Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Harriet Smith хэмээх энэ бүсгүй олон жилийн турш анорекс өвчинтэйгээ тэмцсээр иржээ. Өмнө нь түүний жин 32 кг байсан ч 55 кг болтлоо жингээ нэмж чадсан байна.
2. Rachel Johnston ч гэсэн энэхүү өвчнөөр 4 жилийн турш шаналжээ. Түүний жин өмнө нь 28 кг байсан ч, хичээсний үр днд 22 кг нэмж чадсан юм.
3. Joe Thompson 11 настайдаа энэхүү өвчинд нэрвэгдэж, 17 настай байхдаа эмчээс хоёрхон хоногийн настай хэмээх аймшигт мэдээг сонсож байсан аж. Тэгээд түргэн хоолны "McDonalds" сүлжээнд ажилд орж, хүмүүсийн хоол идэж байгааг харвал хоолны дуршил нэмэгдэж магадгүй хэмээн бодсон байна. Энэ арга нь ч түүнд үр дүнгээ өгчээ. Удалгүй тэрээр өөрийг нь үргэлж тусалж дэмждэг рестораныхаа менежер залуутай гэрлэж 2 хүүхдийн аав ээж болцгоожээ. Анорекс өвчин хүүхэд тээж, төрүүлэхэд ямар нэгэн муу нөлөө үзүүлдэггүй нь аз юм даа.
4. Таны харж буй энэ үзэсгэлэнт охин 170 см-ийн өндөртэй ч 47 кг байжээ. Нэг жил хагасын хөдөлмөрийн дүнд жингээ 11.5 кг-р нэмж чаджээ.
5. Anthony Erikson хэмээх энэ бүсгүй анорекс өвчнөө эмчлүүлэх зорилгоор эмнэлэгт хэвтэн, түүнчлэн фитнесст явж, жин нэмэх дэглэм барьж чадсаны үр дүнд хүссэн жиндээ хүрч чаджээ.
6. His Meg дунд сургуульд байхдаа “нүд хальтирмаар” туранхай байжээ. Тэгээд аль болох илчлэг, мах ихтэй өдрийн 6 удаагийн хооллолт болон уураг ууж, хүндийн өргөлтөөр хичээллэснээр амжилтанд хүрсэн байна.
7. Морган хэмээх энэ бүсгүйн өмнө авхуулсан зураг нь яг л араг яс шиг харагдаж байгаа биз?
8. Түүний өвчтэй байх үеийн биеийн жин нь 37 кг байсан байна. Тэрээр найз залуугийнхаа тусламж дэмжлэгтэйгээр өвчнөө даван туулж, хэвийн жинтэй болж чаджээ.
9. Heather Franks хэмээх энэ бүсгүй анорекс өвчнөөсөө болж толгой нь эргэн явж ч чаддаггүй байсан бөгөөд эмнэлэгт байнгын хүргэгдэн эмчлүүлдэг байв. Харин Диснейланд руу аялж явахдаа нэгэн рестораны пицца маш амттай санагдсан бөгөөд гэртээ эргэж ирэн жин нэмэх хоол идэж эхэлсэн байна. Ингээд тэр хүссэн жиндээ хүртэл таргалж чаджээ.
10. Насанд хүрсэн хүний жин 23 кг байх нь итгэмээргүй хэрэг. Lauren Bailey яг л ийм байж. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаандаа амьдралаа өөрчлөх урам зориг орж, түүнийгээ хэрэгжүүлснээр эрүүл үзэсгэлэнтэй эмэгтэй болсон байна.
11. Matthew Booth хэмээх энэ залуу анорексоос болж зүрхний хэм нь тасалдан байн байн эмнэлэгт хүргэгддэг байв. Энэ бүхнийг даван туулахаар фитнесст явж эхэлжээ. Одоо харин тэр өмнө нь ийм байсан гэхээргүй сайхан залуу болжээ.