Тахиан махан сендвич бэлтгэх хялбар арга

2015-10-13, 20:03
5,828
Европт 18 дугаар зууны үед анх үүссэн “сендвич” буюу хачиртай талх нь бэлтгэхэд хамгийн хурдан бөгөөд өег хоолнуудын нэг билээ. Тиймээс бид та бүхэндээ тахиан махтай сендвич бэлтгэх хялбар аргыг хүргэж байна. Өглөөний хоолыг өөртөө гэдэг учраас заавал юм идэж байж ажил хичээлдээ яваарай.
Тахиан махан сендвич бэлтгэх хялбар арга


Хэрэг болох зүйлс:

Орц:
- Тахианы цээж
- Жижиг сортын улаан лооль
- Сонгино
- Салатны навч
- Бяслаг
- Майонез
- Хавтгай талх

1. Эхлээд тахианы цээж махаа халуун тосонд бор шаргал өнгөтэй болтол нь шарна.



2. Саванд майонез болон бусад дуртай сүмс амтлагчуудаа нэмээд хутгаарай.



3. Хавтгай талхаа голоор нь зүснэ.



4. Дараа нь талхан дээрээ бэлдсэн нухажаа түрхэх хэрэгтэй.



5. Тахианы цээж мах, бяслаг болон салатны навчаа дээр нь тавиарай.



6. Дээр нь талхаа тавина.



7. Ингээд хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой.



Уг хоол нь өглөө идэхэд тохиромжтой бөгөөд яарсан үед ч хийж болохоор ажээ. Тахианы махны оронд төрөл бүрийн мах болон амтлагчаа нэмж болно.

















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()