1. Оросын хакерчид
2014 оны наймдугаар сард Оросын хакерчид компанийн 1.2 тэрбум ширхэг мэйл хаягуудын нууц үгийг олохоор төлөвлөжээ. Тэдгээрээс 420 мянган цахим хаяг хакердуулсан байна. Сонирхолтой нь том компаниудын чухал мэдээллийг тэд огт харахыг хүсээгүй бөгөөд зүгээр л зугаацахыг хүссэн бололтой. Учир нь яагаад ийм зүйл хийсэн тухай тайлбар өгөөгүй ажээ.
2. Японы банк хакердуулсан нь
2004 онд Японы “Sumitomo Mitsui” нэртэй банк хакердуулсан байна. Хакерчид “keylogger” хэмээх хэрэгсэл ашиглан хүмүүсийн дансны нууц үгийг мэдэж чаджээ. Энэ үйл явдал түүхэн дэх хамгийн том банкны дээрмүүдийн нэг болсон бөгөөд 420 сая доллар хулгайлсан байна. Гэвч тэд огтхон ч эрсдлийг тооцоогүй бололтой. Израйлийн банкинд хакерчдийн нэг болох Yeron Belondi хэмээх эр өөрийн дансандаа 27 сая доллар хийхээр оролджээ. Ингээд банкны ажилчид мөнгөнийх нь серийн дугаараар таниж түүнийг баривчилсан байна. Хожим бусад хамсаатнуудыг нь олж чаджээ.
3. Шведийн банкны дээрэм
Хакерчид Шведийн “Nordea Bank”-ийг онлайн банкны үйлчилгээ ашиглан хакерджээ. Үйлчлүүлэгчид цахим банкны сайт руу өөрийн нууц үг болон хувийн мэдээллээ оруулсны дараа гэнэт сайт ачааллаж буй мэтээр түр хугацаанд гацаасан байна. Харин энэ хугацаандаа тэд бусдын данснаас мөнгийн авсан ажээ. Ийнхүү тэд нийт 943 мянган доллар хулгайлсан байна.
4. Нэг хакерчин залуу 3 банкийг зэрэг дээрэмдсэн нь
Өөрийгөө “Soldier” хэмээн нэрлэсэн хакерчин залуу “SpyEye” гэх программ ашиглан 3 банкийг дээрэмджээ. Тэрээр өдөрт л 17 мянган доллар авч байсан бөгөөд АНУ-ын 3 банкнаас 3.5 сая доллар хулгайлсан байна.
5. Аризонагийн дээрэмчид
Аризонад 149 хүн хуурч 100 мянган доллар дээрэмдсэн хэрэг болжээ. Тэд хувь хүн болон компаниудад онлайнаар татвараа төлөх санал тавьж, тухайн мөнгийг дундаас нь авсан байна.
6. Нацистууд
АНУ-ын тагнуулын төв газрынхан олон жилийн турш “нацистууд” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерчдийг барихаар оролджээ. Тэд 49 компани, байгууллага болон агентлагуудыг онлайнаар хакердаж 205 сая доллар авсан байна. Гэвч тэд сүүлд баригдсан бөгөөд хамгийн ахмад нь 22 настай байжээ.
7. Мобайл банк
“Heartland” хэмээх мобайл гүйлгээ хийдэг банкны мэдээллийг бүлэг хүмүүс хакердсанаар 134 сая хүний мэдээллийг авч чаджээ. Энэ төрлийн гэмт хэрэг хамгийн боломжит бөгөөд заримдаа алдагдсан кредит картны мэдээллийг шалгаад доторх мөнгийг нь авдаг гэнэ. Мэдээж энэхүү хэргийг үйлдсэн хакерчид баригджээ.