LG: Next үеийн телевизийн технологи

2015-10-29, 17:00
3,057
Зурагт болон телевизийн хөгжлийн түүх 70 гаруйхан жилийг хамарч байна. Дүрс хүлээн аван дамжуулагч сүрдмээр төхөөрөмж бүхий асар том овор хэмжээтэй зурагтууд бүр аль эрт электрон техникийн музейд шилжсэн билээ. Өнөөдөр зурагтуудын зузаан өдөр ирэх тутам нимгэрч, боломжууд нь нэмэгдэж байна.  LG компани хосгүй зурагтууд үйлдвэрлэж, жил бүр шинэ санаа нэвтрүүлж, зурагтын салбарт ихээхэн туршлагатай мэргэжлийн зохион бүтээгчдийн тэргүүн эгнээнд явж байна.
LG: Next үеийн телевизийн технологи


Кино урлаг болон гэрэл зургийн тоног төхөөрөмж, радио, ил цахилгаан зэргийг зохион бүтээсний дараа хүн алс зайд зөвхөн дуу авиа төдийгүй мөн дүрс дамжуулж сурсан байна. Түүхээс харахад телевизийн нэвтрүүлэг дамжуулах анхны оролдлогуудыг ХХ зууны 20-иод оны эхээр хийж байсан боловч зурагтуудын дэлгэц нь маш жижигхэн байсан болохоор дамжуулж буй дүрсийг үзэхэд нэн тухгүй байв. Дэлгэцийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байв, учир нь дохионы чанар алдагдаж, дүрс нь шигтгэмэл зураг шиг сарнидаг байжээ. Тэгэхдээ зурагт нь өөрөө нэлээд том овор хэмжээтэй байсан нь өчүүхэн жижиг дэлгэцтэй огт нийцдэггүй байсан юм.

Үүний дараахан 1939 онд зурагтууд нь 5 инчийн дэлгэцтэй болсон байна. Харахад энэ нь гар хийцийн модон шүүгээ байлаа. Шинэ төхөөрөмжийг Нью-Йоркт Дэлхийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтын үзэсгэлэн дээр өргөн олон хэрэглэгчдэд танилцуулсан юм.

Өнөөдөр дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй үзэсгэлэнгүүдийн нэг нь Хэрэглээний электрон төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн IFA юм. Энэ жил уг үзэсгэлэн 55 дахь удаагаа зохиогдсон билээ. LG Display компани нь IFA 2015 ирээдүйд бүтээгдэх дэлгэцүүдээ танилцуулсан юм.

LG компани нь дэлгэцийн технологийг танилцуулж, “Дэлгэцийн технологиуд нь бидний амьдралыг хэрхэн өөрчлөх” тухай өөрийн хувилбарыг тайлбарлахаар төлөвлөж байна. Үүнд гайхах зүйлгүй, учир нь LG Electronics компани нь OLED дэлгэц зохион бүтээхэд хамгийн түрүүнд онцгой анхаарч, органик гэрэл диодуудад суурилсан LG 4K OLED зурагтуудыг мөн л хамгийн түрүүнд танилцуулж байсан юм. Өөрөө гэрэлтэгч пикселүүд нь бие биеэсээ хамааралгүйгээр асах, унтрах чадвартай билээ.

Үүний ачаар LG компани нь цагаан болон хар өнгөний тодролын гайхалтай мөчлөгийг бүтээж, дүрсийг гайхамшигтай баялаг өнгөтэй болгож чадсан байна. LG компанийн 33 сая пиксель бүхий технологи нь 4К дүрсийг үзэхэд бүр илүү ая тухтай болгон яг хажууд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйцээр дамжуулдаг.
 
LG компани нь шингэн талст болон OLED дэлгэц, түүний дотор уян дэлгэцийн дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг билээ. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа хэдий ч компани нь илүү сайн, чанартай бүтээгдэхүүн эрхэмлэгчдийг гайхуулан урагшаа идэвхтэй тэмүүлж байна.

LG компанийн төгс мэргэшсэн мэргэжилтнүүд ашиглаж буй технолгиудаа байнга боловсронгуй болгож байдаг юм.

Илүү өндөр нягтрал бүрдүүлэхээр тэмүүлсэн байнгын ахиц дэвшил нь зах зээл дээр аль эрт хандлага болоод байгаа билээ. Нэг их холгүй байгаа технологийн томоохон ололтуудын дараагийн давалгааны эхлэлийг мэдрүүлсэн 4K HDR OLED зурагтыг удахгүй бид үзэх болно. LG компани нь зохион бүтээж буй 4К зурагтууддаа OLED болон HDR технологи нэвтрүүлэн зах зээл дээрх байр сууриа бэхжүүлж, дэлхийд тэргүүлэгч зурагт үйлдвэрлэгчдийн нэг болох юм.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.