Хүмүүсийн хийх дуртай хамгийн аюултай зүйлс

Спортыг нэгэн төрлийн хобби ч гэж хэлж болох. Зарим хүмүүсийн хувьд хамгийн аюултай спортоор хичээллэх нь жинхэнэ таашаал болдог ажээ. Тэгвэл дэлхий дээр хамгийн аюултай ямар ямар спорт байдаг вэ? Хамтдаа сонирхоцгооё.

Хүмүүсийн хийх дуртай хамгийн аюултай зүйлс
 
 
1. Мотоциклийн уралдаан
Хараа гүйцэмгүй хурд, огцом эргэлтүүд зэрэг мотоциклийн уралдааны амь өрссөн зүйлс олон. Жинхэнэ уралдаанаасаа илүү бэлтгэл нь аюултай байх тохиолдол бишгүй байдаг. 
 
 
2. Уулын спорт
Уулын спорт нь амь насанд халтайгаар зогсохгүй чамгүй хөрөнгө шаарддаг ажээ. Хэний ч гараагүй өндөр догшин уулын оройд тусгай нисдэг тэргээр бууж, хэдэн мянган метрийн уулын замыг скейтээр туулна гэдэг амаргүй даваа. Тэгээд бүр ямар ч түргэн тусламж, харилцаа холбоогүйгээр шүү. 
 
 
3. Гудамжны чарга
Калифорни мужийн залхуу боловч галзуу скэйтэрүүдийн санаачилсан спорт юм. Скэйтэн дээрээ хэвтэж галзуу хурдаар машин замаар уруудах нь адреналин ихэсгэх хэдий ч, зэгсэн аюултай. Одоогоор ердөө 1200-хан л энэ төрлийн тамирчид байдаг ажээ.
 
 
4. Серфинг
10 метрийн өндөрт хүрэх аймшигт давалгаан дор ганцхан тавцан дээр тогтож явна гэдэг аз сорьсон хэрэг биш гэж үү? Далайн салхи, шуургатай үед тамирчид давалгаанд цохиулан живж, усан доорх хад мөргөж осолддог байна. АНУ-д жилд дунджаар 30 хүн нас бардаг ажээ.
 
 
5. Бухын тулаан
Уурандаа улангассан бухтай “хөөцөлдөж тоглоно” гэдэг сонсоход ч аймаар ажээ. Испани улсад жил бүр уламжлалт бухын тулаан болдог бөгөөд ойролцоогоор 30 гаруй хүн энэ тэмцээний үеэр нас бардаг байна.
 
 
6. Хөгжөөн дэмжигчид
Тэмцээний дундуурх үзэсгэлэнт охидын бүжгийг энэ жагсаалтанд оруулсанд гайхах зүйлгүй. Тэдний хийж буй хөдөлгөөнүүд зарим нь маш хэцүү байдаг бөгөөд жилд дунджаар 20,000 гаруй охид хүнд бэртэл авдаг байна. 
 
 
7. Усны гүний шумбалт
Энэ нь эхэндээ спортын төрөл биш, харин хайгуулчид усан доор хайгуулын ажил хийж, мэдээлэл цуглуулах зорилгоор шумбадаг байжээ. Далайн ёроол дахь гүн харанхуйд тэдний чийдэн эвдрэх нь цөөнгүй бөгөөд энэ нь үхлийн гол шалтгаан болдог байна. Жилд дунджаар 700 гаруй шумбагчид сураггүй алга болж, нас бардаг ажээ.
 
 
8. Өндрөөс харайлт
Өндрөөс харайлтийг жинхэнэ аюултай спорт гэж хэлж болно. Бараг л даатгалтай амиа хорлолт гэсэн үг. Тамирчид тэнгэр баганадсан барилга, хөшөө цогцолбор, хад асга зэргээс үсэрч, бэлтгэл хийдэг байна. 
 
 
9. Ууланд авиралт 
Уулчдын чансааг шалгадаг хамгийн том шалгуур бол дэлхийн зулай Эверест юм. Эверестийн оргилд гарах гэж буй уулчид хаа сайгүй байх өмнөх уулчдын хөлдсөн цогцостой таардаг байна. Зөвхөн энд л гэхэд жилд 200 уулчны амийг авч оддог байна.
 
 
10. Гольф
Гольф аюултай спортын жагсаалтад орох 2 шалтгаан бий. Нэгдүгээрт: Тамирчид хичнээн аянга бороотой үед ч гэсэн өчнөөн цаг зав, мөнгө гарздаж бэлдсэн бэлтгэлээ талаар өнгөрүүлэхийг хүсдэггүй учир тэмцээнээ үргэлжлүүлдэг. Тиймээс аянгад цохиулах тамирчин цөөнгүй. Хоёрдугаарт: бөмбөгөөр толгойдоо цохиулах нь зүрхний шигдээс үүсгэх эх үүсвэр болдог.
 


11. Онбашира
Япончууд 6 жилд нэг удаа 4 болон 5-р сард Сүва нуурын ойролцоох ой модноос том том моддыг тайрч унаган, уулын уруу гулсуулж, тосгондоо авч ирдэг байна. Ингэх явцад бэртэж гэмтэх, бүр амиа алдах ч тохиолдол байдаг бөгөөд ингэж амиа алдсан хүнийг харин ч азтай, баатарлагт тооцдог ажээ. 


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()