Сэтгэцийн өвчтэй одуудын нууц ил болжээ

Олны танил байна гэдэг нэг бодлын сайхан ч нөгөө талаар маш хэцүү байдаг биз ээ. Алдартай одууд архи, хар тамхинд донтож, олны нүдийг орой дээр нь гаргасан үйлдэл хийдэг нь хийх юмаа олж ядсандаа бус харин сэтгэл гутралд орж, хэт их стрессдсэнээс сэтгэцд нь бага зэргийн өөрчлөлт орсон байдаг. Бидний сайн мэдэх дуучид, жүжигчид ихэнх нь энэ замыг дайрч, сэтгэцийн эмчилгээ хийлгэжээ. Ингээд тэдний тухай товчхон мэдээллийг хүргэе.
Сэтгэцийн өвчтэй одуудын нууц ил болжээ


1. Жан-Клод Ван Дамм
Тэр өсвөр насандаа ганцаардмал, зожиг хүү байсан бөгөөд амархан сэтгэлээр унадаг ч түүнийгээ спортоор ялан дийлж эхэлсэн байна. Тэрээр “Sudden Death” кинонд тоглосныхоо дараанаас хар тамхинд донтож эхэлсэн бөгөөд долоо хоногт 10 мянган долларыг үрдэг байснаас гадна амиа хорлох оролдлого ч хийж байсан удаатай.  1997 онд наркологийн төвд номхруулагч цамц өмсөн эмчлүүлсэний эцэст тэрээр хэвийн байдалдаа орсон юм.



2. Лендси Лохан
Олон нийтийн анхаарлыг үргэлжид татдаг жүжигчин Лендси Лохан энэ жагсаалтын дээгүүр байр эзлэхээс өөр аргагүй. Тэр хар тамхи, танхай болон хулгайн хэргээр олон ч удаа шүүхэд дуудагдаж, шоронд ч хоригдож байсан удаатай.  Нэг хэсэгтээ тэр амар жимэр амьдарч, шоу цэнгээн, олон нийтийн нүднээс далд байж сэтгэцийн болон архины эмчилгээ хийлгэж байжээ.



3. Бритни Спирс
2008 онд дуучин Бритнигийн экс нөхөр хүүгээ түүнд өгөхгүй гэснээс болж, тэр нөхрөө угаалгын өрөөнд түгжин, хүүг нь түүнд өгөхгүй бол амиа хорлоно гэсэн юм. Цагдаа нар мэдээж түүнийг сэтгэцийн эмнэлэг рүү илгээжээ.



4. Жим Керри
Инээдмийн киноны од Жим Керриг 16 настай байхад түүний гэр бүлд томоохон маргаан дэгдэж, сэтгэлээр унахад нь маш ихээр нөлөөлсөн байна. Тэр хэнтэй ч юу ч ярьдаггүй зожиг байснаас гадна уурласан үедээ толгойгоо хагартлаа хана мөргөдөг байсан гэдэг. Амжилт бүтээлийнх нь оргил үед  түүний сэтгэл гутрал “эргэн ирэв”. Эмч нар түүнийг сэтгэцийн эмнэлгийн галзуугийн тасагт илгээн эмчлүүлэхээс өөр аргагүй болсон гэдэг.



5. Бэн Стеллэр
1999 онд гэр бүлийн асуудлаас болоод алдарт жүжигчин сэтгэцийн өөрчлөлттэй болсон байна. Үүнийгээ тэр 2001 онд үнэн хэмээн хэлж байсан ч 5 жилийн дараа ахин нэгэн ярилцлагандаа “Та нар намайг эмчлүүлж байсанд итгээд байгаа юм уу? Зүгээр л тоглоом төдий л байсан”гэж хариулсан удаатай. Алинд нь итгэх хэрэгтэй вэ? Биднийг битгий айлгаад байгаарай Бэн!



6. Жерард Батлер
Алдарт “Леонид хаан” маань сэтгэл гутралаа даван туулах гэж мансууруулах бодис хэрэглэдэг байсан бөгөөд 2012 онд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байжээ.



7. Аманда Байнес
Нэгэн удаа тэрээр гал команд дууджээ. Аврах анги түүний хэлсэн хаягаар очиход тэрээр сав дүүрэн бензин барьчихсан зогсож байсан гэдэг. Цагдаа нар түүнээс учрыг асуухад ойлгомжтой ганц ч хариулт өгөөгүй тул сэтгэц мэдрэлийн эмнэлэг рүү явуулахаас өөр арга байгаагүй ажээ.



8. Катерин Зета Жонс
2011 онд түүний нөхөр хорт хавдар тусахад тэрээр сэтгэлээр унан, хямралд орж эмчилгээ хийлгэж байсан байна. Түр зуур хэвийн байсан ч 2 жилийн дараа эргээд л сэтгэцийн эмнэлэгтээ хэвтсэн байна.



9. Элвис Пресли
Домог болсон дуучин залуу тухайн үедээ гайхалтай тоглолт болон доргио үдэшлэг олноор зохион байгуулж байсан бөгөөд эдгээр нь түүнийг хов живний бай болгон, хэт их адал явдалтай амьдрал нь сэтгэцийн эмнэлэг өөд “хөтөлсөн” юм.



10. Чарли Шен
2010 онд Холливүүдийн жүжигчин Шен Нью-Йоркийн зочид буудлын өрөөнд байхдаа сонин дуу чимээ гаргаж, орилж чарлан цагдаа дуудсан байна. Юу болсон учрыг асуухаар цагдаагийн ажилтнууд ирэхэд тэр ганцаараа нүв нүцгэн байснаас гадна, нэг охинд түрийвчээ алдчихлаа хэмээн хэлсэн байна. Ийнхүү буудлын өрөөнөөс шууд эмнэлгийн тасагт хүргэгдсэн ажээ.



11. Миша Бартон
Америкийн жүжигчин Миша Бартон 2009 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, сэтгэл мэдрэлийн өөрчлөлттэй болсны улмаас сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Мөн мансуурсан байдалтайгаар хэд хэдэн удаа жолоо барьж яваад баривчлагдсан юм.



12. Том Круз
Загвар өмсөгч Кэйт Холмесээс салсны дараахан тэрээр сэтгэцийн эмнэлгийн бараг байнгын үйлчлүүлэгч болсон юм.



13. Дрю Бэрримор
Тэрээр бага байхдаа архи, мансууруулах бодист донтож, амиа хорлох оролдлого хүртэл хийж байв. 1990 онд өөрийн амьдралын хүнд хэцүү үеийнхээ тухай “Алдагдсан бяцхан охин” хэмээх намтар номоо бичиж олон нийтийн хүртээл болгосон юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()