Та үүнийг мэдэх үү?

Дээр үед хүмүүс нийгмийн ямар давхаргад байгаа ялгаагаа харуулах гэж өөр өөр өнгийн хувцас өмсдөг байсан бол хөхөвчийг нэгэн алдартай зохиолч бүтээсэн гэхчлэн өөрийн эрхгүй сонирхол татах түүхэн баримтуудыг хүргэж байна.
Та үүнийг мэдэх үү?


1. Матрын хатгамал бүхий логотой ямар брэнд байдаг билээ? Мэдээж домогт “Lacoste” шүү дээ. Энэхүү логоны загварыг 1933 онд Rene Lacoste гаргаж байсан бөгөөд дэлхийн хамгийн анхны тусгай лого бүхий компани болж байсан байна.



2. Наполеон Бонапарт цэргүүдийнхээ хувцасны ханцуйд гуулин товч хадуулдаг байсан бөгөөд энэ нь тэднийг ханцуйдаа хамраа арчиж хувцасаа бохирдуулахгүй байх арга юм. Хожим ингэж товч хадах нь эрэгтэй хувцасны салшгүй нэгэн хэсэг болжээ.



3. Орос цэргүүд ёслолын гуталныхаа дотуур 2007 оноос л оймс өмсөж эхэлсэн байна. Тэрнээс өмнө зөвхөн шагайн хэсгээсээ дээш л даавуугаар ороодог байжээ.



4. Эртний Грекийн биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчидээ татахын тулд элсэн дээр явахдаа гутлаа тайлж явдаг байв. Энэ нь “намайг дагаад яв” гэсэн далд санаатай ажээ.



5. Мичиганий их сургуулийн оюутнууд алдарт метал рок хамтлаг “Korn”-ий зурагтай богино цамц өмссөнөөс болж сургуулиасаа хөөгдсөн байна. Хачирхалтай нь тэрхүү футболкийг тус хамтлагийн гишүүд өөрсдөө илгээсэн бөгөөд ийнхүү илгээхэд цагдаа нар тусалсан гэнэ.



6. Эртний Европт цагаан өнгө нь гашуудлын өнгө байжээ. Харин хатан хаан Викториагийн хуримын даашинз цагаан байсан нь, энэхүү өнгөний утга агуулгыг тэр чигт нь өөрчилсэн түүхтэй.



7. Дундад зууны үеийн Европын эрчүүд өөрсдийн нийгэмд эзлэх байр сууриасаа шалтгаалж өөр өөр өнгийн хувцас өмсдөг байжээ. Тухайлбал: Язгууртан хүн улаан хувцас, тариачин болон энгийн ард саарал юмуу  хүрэн өнгөтэй хувцас, наймаачин худалдаачид, бага гарын баячууд ногоон өнгийн хувцас өмсдөг байсан гэнэ.



8. АНУ-н цэргийн арми Бикини арал дээр цөмийн бөмбөг турших ажиллагаа явуулсны дараа, Rare Louis хэмээх эр усны хувцас буюу бикиниг зохион бүтээсэн юм. Тэрээр Бикини арал дээрх туршилт шиг, өөрийн бүтээсэн бикинигээ ч бас нийгэмд шуугиан тарина гэж найдаж байжээ.



9. Алдарт жүжигчин Julie Newmar 1975 онд “Мууран бүсгүй” кинонд тоглохдоо тусгай материалаар хийсэн трико өмссөн нь унжсан гэдэс дардаг одооны даруулганы анхны хувилбар байжээ.



10. Шинэ үеийн хөхөвч буюу төмрөн гогцоотой бас нарийн мөртэй загварыг зохиолч,яруу найрагч Марк Твин зохион бүтээж байжээ.




11. “Жинс” гэдэг үг нь Европд үйлдвэрлэдэг бөс даавууны нэр.



12. Эрээн мяраан хувцас өмссөн хүн бусад хүмүүсийн нүдэнд илүү тод тусдаг байна.



13. Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийг өвдөгнөөс дээш богино, бариу банзал өмсөхийг хориглож байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()