Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Холливуд” уулан дээр байдаг үсгүүд 2005 оны 11-р сард 450,400 доллараар зарагджээ.
2. XVI Ромын пап лам асан Йозеф Ратцингер 2005 оны 5-р сард энэхүү Volkswagen машиныг 277,171,12 доллараар худалдан авсан байдаг.
3. Бразилийн иргэн Minas Gerais 2004 онд онгоц тээвэрлэгч том карьерийг “E-bay”-н дуудлага худалдаанд оруулсан байна. Харин хэсэг хугацааны дараа сайтын удирдлага үүнийг устгажээ.
4. Энэхүү далайн зараа нь 2004 онд интенэт дуудлага худалдаанд шинэ төрөл үүсгэн нэмэгджээ.
5. Домогт дуучин Elvis Presley Хойд Каролина дахь тоглолтынхоо дараа энэхүү аяганд ууж байсан усаа үлдээсэн байдаг. Харин үүнийг нь интенэт дуудлага худалдаагаар 455 доллараар зарсан байна.
6. Попын гүнж Бритни Спирс 2007 онд үсээ хусаж сенсаци тарьсныг та санаж байгаа биз дээ? Тэгвэл түүний үс интернэт дуудлага худалдаанд сая доллар хүрсэн байна.
7. Герман хэлийг дуудлага худалдаанд оруулна гэдэг бүтэшгүй санагдаж болох л юм. Гэхдээ Герман хэлний холбооноос Англи хэл сонирхогчдын тоог бууруулах зорилгоор энэ хэргийг санаачилсан байна.
8. Австралийн хэсэг бүлэг оршин суугчид Шинэ Зеландыг интэрнэт дуудлага худалдаанд 0,01 австрали доллараар зарахаар оруулсан бөгөөд энэхүү худалдааг 3000 доллар хүрэх үед нь сайтын удирдлага хүчингүй болгожээ.
9. Өглөөний цайнд хэрэглэдэг гэдгээр нь бид илүү мэдэх энэхүү зуушийг нэгэн оюутан 2 доллараар худалдаж авсан байна. Хэдий жижигхэн зүйл ч гэлээ хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байдаг юм байна.
10. Австрали 4 залуу амралтын өдрүүдээр шар айраг ууж, сонирхолтой зүйлс ярилцан цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг бусад хүмүүст 1300 австрали доллараар “зарсан байна”.
11. Гольфийн 11 ширхэг бөмбөг 1400 австрали доллараар зарагдсан байна. Гэхдээ зүгээр ч нэг бөмбөг биш, аварга могойн гэдсэнд орж, түүнийг нь мэс заслаар авсан ажээ.
12. Исланд буюу “Iceland”-г дуудлага худалдаанд оруулсан нь бүхэл бүтэн улс зарах гэсэн 2 дахь оролдлого болж байна. 2008 оны санхүүгийн хямрал ч үүнд нөлөөлсөн бололтой.
13. Английн радио телевизийн нэвтрүүлэгч Tim Shaw-ийн эхнэр, нөхрөө өөрийг нь хуурсан гэдгийг мэдээд хамгийн хайртай машиныг нь ердөө хагас фунтээр зарж орхижээ.
14. АНУ-ийн иргэн Mike Landa байлдааны “McDonnel Dougles” онгоцийг интернэт худалдаанд оруулсан байна. Харин Холбооны Мөрдөх Товчооноос зөвхөн Америк хүн худалдаж авах болон Америкийн хилээс гаргахгүй байх гэсэн болзолтойгоор зарах зөвшөөрөл олгосон байна.
15. Английн баатарлаг нисгэгч Lee Knight-ийн Зул сарын баярын оройн хоолондоо үлдээсэн байцааг 2000 доллараар заржээ.
16. Бизнесмэн Matt Rose өөртөө шинэ нэр сонгох эрхийг олон нийтэд 8000 доллараар зарсан байна.
17. Micheal Fawcett сүнс зарах гэж оролдсон ч “E-bay”-н удирдлага үүнийг утгасан байна.
18. Жүжигчин Michael Greene болон Jeef Koon-ийн тоглосон киноны нэгэн хальсийг үнэд хүргэх гэж оролдсон ч ердөө л 200 доллар хүрсэн байна. Koon-ий өмнөх хальсууд 58 сая доллар хүрч байсан удаатай ажээ.
19. Хөлбөмбөгийн “Indiana Firebirds” баг 4 сая доллараар зарагдсан гэвэл та итгэх үү?
20. Аварга том дэгдээхий ердөө л 100 доллар хүрчээ.
21. Арван жилийн өмнөх хайлсан бяслагтай хачиртай талх 28 мянган доллараар зарагдсан байна.
22. Юта-ийн оршин суугч Kari Smith духаа зарын самбар болгон, сайтын нэр шивүүлжээ. Энэ ч гэсэн нэг төрлийн худалдаа юм. Ингэснийхээ төлөө мөнгө авдаг гэнэ.
23. Хойд Каролинагийн оршин суугч 2000 онд цахим худалдааны сайтанд “Би амьдралын утга учрыг оллоо. Та бүхэнтэй үүнийгээ хуваалцахад тун таатай байна.” гэсэн мэдээлэл нийтлээд үүнийгээ 3.26 доллараар заржээ.
24. АНУ-н Флорида мужийн оршин суугчид өөрсдийн элгээ 5.7 сая доллараар зарсан байна. Хачирхалтай нь “E-Bay” үүнийг устгалгүй, үлдээжээ.
25. Ian Usher эхнэрээсээ салсныхаа дараагаар хувийн машин, орон сууц, хувцас гэх мэт өөртөө хамааралтай бүх зүйлсээ 300 мянган доллараар зарж, тэр мөнгөөрөө аялал хийн, энэхүү явдлаараа ном хүртэл бичсэн байдаг.