400 жилийн өмнө “Фэйсбүүк” хэрэглэдэг байсан гэвэл та итгэх үү?

Орчин үед бидний өдөр тутмын хэрэглээ болсон “Фэйсбүүк” одоогоос 400-аад жилийн өмнө байсан хэмээн эрдэмтэн Sophie Reindeers үзжээ. Учир нь тэрээр Европоос “The Friends Book” буюу “Найзуудын ном” гэх зүйлийг олсон байна. Энэхүү эртний ном нь яг л одоогийн фэйсбүүк шиг байжээ.
400 жилийн өмнө “Фэйсбүүк” хэрэглэдэг байсан гэвэл та итгэх үү?


1. “The alba amicorum” гэдэг нь латин хэлээр “Найзуудын ном” гэх утгыг илэрхийлнэ.



2. Савхин бүрээстэй уг ном нь нарийн чимэглэл, болон зурагтай байсан байна.



3. Нийгмийн сүлжээ, олон нийттэй харилцах зориулалттай ном анх 1560 оны үед үүсчээ.


4. Энэ жижиг өврийн номоо чимэхийн тулд зураачдийг хөлсөлдөг байжээ.



5. Хуудас бүрт эртний Латин болон Грек хэлээр бичсэн байв.



6. Тэр үед хүмүүс энэхүү номыг өөртэйгээ үргэлж авч явдаг байсан бөгөөд уулзсан найзууд болон танилуудаараа сэтгэгдлийг нь бичүүлдэг байсан байна.



7. Доорх зураг нь одоогийн фэйсбүүкээр бол “Үерхэж буйгаа зарласан статус” бөгөөд ийм зураг номон дотроо нэмж зурвал хэн нэгэнтэй хос болсон гэсэн үг ажээ.



8. Michael van der Meer (1590-1653 оны үед амьдарч байжээ) хэмээх хүний найзуудын ном:



9. Франц, Герман болон Голланд зэрэг улс орнуудаар аялсан их сургуулийн оюутнууд тухайн аялалаа ийнхүү номон дээрээ зуруулсан байна.



10. Английн хааны зураг.



11. Мөн үзэсгэлэнтэй эмэгтэйн зургийг ч бас хадгалдаг байжээ.



12. Эмэгтэйчүүд эрчүүдийн ижил эрх чөлөөтэй аялах эрхгүй байсан ч номон дээрээ төсөөлсөн мөрөөдлөө зураг болгон буулгасан байна.



13. Яг л фэйсбүүк шиг хэр олон хүн таны номон дээр юм бичнэ. Тэр чинээгээр та алдартай болдог байв.



14. Jacoba Cornelia Bolten (1787-1859 он)-ын найзуудын ном:



15. Яруу найрагч Petronella Moens-ийн ном:



16. Frans van Jongema-ийн найзуудын ном:



17. Margaretha Haghen хэмээх бүсгүйн найзуудын номон дээр маш олон хүмүүс гарын үсгээ зурж, үг бичжээ.



18. Мөн төрөл бүрийн өөрт таалагдсан онигоо болсон явдлуудаа бичдэг байсан байна.



19. Хамгийн дуртай дууны үгээ ч бичдэг байжээ.



20. Найзууд хамтдаа зургаа зуруулсан байна.



21. Яг л одооны фэйсбүүк шиг хийсэн зүйлс болон дуртай бүгдээ бичиж зурдаг байсан нь үнэхээр сонирхолтой биш гэж үү? Яг л бидний багадаа хөтөлдөг байсан “Дурсгалын дэвтэр” шиг...



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()