Жүжигчин Софи Лоренгийн амаргүй амьдрал

Саяхан буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр домогт жүжигчин Софи Лорен 81 нас хүрсэн билээ. Энэ хугацаанд тоглосон дүрүүдээрээ 20 дугаар зууны шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг болсон тэрээр хүссэн бүхэндээ хүрч чадсан ч, энэ их амжилтанд хүрэхэд амьдралд нь саад тотгор их байжээ.
Жүжигчин Софи Лоренгийн амаргүй амьдрал


София Шиколоне эхлээд жижиг дүрүүдэд “София Лаццаро” нэрээр тоглодог байжээ. Харин 1952 онд “Далай доорхи Африк” гэдэг кинонд анх удаа гол дүрд тоглохоор болсон үед нь “Титанус-фильм” студийн эзэн түүнд София Лаццаро гэдэг нэр ашиг орлого авчирч чадахгүй гэж үзэн, жүжигчин бүсгүйд “Софи Лорен” хэмээх нэрийг санал болгожээ.



София багадаа хэзээ ч өөрийгөө олны танил жүжигчин болно гэж боддоггүй байлаа. Залуу охин байхдаа тэрээр гэлэнмаа болохыг хүсдэг байжээ. Сургуулиасаа олж авсан шашны хүмүүжил нь нөлөөлсөн хэрэг. Түүний ээж Ромильда Виллани өөрийн бутач охиноо төгөлдөр хуурч болгох гэж мөрөөддөг байсан боловч дуулгавартай даруухан охин нь энэ удаа үгэнд нь орсонгүй. Харин охин нь “Далайн гүнж” тэмцээнд ялсны дараа түүнийг ээж нь кино од болгохоор хатуу шийдэж, Неаполь хотын урлагын сургуульд оруулсан гэнэ.



Тэрээр эхнэртэй хүнд дурласан учраас тэдний гэрлэлтэнд асуудал үүсчээ. Ватиканы сүм гэрлэлт цуцлах асуудалд маш хатуу ханддаг ажээ. Сүмээс зөвшөөрөл өгдөггүй байв. Тиймээс тэд Мексик явж, Карло хуучин гэрлэлтээ цуцлуулж, Софитэй гэрлэсэн байна. Гэтэл Ватикан тэр хоёрын гэрлэлтийг хүчингүй гэж үзсэн байна. Сүмийн гэрлэлтийг сүм л цуцлах эрхтэй гэв. Ватикан Карло Софи хоёрыг  нүгэлтнээр зарлаж, шийтгэл хүлээлгэх, иргэний эрхийг нь хасах тухай яригдаж эхлэсэн байна.



Мөн түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт түүнийг буруутган нэг сар ял эдлүүлэх тогтоол гаргав. Софи хэлэхдээ: “Би өөрийнхөө эх орны шүүхийн шийдвэрийг хүлээж авч байна. Гэрээт ажлаа дуусгаад Италид очиж ялаа эдлэх болно” хэмээн мэдэгджээ. Софиг баривчлах шийдвэр 1980 онд гарсан боловч, тэрээр, гэрээт ажлаа 1982 онд дуусгаад эх орондоо ирсэн байна. Онгоцны буудал дээр түүнийг шууд баривчлан эмэгтэйчүүдийн шоронд аваачиж хорьжээ.



Бага зэргийн залилангийн хэрэг үйлдсэн хүүхнүүд ял эдэлдэг байсан энэ шорон тэр дороо Италийн хамгийн алдартай шорон болж хувирсан байна. Софи Лорены шүтэн бишрэгчид Италийн өнцөг булан бүрээс ийш цуван, үүдэнд нь өнжиж, Софиг камерынхаа цонхоор үзэгдэх тоолонд дуулж бүжиглэн түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан байна.



Софи Лорен ямар ч илүү тав тух, эрх зэргийг эдэлдэггүй, бусдын адил л байсан гэнэ. Гурван давхар орны хамгийн дээд талд унтаж, бусадтай хамт усанд орж, нөхөр хүүхэдтэйгээ тогтсон хугацаанд харуулын нүдэн дээр шилний хоёр талаас “уулзаж” байжээ. Шорон Софигийн хувьд тамын ёроол шиг л санагдаж байсан гэнэ. “Хязгаарлагдмал орчинд, өөрийнхөө хүссэнээр байх эрхгүй байгаа гэдгээ нэг минут ч мартаж чадахгүй байсан. Энэ бол зүгээр л киноны дүр, би кинонд тоглож байна”,-гэж өөрийгөө хуурах гэсэн боловч болж өгөхгүй байжээ.



Сэтгэлийн хүнд цохилтонд орсон Софи унтаж ч чадахаа болин гүн депресст (сэтгэл гутрал) өртсөн гэнэ. Анх удаа хэрэг хийсэн хүн ялынхаа хугацааны талыг эдэлсэн бол хугацаанаас нь өмнө суллаж болно гэсэн хуулийн дагуу түүнийг сулласан боловч хагас сар гаруй хугацааг шоронд өнгөрүүлнэ гэдэг Софигийн хувьд эх орондоо ажиллаж амьдрахын төлөө төлсөн маш өндөр төлөөс болсон гэнэ.



Софи Лорен 50-тайдаа ч, 60-тайдаа ч үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ, кинонд тоглосоор л байлаа. Өнөөдөр түүнд ирэх урилга цөөрсөн нь мэдээж. 20 дугаар зуун дуусч, романтик баатруудын “моод” өнгөрчээ. Тэрээр одоо өөрийн нэрийн “Софи” үнэртэй ус, мөн нүдний шил зэргийг рекламдах, Ли Страсбергийн театрын сургуульд хичээл заах, буяны ажил хийх зав чөлөөтэй болсондоо баяртай байгаа гэнэ.



Софи 20 настайдаа хурим хийжээ. Түүнд намхан, царай муутай Карло Понтигоос нь сайхан хүн байхгүй санагдана. Түүнийхээ дэргэд бүх насаа өнгөрүүлэхийг хүсч байв. Харин Карло нь, аль эрт хамт амьдрахаа больсон ч гэсэн, албан ёсны эхнэртэй учир тэрээр эхлээд гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байжээ.



Софи Лорены амьдрал ийнхүү үргэлжилж байна. Харамсалтай нь,одоо дэргэд нь Карло нь байхгүй. Тэрээр 2007 оны 1 дүгээр сарын 10-нд насан нөгчсөн байна.















































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()