Та үүнийг мэдэх үү?

2015-10-21, 04:07
19,896
Хорвоо ертөнцийн сонин хачин мэдээ мэдээллүүдээс түүвэрлэн хүргэдэг “Та үүнийг мэдэх үү?” булангийн шинэ дугаараа нийтлэж буйдаа таатай байна. Та амрах зав чөлөөгүй, байнга ажил хичээл гэж явдаг бол хааяа ч гэсэн иймэрхүү мэдээллээр тархиа амрааж байхад буруудах зүйлгүй болов уу...
Та үүнийг мэдэх үү?


1. Англид төрсөн ихрүүд мэндэлсэн цагаасаа хойш өөр өөр газарт өсч, бие биеэ танихгүйн улмаас насанд хүрч гэрлэсэн тохиолдол гарсан байна. Ихрүүд гэдгээ мэдмэгц Английн шүүх тэдний гэрлэлтийг хүчингүй болгосон байна.



2. “FedEx” компанийн үүсгэн байгуулагч мөрийтэй тоглоомонд 5000 долларын мөрий тавин бүгдийг нь алдсан байна. Түүнийхээ дараа 27.000 долларыг ахин тоглоомноос олж компаниа аварч байжээ.



3. Хятад эрчүүдийн ихэнх нь хумсаа урт ургуулдаг.



4. Шведийн энэхүү мөсөн зочид буудлын удирдлага галын аюулгүй байдлыг маш сайн хангадаг байна.



5. Японы самурай нарын дунд итгэл алдсан нэгнийгээ эхлээд чигчий хуруугий нь, дараа нь ядам хурууг нь, ахиад буруутай зүйл хийвэл дунд хурууг нь тайрдаг байсан бөгөөд энэ нь илд барих ямар ч боломжгүй буюу самурай нарын хувьд жинхэнэ сүйрэл болдог байжээ.



6. Дэлхийн хамгийн амар тайван буюу гэмт хэргийн гаралт, ядуурал бага, үймээн самуунгүй байдлаараа тэргүүлэгч орнууд амиа хорлолтын тоогоороо ч дэлхийд тэргүүлдэг гэнэ.



7. Буддын сургаалийн нийт 84.000 хүн өөрийн орны хэл дээр орчуулан хүргэсэн байдаг.



8. Дундад зууны үед дэлхийг хавтгай гэдэгт ихэнх хүмүүс итгэдэг байсан боловч яг үнэндээ эрдэмтэд дэлхийг бөөрөнхий гэдгийг мэддэг байжээ. Энэ нь Католик сүмээс явуулж байсан хүмүүсийн тархийг угаах үйл ажиллагаатай холбоотой.



9. Энэхүү 13-р зууны үеийн зураг бол одоогоор олдоод буй хүүхдийн зурсан хамгийн эртний зураг юм.



10. Хүний хөлний хумс гарын хумснаас 3 дахин удаан ургадаг.



11. Эрт дээрт үед Германд эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдэд унтахых нь өмнө шар айраг өгдөг байсан гэнэ.



12. Нярай хүүхдүүдийг өвчин мэдэрдэггүй гэж боддог байсан учир 1980-д оны үед зүрхний болон бусад төрлийн хагалгаа хийхдээ мэдээ алдуулагч тариа хийдэггүй байжээ.



13. Америкийн иргэн Molly Skyler хэмээх энэ эмэгтэй эхлээд 363 тахианы мөч, дараагийн өдөрт 2.26 кг гахайн утсан мах, 59 ширхэг шарвин, гурав дахь өдөр 2.2 кг шарсан мах идэж хоолны тэмцээний ялагч болжээ. Хамгийн сонирхолтой нь түүний биеийн жин 57 кг байсан байна.



14. Судалгаагаар нийт эрчүүдийн 55 хувь нь ажил дээрээ бэлгийн харьцаанд орсон байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()