“Youtube” ашиглан олон сая доллар олдог хүмүүс

Дэлхий дээр мөнгө олох маш олон арга бий. Хэн хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүй өндөртэй, хэн хамгийн сэргэлэн нь л бусдаасаа түрүүлж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байдаг. Харин эдгээр хүмүүс бол интернэт, дэлгэрүүлбэл Youtube-д төрөл бүрийн бичлэгээ байршуулж олон хүний анхаарал сонирхлыг татсан хүмүүс юм. Танилц! Тэд бол хамгийн сэргэлэн, хөгжилтэй залуус.
“Youtube” ашиглан олон сая доллар олдог хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Rosanna Pansino – 2.5 сая доллар
Энэ бүсгүй амтат бялуу хийх өөрийн жоруудаа 7 хоног болгон 5 сая гаруй дагагчидтайгаа хуваалцдаг байна.



9. Roman Atwood – 2.5 сая доллар
Хүүтэйгээ нийлэн эхнэрээрээ тоглож буй дэггүй залуугийн бичлэгийг та үзсэн л биздээ? Хэрэв амжаагүй бол заавал үзэхийг зөвлөж байна. Сахилгагүй залуугийн дагагчид аль хэдийн 7 сая давжээ.



8. Lilly Singh буюу Superwoman – 2.5 сая доллар
Түүний гайхалтай, хөгжилтэй ярилцлагууд нь Youtube үзэгчдийн байлдан дагуулсан юм. Тиймдээ ч тэр 7 сая дагагчидтай ажээ.



7. Michelle Phan – 3 сая доллар
Ази гаралтай энэхүү Америк бүсгүй нь нүүр будалтын бичлэг болон өөрийн сонирхолтой түүхээрээ дэлхийд танигдсан билээ. Тэрээр 7 хоног тутамд шинэ бичлэгээ 8 сая дагагчидтайгаа хуваалцдаг байна.



6. Olajide Olatunji – 4.5 сая доллар
Тэр бол компьютер тоглоом болон реп бичлэгээс гадна төрөл бүрийн хөгжилтэй бичлэг байршуулдгаараа алдартай. Түүний дагагчдын тоо 10 сая давсан байна.



5. Rhett McLaughlin, Charles Lincoln Neal III – 4.5 сая доллар
Зургаас нь харахад хүртэл хошин үнэхээр харагдаж байгаа биз? Гэдсээ хүндүүрлэтэл инээхийг хүсвэл тэднийг үз.



4. Lindsey Stirling – 6 сая доллар
Хийлээ тоглохдоо тэр үнэхээр хүчирхэг бас үзэсгэлэнтэй харагдах ажээ. Хөгжим хүнийг, хүн хөгжмийг хэрхэн амь оруулдагийг харахыг хүсвэл түүний Youtube хуудсаар зочлоорой.



3. Benny ба Rafi Fine – 8.5 сая доллар
Төрөл бүрийн сонирхолтой бичлэгээ Youtube-д оруулж биднийг инээлгэдэгт 13 сая дагагчдын чинь өмнөөс талархал илэрхийлэе, залуус аа.



2. Ian Hecox, Anthony Padilla – 8.5 сая доллар
Тэд хошин бичлэг оруулдгаас гадна кино хийж (Smosh), мөн өөрсдийн гэсэн нэрийн дэлгүүртэй ажээ. Царайлаг залуус ч давуу тал ихтэй бололтой.



1. Felix Kjellberg буюу PewDieDie – 12 сая доллар
Дэлхийн хамгийн алдартай “Youtuber” гэж түүнийг л хэлнэ. Түүний бичлэгийг үзээд инээдэггүй хүн бараг байхгүй байх. Тиймдээ ч түүний дагагчид 40 сая хол давжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()