Улс орнуудын хамгийн этгээд амттанууд

2015-10-28, 20:13
7,127
Бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрт биднээс тэс өөр соёл уламжлал, ёс заншилтай хүмүүс бий. Тэдний идэж хэрэглэж буй хоол хүнс, зууш амттан гээд л гайхашруулж баршгүй зүйл өчнөөн байдаг билээ. Та өмнө нь зөгийний авгалдайтай бялуу гэж сонсож байсан уу? Гадаад улс орнуудад яг иймэрхүү сонин хачин, чихэндээ ч нүдэндээ ч итгэмээргүй амттанууд олон байдаг гэнэ шүү.
Улс орнуудын хамгийн этгээд амттанууд


1. Финляндын давстай чихэр
Зөвхөн давс ч биш, хлорт аммонийн хүчил, аммиакийн хурц үнэртэй, хар өнгөтэй чихэр өвсний амттай чихэр, зайрмаг, жигнэмэг амттандаа Финляндчууд нугасгүй дуртай ажээ.



2. Зөгийн авгалдай
Сонин хачин бүхний эх орон гэгддэг Их наран улсад зөгийний тарган том авгалдайг шар буурцагны сүмс (soy sauce), элсэн чихэртэй шарж, жигнэж зөөлрүүлэн будаатай хольж идэх, эсвэл жигнэмэгэнд хольж иддэг байна.



3. Натто
Японы хамгийн түгээмэл зуушнуудын нэг. Энэ нь исгэж гашилгасан шар буурцаг бөгөөд өглөөний цайнд голчлон хэрэглэдэг. Наалдамхай, нялцанхай энэ хүнс нь эрүүл мэндэд тустай байдаг ажээ.



4. Шарсан масло
Америкчуудын дуртай зуушны нэг бөгөөд хэлбэрт оруулсан цөцгийн тосыг зөгийн бал, синнамоноор бүрж тосонд шардаг. Маш их илчлэг агуулдаг байна.



5. Цэлцэгнүүрэн салат
Гадаадынханд тэр бүр таалагддаггүй хэдий ч Америкчууд өөрсдөө маш их дуртай байдаг гэнэ. Лууван, халуун ногоо, туна загас, өргөст хэмх, демон, чедун жимсний салатыг жимсний цэлцэгнүүрээр хэлбэржүүлдэг гээд боддоо...



6. Сникерстэй салат
Бас нэгэн гайхалтай салатны төрөл. Газрын самарны үйрмэг, жижиглэж хэрчсэн сникерс, алим болон кремний орцтой.



7. Махан царцаамаг
Танил харагдаж байгаа биз дээ? Сайхан амттайгаас гадна өег чанараараа тэргүүлэх хүнс билээ. Орос болон Монголд түгээмэл хэрэглэдэг.



8. Холимог салат
Оросуудын дуртай энэ салат нь бараг хоол гэхэд ч болно. Төмсний нухаш, махан таташ, будаа, байцааны салат, хамгийн сонирхолтой нь цэлцэгнүүр ч бас багтана.



9. Лаазалсан загас
Шведэд зардаг лаазалсан загас. Хамгийн онцгүй нь лаазыг нь онгойлгох үед гарах аймшигтай өмхий, хурц үнэр нь бөгөөд учир мэдэх хүмүүс гадаа гарч онгойлгосон нь өлзийтэй гэж үздэг ажээ.



10. Галууны өндөг
Азийн орнууд, нэн ялангуяа Филиппинчүүдийн дуртай зууш бөгөөд тэр чигт нь чанаж, шарах, эсвэл бүр түүхийгээр нь ч иддэг байна.



11. Vegemite
Ганц үгээр нэр онооход хэцүү юм. Шар айрагны хөрөнгөний шингэн хувилбар гэж болно. Гашуун, шорвог амттай, исгэлэн үнэртэй энэ зүйлийг Австраличууд талхан дээр түрхэж өглөөний цайнд хэрэглэх нь бий.



12. Норвегийн загас
Скандиновийн орнууд загасыг шарах нь ховор. Харин архинд 3 хоног байлгасны эцэст түүхийгээр нь иддэг байна. Энэ зоогийг Зул сарын баярын зоог болгодог ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()