Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
35 жилийн дотор...
Та гамбургер идэж, газтай ундаа уусаар л байвад 5 кг буюу түүнээс их жин нэмж, толгойны өвчтэй болж, таны даралт 140 хүрнэ. Эрүүл хүний даралт 120 байдаг. Байдал хүндрэх үед та эмчид очих бөгөөд эмч танд даралт бууруулах эм бичиж өгөөд, эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөнө. Та нэг хэсэгтээ л идэвхитэй хөдөлж, эмээ цагтаа ууж, буцаад хэвийн болохоороо нөгөө л хуучин амьдралдаа эргэн орно. Ийм байдлаараа үргэлжилвэл байдал улам л дордоно шүү.
40 жилийн дотор...
10 кг хүртэлх жин нэмж толгойны өвчнөөсөө болж түргэн дуудах хэрэг гарахвий. Цусны даралт ихсэж, харвалт, зүрхний шигдээс болж ч магадгүй. Ер нь хэт их таргалалттай хүмүүс өвчин маш ихээр ороодог. Тиймээс эрүүл байхын гол үндэс бол хөдөлгөөн. “Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдгийг санаарай.”
50 жилийн дотор ...
10-20 кг нэмнэ. Ясны сийрэгжилт дээд түвшиндээ хүрч (хэрвээ та газтай ундаа байнга хэрэглэх юм бол шүү дээ) шатаар 3 алхахад л өвдөг тань янгинаж, сууж босоход хүндрэлтэй болно. Даралт, толгойны өвчин, сахарын хэмжээ, нойргүйдэл, зүрхний өвчин зэргийг түр зуур намдаах гэж өдөрт 5-8 өөр төрлийн эм уух хэрэгтэй болно. Бүсгүйчүүдэд нэмж зөвлөхөд байнга өндөр өсгийтэй гуталтай яваад байвал нас нэмэхийн цагт бүтэн гишгэж алхахад маш их хүндрэлтэй болох болно шүү. Тиймээс одооноос л энэ бүгдийг анхаарах хэрэгтэй.
60 жилийн дотор...
Зүрхний шигдээстэй болно. Магадгүй эмнэлэгт хүргэгдэх ч хэрэг гарна. Цусан дах сахар, холестриний хэмжээ ихэснэ. Амьсгал заримдаа боогдож байгаа мэт санагдаж, нойргүйдэж, амьсгаа чинь тасалдаж ч мэднэ. Та эдгээрийг залхатлаа сонссон ч ямар нэгэн сэргийлэх үйлдэл хийдэггүй юу? Үнэхээр хор уршигийг нь мэдрээгүй болоод л тэр. Өөрийнхөө эрүүл ирээдүйн төлөө, эрүүл урт удаан амьдрахын төлөө өнөөдрөөс өөртөө анхаарч эхлээрэй.
70 жилийн дотор...
Буруугаас буруу зуршилтай амьдраад л байвал 70 жилийн дараа та дэлхий дээр байна гэж бодоо юу? Үгүй дээ... Аль хэдийн үхчихсэн байна. Үнэхээр аймшигтай байгаа биз?... Орчин үеийн хооллолт, хөдөлгөөний дутагдал зэргээс болж 3 дугаар ангийн хүүхэд илүүдэл жинтэй болж байна. Энэ бол хүн төрөлхтний доройтол. Үр хүүхдүүдээ ийм байдалд оруулмааргүй байвал зааж зөвлөхөөсөө илүүтэй та өөрөө үлгэр жишээч байж, буруу зуршил хэвшлүүдээс татгалзаарай. Танд амжилт хүсье!