэг байна. Мөн цөцгий, түрс, загас болон мах, мөөгтэй хольж иддэг ажээ.



7. Хар талх - Бусад орны хүмүүс тийм ч дуртай биш боловч оросд хар талхгүйгээр хоол иднэ гэж үгүй. Хөх тарианы талхыг Орос улсад аль 9 дүгээр зууны үеэс хэрэглэж ирсэн бол цагаан талхыг нилээд хожуу буюу 20-р зуунд л хийж, хүнсэндээ хэрэглэж эхэлсэн байна. Цагаан талхыг хэн хүссэн нь хийчихэж болох амархан жортой байдаг бол хар талхыг тусгай аргаар хийдэг ажээ.



8. Зөгийн балтай жигнэмэг - Хөх тарианы гурил, зөгийн бал, нэрсний шүүсээр хийдэг энэхүү гурилан бүтээгдэхүүнд зөгийн балны орц 50 хувийг эзэлдэг учраас зөөлөн, чихэрлэг амттай, хүүхдүүдийн дуртай амттан юм. Сүүлийн үед гаа, синнамон, лемоны хүчил, задь хийдэг болсон учир гаатай жигнэмэг ч гэж нэрлэх болжээ. Орц найрлага нь шинэчлэгдэх тутам нэр нь солигддог байна. 



9. Нарийн боов - Оросуудыг торт, нарийн боовгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хаад ноёдын үдийн зоогонд л гэхэд 150-200 төрлийн хоол байдгаас 50 гаруй нь олон төрлийн нарийн боов, бялуу байдаг байжээ. Хамгийн түгээмэл нарийн боов нь цөцгийтэй сүлжмэл боов юм.



10. Загасны ороомог



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()