Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Солонгос дахь Ази Номхон далайн Энх тайван, Хөгжлийн төлөөх нэгдэл нь НҮБ, Дэлхийн энхийн сан, Солонгосын гадаад хэргийн яамтай хамтран “Дэлхийн хөгжилд БНСУ–ын үүрэг” сэдвийн дор олон улсын форумыг Солонгос улсын нийслэл Сөүл хотод 10 сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Тус форум нь зүүн хойд Азийн тогтвортой хөгжлийн зорилго, Дэлхийн энх тайван эдийн засгийн форум, хоёр Солонгосын нэгдлийн форум, “нэг мөрөөдөл нэг Солонгос” шоу тоглолт гэсэн 4 хэсгээс бүрдсэн том наадам байлаа.
Форумд НҮБ ийн Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссийн дарга Marco Roncarati, Дэлхийн энхийн сангийн ерөнхийлөгч David Caprara, Гватемала улсын ерөнхийлөгч Marco Vinicio Cerezo зэрэг Ази, Африк, Өмнөд Америкын улс орнуудын ерөнхий сайд, ерөнхийлөгч, улс төрийн зүтгэлтнүүд, Олон улсын байгууллага, нэр хүндтэй сангуудын томоохон төлөөлөгчдөөс гадна дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд оюутны төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.

Хоёр Солонгосын нэгдлийн форум нь “Хоёр Солонгосыг нэгтгэхэд дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааны дэмжлэг, иргэний нийгмийн үүрэг оролцоо” сэдвийн дор эрдэмтэд судлаачид, олон улсын байгууллагын томоохон төлөөлөгчдийг оролцуулсан нь хурлыг үр дүнтэй явагдаж байгааг илэрхийлж байсан.
Олон улсын зөвшилцөлд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Солонгос улсын шилдэг эрдэмтэд төдийгүй Монгол, Хятад болон бусад орнуудын эрдэмтэд, ялангуяа дэлхий дахинд тархан суурьшсан Солонгос иргэд нэгдэн хоёр Сологосын нэгдлийн форумд цугларсан. Уг форумд Монгол улсаас Монголын Стратеги Судалгааны хүрээлэн болон Зүүн өмнөд Азийн судалгааны хятад дахь салбарын дарга Н. Доржсүрэн нь хоёр Солонгосыг тайвнаар нэгтгэхэд Монгол улсаас үзүүлэх дэмжлэг оролцооны талаар илтгэл тавьсан юм.
Форум нь Солонгос улс дэлхийн хүмүүнлэгийн үйлс болон эдийн засгийн хөгжилд хэрхэн оролцож байгааг тодорхойлхоос гадна эдийн засгийн хөгжил, энх тайвны үйл ажиллагаанд залуучууд болон сайн дурынхны оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар мөн залуучууд олон улсын хамтрагч нартай хамтарсан амжилттай хөтөлбөр зохиох, тэдгээрийн загваруудыг нэмэгдүүлэх талаар олон улсын төлөөлөгч нар санал бодлоо солилцлоо.
Форумаар олон улсын байгууллагуудын хоорондын хамтын үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлэх, улс болон салбар хоорондын зөвшилцөлд хүрэх, хамтын ажиллагааг тэлэх болон Солонгос улсын нөөц бололцоог идвэхжүүлэх зэрэг асуудлуудыг тодотгон ярилцлаа. (Сүүлийн праграфийг оруулахгүй байсанч болно)

Хоёр Солонгосын нэгдлийн форумын илтгэгч нар
Монголын Стратеги Судалгааны хүрээлэн болон Зүүн өмнөд Азийн судалгааны хятад дахь салбарын дарга Н. Доржсүрэн