Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Гал тогооны угаалтуурт аяга таваг овоорох тохиолдол бишгүй. Тийм үед ширээ болон бусад гал тогооны тавилга ч бохирдож, зайгүй болдог. Тэгвэл энэ асуудлыг яг зураг дээрх шиг 2 салаа тосгуураар шийдэж болно.
2. Ханын шүүгээ өлгөх гэж бүү яараарай. Далд шүүгээ тогтоож, түүндээ аяга таваг, гурил будаа хадгалдаг саваа хийж болно. Зай хэмнэхээс гадна, таны гал тогоог эмх цэгцтэй болгоно.
3. Шүүгээний бариул заавал гаднаа байх албагүй, хаалганыхаа доор хонхорхой хэлбэрээр ч байж болно. Ингэвэл галтогооны хэв маяг ч гэсэн илүү орчин үеийнх мэт харагддаг.
4. Хөргөгч болон галтогооны тавилга ган нүүртэй байвал амархан бохирдохгүй, эвдрэхгүй байдаг давуу талтай. Мөн л таны гал тогоог цэмцгэр харагдуулна.
5. Танай гэрт хэдхэн залгуур байдаг уу? Үүнийгээ хүрэлцээтэй гэж бодож байна уу? Өрөө болгондоо ханын 2-3 залгуур тогтоочихвол дараа нь танд л амар байх болно.
6. Унтлагын өрөөнд хээтэй, урт хөшиг их зохимжтой байдаг. Хэрвээ энэ нь гэрийн эзэгтэйд угааж арчихад хүндрэлтэй байвал толбо тогтдоггүй материалтай хөшиг сонгоорой.
7. Ер нь бол гал тогооны тавилга хэт өндөр байх зохимжгүй. Хоолны ширээ 85 см байх нь стандартад нийцдэг.
8. Гэрийн эзэгтэйд ажил нэмдэг бас нэгэн зүйл нь олон нүдтэй шургуулганы тоос арчих явдал байдаг. Өдөр болгон бүтэн цаг тоос арчиж зогсмооргүй байвал шилэн хаалгатай шүүгээ авах юм уу шүүгээ, номын тавиуртай шилэн хаалга хийлгээрэй.
9. Ханын аквариум нь өрөөг чамин бас зайтай харагдуулдаг.
10. Паркетен шал бол жинхэнэ орчин үеийн сонголт гэж хэлж болно. Угааж арчихад амар ч, дугуйтай сандалтай бол тусгай хамгаалалт тавиарай гэж зөвлөе.
11. Том өрөөний 1 талын ханыг тод өнгөөр будах эсвэл тод өнгөтэй ханын цаасаар бүрж болно. Ингэснээр өрөө маш уужим бөгөөд өнгөлөг сайхан харагддаг. Бусад ханаа цагаан өнгөөр будвал тод өнгөтэйгээ бүр ч илүү зохицно.
12. Цагаан хана, хар тавилга, хар шалны зохицол бол хэзээд хамгийн тансагт тооцогдсоор ирсэн. Гэрээ цэвэрлэх завгүй хүмүүст төгс нийцэх сонголт болно гэдэгт итгэлтэй байна.
13. Нэгэн хэвийн л засал чимэглэлийн шийдлийг эвдмээр байдаг ч яг яаж гэдгээ мэдэхгүй байна уу? Тэгвэл аль болох цайвар өнгийн хивс ширдэг, ханын цаас, тавилга сонгож, геометрийн дүрс, цэцгэн хээтэй зүйлсээр өрөөгөө чимэглэхийг хичээгээрэй.
14. Хананд тогтоодог гэрэл болон босоо гэрэл нь хүнийг тайвшруулж, илүү аюулгүй байгаа мэт мэдрэмж төрүүлдэг гэдгийг судалгааны явцад тогтоосон байна.
15. Хэрвээ танай гэр бүлийн олон гишүүн өглөөд бие биенийгээ хүлээж цаг алддаг бол угаалгын өрөөндөө хоорондын зай нь 30 см-с ихгүй 2 тусдаа угаалтуур тавиарай (зурган дээрх шиг). Ингэвэл илүү шинэлэг, содон загвартай болохоос гадна цаг завийг тань хэмнэх болно.
16. Шилэн шүршүүрийг та зөвхөн зургаас л харж байсан бол гэрийнхээ угаалгын өрөөндөө ч хийж болно. Тусгай керамик хавтангаар шаллаж, бат бөх шилээр хана хийгээрэй.
17. Олон янзын өнгө, хэлбэрийн сонголттой угаалгын өрөөний шалны дэвсгэрээс өөрт таалагдахаа сонгоорой. Угаалгын өрөөний жижигхэн хэрнээ хамгийн гол чимэг нь байх болно.
18. Угаалгын өрөөний нэгэн хэвийн плитанаас залхаж байвал өөрийн сонголтоор өнгөө тохируулан авч түүгээрээ “бүтээл урлаж” болох юм.
19. Угаалгын өрөөнд гар нүүр, ванны том алчуурийг зөвхөн өлгөх биш, өөр өөр тавиур дээр тавьж болно. Мөн угаалгын өрөөгөө чимэглэх үүднээс анхилуун үнэртэй лаа, ваартай цэцэг, бэлэг дурсгалын зүйлс зэргийн хэмжээ, донжийг нь тааруулан тавьж ч болно.