Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Голомт банкны хамт олон өнгөрсөн хугацаанд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвтэй хамтран үнэт цаасны зах зээлийн шинэ зарчмыг тодорхойлох, техникийн орчныг бүрдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах чиглэлээр олон ажил санаачлан гүйцэтгэснээс гадна дэлхийд санхүүгийн байгууллагын програм хангамжаар тэргүүлэгч Nomura Research Institute-тэй хамтран Кастодиан банкны системийг нэвтрүүлээд байна.
Ингэснээр Голомт банк Кастодиан банкны үйлчилгээг Монгол Улсад албан ёсоор эхлүүлж буй бөгөөд цаашид харилцагчийн үнэт цаас, санхүүгийн бусад хөрөнгийг найдвартай хадгалж, өмчлөх эрхийг баталгаажуулах, үнэт цаасны төлбөр тооцоо, компанийн үйл ажиллагаа, орлого цуглуулалт, татварын тооцоолол зэрэг хөрөнгийн зах зээлийн арилжааны дараах мэргэшсэн цогц үйлчилгээг бүрэн хэмжээгээр үзүүлж ажиллах юм.
Ийнхүү Голомт банк нь санхүүгийн зах зээл дэх өөрийн тэргүүлэгч байр сууриа дахин бататгаж, Монгол Улсад Кастодиан банкны үйлчилгээг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж эхэлснээр, Монголын хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа дотоодын хөрөнгө оруулалтын сангууд үүсч хөгжих, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, үнэт цаасны арилжаа идэвхижих үүд хаалга нээгдэж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.