Цонхны цанг хэрхэн хурдан арилгах вэ?

2015-10-17, 21:25
25,749

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ өдрүүдэд машиныхаа цанг арилгах гэж өдөр бүр хэдэн минутын турш машинаа халааж, цангаа арилахыг хүлээж ажлаасаа хоцормооргүй л байгаа биз дээ? Тэгвэл бидний бэлтгэсэн зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна.

Цонхны цанг хэрхэн хурдан арилгах вэ?


1. Сонингийн цаасыг хяналтын самбар дээрээ тавьж хонуулахад агаарын чийгийг шингээж авдаг.



2. Тал нимбэгээр шилээ арчаад дараа нь цэвэр алчуураар арчаарай.



3. Машины гэрлийг шүдний оогоор өнгөлөөд дараа нь цэвэр алчуураар арчихад шинэ мэт гялалзах болно. (Энэ арга нь машины цонх болон шилэнд хамааралгүй болно)



4. Хүүхдийн живхийг машиныхаа цонх шилтэй хэсгүүдэд тогтоож хонуулахад цантана гэж айлтгүй.



5. Сахлын хөөсийг цонх шилэндээ түрхээд арчихад цонх чийгтэж, цантахаас сэргийлнэ.



6. Жижиг нүхтэй уутанд кофе хийгээд машиныхаа хэд хэдэн газар тавихад чийг үнэртэж, цонх шил цантахаас сэргийлэхээс гадна анхилуун үнэр машинаар тань дүүрэн сэнгэнэх болно.



7. Төмсийг нарийхан хэрчиж цонхоо дотор талаас нь үрээд дараа нь цэвэрхэн алчуураар цонхоо арчина.



8. Нимгэн цаасанд давс хийгээд машиндаа байнга байрлуулж байгаарай. Та үр дүнг нь шууд харах болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()