Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
-Халаасны Wi-Fi роутер түрээслэх
-Мөнгөө солиулах
-Мөнгөө солиулах
Японд төлбөрийн систем нь огт өөр. Visa картаасаа мөнгөө зөвхөн онгоцны буудал эсвэл “7/11” сүлжээ дэлгүүрүүдэд авч болно. Жуулчдын байнга очдог газар болон зочид буудалд картаараа төлбөр тооцоо хийж болох ч бэлэн мөнгөтэй явсан нь дээр байдаг. Японд гадаадын иргэн SIM карт худалдан авч болохгүй тул интернэт ашиглах төвөгтэй. Тиймээс л роутер түрээслэх нь хамгийн зөв шийдэл юм. Өмнө нь цаасан дээр хэвлэсэн газрын зурагтай аялдаг байсан бол өдгөө Google Map ашиглан Токиогийн явган аялалын маршрутыг ч алган дээрээ мэт харж болохоор болжээ.
Түүнчлэн аялалын маршрут болон чиглэлийг мэдэхийн тулд "Tokyo Metro Map" программыг утсандаа суулгах хэрэгтэй.
1. Токиод хөл тавьсан анхны өдөр би энд ирчихлээ гэж үү гэсэн хөөрүү мэдрэмжтэйгээр гадуур зүгээр л алхлаа.
2. “ Google translate” их хэрэгтэй программ юм аа. Тэмдэгтүүдийг оруулж программ уншуулмагц гэрэл зураг гарч ирнэ эсвэл хөрвүүлчихнэ. Миний хувьд аялалын эхний өдрөөс л хэрэг болсон. Кафены хананууд дээрх тэмдэгт үсэгтэй зурагт хуудсуудыг зургийг нь авч оруулаад л шууд хөрвүүлж байв.
Жишээ нь “16:00-17:00. Азтай цаг. Нэг лонх “Кирин” шар айраг худалдаж авсан тохиолдолд хоёр дахь нь үнэгүй ..” гэсэн байсан юм. Ингээд л зураг дээр хуруугаараа зангаад хоёр лонх шар айраг авч билээ. Нэг зүйл нэмж хэлэхэд “Кирин ч, Асахи ч дажгүй шар айрагнууд байна лээ.
3. Японд очсон эхний өдрөө жинхэнэ суши идэхээр зоогийн газар орохыг хүсэв. Хэдийгээр суши нь Японы уламжлалт хоол, нэрийн хуудас боловч алхам бүрт таараад байдаггүй ажээ. Сашими болон сушиг заавал сакэтэй амтархан зооглоно. Сакэ бол бидний боддогчлон япон архи биш харин цагаан будааны дарс юм байна. Хатуулаг нь ердөө 15 градус.
4. Дараагийн өдөр нь Токио хотыг өндөр дээрээс тоймлон харахын тулд Роппонгид эргэн ирэв. “Roppongi Hills”-ийн үүдэн дэх энэ аалзны зургийг авч байхдаа би цаана нь трайбендер байсныг анзаарсангүй. Зургаа боловсруулж байхдаа л дөнгөж олж харсан билээ. Тиймээс радио сонирхогчид намайг ойлгох биз ээ.
5. Энэ бол 53 давхар дахь шилэн хаалттай алсыг харагч тавцан. Энд цонхнуудын дэргэд жижиг ширээнүүд байх агаад сууж цай ууж болох ажээ. Сэтгэл хөдөлмөөр юм аа!
6. Мөн дээвэр рүү гарч, тэндээс зураг авч болно.
7. Рикугиен цэцэрлэг бол Токио хотын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг. (зураг дээрээс бүргэдийг хайж олоорой)
8. Цэцэрлэгийн төв хэсэгт жижигхэн цөөрөм байв. Энд тэжээл худалдан авч загасанд хаяж өгч болно. Хүмүүсийн загасанд хаяж өгсөн хоолыг нугаснууд замаас нь шүүрч эхэллээ.
9. Гэвч дараа нь хэлтэг загаснууд гарч ирэн тэднийг хөөж орхив. Тэд биеийн хэмжээгээрээ нугасны дайтай аж.
10. Рикугиен цэцэрлэг
11. Энэ ялдамхан бүсгүйгээс бид цай худалдан аваад цөөрмийн ойролцоо суун орчин тойрныхоо сайхнаар нүд хужирлав.
12. Япончуудын жирийн зүйлээс ч гоо сайхныг олж харах нарийн мэдрэмж нь бүхий л зүйл дээр тусгалаа олох ажээ. Аяга ногоон цай болон бялуу яг л урлагийн бүтээл шиг харагдана.
13. Цэцэрлэгт хүрээлэнг бүтэн тойрохын тулд нэг цаг хангалттай биш аж. Эндэхийн үзэсгэлэнт байгалийг тольдон сэтгэл баясгахад удаан саатах хэрэгтэй бололтой.
14.Токио хотын метрогоор аялах тун тав тухтай. Ингэхдээ "PASMO" карт худалдан авсан нь дээр. Хэрэв өдрийн турш олон удаа метрогоор зорчих хэрэг гарвал "Daily Open Pass" худалдаж авсан нь хямд тусна. Москвагийн метрогоос ялгаатай нь энд зорчих зайнаас хамаарч өөр өөр үнэтэй байдаг юм байна.
15. Түүнчлэн усан трамвайгаар үйлчлүүлж болно. Гэхдээ би уг трамвайд сууж үзээгүй бөгөөд сонин байх болов уу гэсэн үүднээс ярьсан болно.
16. Кафе. Ширээнд суулаа. Эндэхийн ихэнх зайг гал тогоо эзлэх бөгөөд эргэн тойронд хэдхэн ширээ харагдана. Ирж захиалга авахыг хүлээн хэсэг суув.
17. Гэвч хэн ч дөхөж ирсэнгүй. Өөрөө өөртөө үйлчилдэг бололтой. Ийм нэг төмөр аппарат байх аж. Эндээс хоолоо сонгоод, мөнгөө хийсний дараа тасалбар гарч ирэхэд тогоочид аваачиж өгнө. Ингээд л захиална даа.
18. Кафены эзэн залуу мэдээж надад тусалсан. Гадна үзэсгэлэнгийн хоргонд хуванцараар хийсэн хоолнуудыг тавьжээ. Эдгээр үзүүлэнгийн хоолнууд жинхнээсээ ялгагдахааргүй бодит мэт харагдана. Япончууд хоолыг маш амттайгаар хийдэг. Бүгд, маш сайхан амттай. Зураг дээр “Кабуки-Дза” театр байна. Хүн олноор цугларсан байхыг хараад дөхөж очтол аз таарлаа, үзвэр дөнгөж эхэлж байв.
19. Гэвч хүндэт зочдыг угтан авч байгаа хамгаалагч тусгай зочдод зориулсан арга хэмжээ болохыг тайлбарлав. Харин театрын улирал тавдугаар сард эхэлдэг юм байна. Өглөө нь би загасны Цукидзи зах руу явлаа. Өглөөний зургаан цаг. Метроноос буугаад ийш тийш баахан харлаа. Хаашаа явахаа мэддэггүй ээ. Нэг эрэгтэйгээс асуутал бас л мэддэггүй хүн таарав. Өөр нэг хүнээс асуутал англиар ярьж чаддаггүй нэгэн байв. Гэтэл өмнөөс 40-50 орчим насны эмэгтэй ирж явав. Тэр англиар ярьж чаддаг төдийгүй зах хаана байдгийг мэдэж байв. Түүгээр ч барахгүй, эмэгтэй бас тэр зүг явж байгаа тул надад замчлахыг зөвшөөрлөө. Тэр замын турш ямар нэгэн зүйл ярьсаар байв.
20. Ясукуни сүм — Токиогийн алдартай газар. Энд Японы төлөө амиа алдсан дайчдын сүнсэнд хүмүүс хүндэтгэл үзүүлэхээр ирдэг.
21. Ясукуни сүм
22. Энд зөвхөн Газен-Вагенд л тамхи татаж болно. Сонирхолтой нь Японд хогийн сав байдаггүй. Бүр огт харагдахгүй. Энд хогоо гэртээ авч очоод хаядаг. Тиймээс л гудамж цэвэрхэн байдаг байх.
23. Уэно цэцэрлэг бол Японы хамгийн алдартай, хүн ихээр очдог газруудын нэг.
24. Өнөөдөр баасан гараг. Гэвч хүмүүс энд дүүрэн байна.
25. Яагаад сурагчид хичээлдээ яваагүй юм бол оо?
26.
27. Эдгээр элекстрон самбаруудыг хараад би өөрийгөө гараг хоорондын сансрын буудал дээр байгаа мэт төсөөлж байлаа. Тиймээс бидэнд автоматаас тасалбар худалдан авч, унаандаа суун зорьсон газартаа хүрэх хэцүү биш байсан юм.
28. Ингээд 30 минут цахилгаан галт тэргээр яваад бид Йохогамед ирлээ! Энд ердөө ганц өдөр болох тул Минато Мирай дүүргийг үзэхээр шийдсэн юм. Мөн цаг үлдвэл Хятад хороололд үдийн хоол идэх төлөвлөгөөтэй байна. Йохогамагийн төмөр замын буудлаас Минато Мирай хүртэл явган алхаад хүрчихэж болно.
29. “Минато Мираи” гэдэг нь орчуулбал “Ирээдүйн буудал” гэсэн утгатай үг аж. Энд “Landmark Tower” тэнгэр баганадсан цамхагийн алсыг харагч тавцан, соёл амралтын хүрээлэн бий. Ням гараг. Нарлаг өглөө. Япон улс. Сэтгэл санаа өөдрөг байхад үүнээс илүү юу хэрэгтэй гэж!
30. Олон нийтийн соёл амралтын хүрээлэн “Yokohama Cosmo World”. Квадрат метр талбайд багтах олон аттракцион гайхашрал төрүүлэх аж. Асар өндрөөс буусан ягаан зам гэнэт газар доогуур орон алга болсноо эргэн гарч ирэхэд хичнээн гайхсан гээч.
31. Хэрэв та цэнхэр замаар явж байгаа бол төгсгөл нь ийм байх болно.
32. Худалдааны төвийн барилгын дээвэр дээр хөгжилдөж яагаад болохгүй гэж ...
33. Алсыг харагч таныг 112 метрийн өндөрт аваачина.
34. Дэлхий дээрх хамгийн том алсыг харагчдын нэг.
35. Би очсон хот бүрийнхээ паркаар зочлох дуртай. Нэг их том биш бас жуулчид байхгүй байвал зүгээр. Хүмүүс амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ ирж амарч байхыг харах дуртай. Ер нь бол ард түмнийг амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаагаар нь соёлын түвшинг нь хэмжиж болдог гэдэг.
36. Энэ бол “Harborside Park”. Токиогийн буланд, Йохогама боомтын дэргэд оршино. 860 метрийн дүүжин гүүр-дэлхийн хамгийн урт гүүрнүүдийн нэг юм.
37. Хэрэв та хэзээ нэгэн цагт Йохогамагийн далайн боомт дээрх зорчигч тээврийн хөлөг онгоцыг үзэх юмсан гэж хүсч байсан бол тэр газар эндээс холгүйхэн байна.
38. Харин бид энэ хооронд “Landmark Tower” цамхагийн 69 давхарт гараад ирлээ. Энд “Sky Garden” алсыг харагч тавцан бий.
39. Энэ бол Японы хамгийн хурдан цахилгаан шат. Минутанд 750 метрийн үнэмлэхүй хурд авна. Спидометрыг нь /хурд хэмжигч/ цахилгаан шатны кабинд хаалганы дээд талд суурилуулжээ.
40. Үнэхээр гайхалтай! 40 секундэд бид 273 метрийн өндөрт гарсан байв.
41. Эндээс дөрвөн зүг, найман зовхис харагдана.
42. Бид өндөр барилгын дээвэр дээр байрлах нисдэг тэрэгний талбайг дээрээс нь харж байлаа.
43. Паркын үүд хэсэгт олон түвшинт тусгаарлагч, музей-хөлөг онгоц бий
44. Мөн бэлэг дурсгалын дэлгүүрүүд байрлана.
45. Би аяга шар айраг худалдаж аваад Фүжи уул харагдах байрлалтай ширээнд суулаа. Нар жаргаж, уулсын дүрс бараантан харагдана. Эндээс Фүжи уул хүрэхэд 100 км эсвэл түүнээс бага зайтай. Наран улсад үүр цайхыг Фүжи уулын орой дээр угтах нь мартагдахааргүй мөч байх байсан биз. Гэвч хэрэв ингэхийг хүсвэл долоо-наймдугаар сар дээр. Учир нь бусад үед уулын орой зузаан цасанд хучигдсан байдаг юм байна.
46. Харанхуй болж, энд тэнд гэрэл асч эхлэв.
47.
48. Такси бариад Хятад хороолол руу явах цаг болжээ. Япон болон Хятадын соёлын нийтлэг шинж асар их, гэхдээ гарал нь ялгаатай билээ. Японы соёлын гол тодорхойлогч нь байгалийн гоо үзэсгэлэн. Япон зураач зураг зурлаа гэхэд байгалийн гоо сайхныг дүрслэн харуулахыг хичээдэг. Харин Хятадынх дараах зарчим дээр тулгуурладаг. Үүнд, “Бид бий болгохыг хүсч байгаа зүйлээ өөрсдийн гараар бүтээдэг” гэдэг.
49. Нэг өдрийг бид Токиогоос гарч өнгөрүүлэхээр шийдэв. Ингээд 100 орчми км-ын зайд орших Кита-Камакура (Хойд Камакура) станц дээр ирлээ. Жижигхэн станц байв. Жуулчдын гол урсгал үүгээр өнгөрнө. Эндээс бараг бүгд Энгакудзи буддын сүмийг зорих ажээ. Энгакудзи сүм (Engaku-ji) 1285 онд үүсгэн байгуулагдсан. Тиймээс энэ лам нар, хийдийн том мяндаг тушаалтнуудын эртний оршуулгын газар мэт.
50. Хэрэв бид энд өглөөний зургаан цагаас өмнө ирсэн бол зен-бясалгалыг үзэх байжээ. Гэхдээ бидэнд сур харваагаар хичээллэхийг харах завшаан тохиолдсон юм. Хэт ойртож очиж болохгүй учир алсаас харав.
51. Зен-буддистуудын баталж буйгаар нум сумаар харвах урлагийг судалж байгаа хүн юун түрүүнд ухамсараа "хоосон чанар"-тай нэгтгэхийг хичээх хэрэгтэй. Юуг ч тусгайлан хийх хэрэггүй. Сүмийн цогцолбороор зугаалах эсвэл 5-10 минут өөрийн тааваар суухад л амар амгалан мэдрэмж төрж, сэтгэл санаа тайван болж байлаа.