Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Ямар ч усгүй нөхцөлд олон хонох шаардлага гарвал өөрийнхөө шээсийг уух нь байж болох мэт санагдаж байгаа ч, шээс бол биеийн хорыг гадагшлуулж байгаа шингэн. Тийм ч учраас бөөрний дутагдалд оруулах өндөр магадлалтай.
2. Элсэн цөлд живдэг үзэгдэл кинон дээр л гардаг байх. Харин бодит байдал дээр бол бараг л эсрэгээрээ.
3. Биедээ хутга юмуу хурц шовх үзүүртэй мэс зоолговол сугалж авах хэрэггүй, таны артерийн болон венийн судсыг дайрсан байх магадлалтай учир сугалж авбал цус их алдана. Тиймээс хөдөлгөлгүй байж түргэн тусламж дуудсан нь хамгийн найдвартай арга юм.
4. Цөлд ямар ч усгүй үед, кактусыг задлаад ус ууж болно гэдэг бол андуу ташаа мэдээлэл. Учир нь кактус анти-оксидант агуулдаг учир бөөлжүүлэх, суулгалт өгөх зэрэг хүндрэл илэрдэг байна.
5. Могойнд хатгуулвал хорыг нь сорж гаргавал илүү аюул багатай гэж хаа нэгтээгээс уншсан л байх. Гэхдээ хордсон цусанд илүү их бохир, нян орох магадлалтай учир үхэлд нэг алхам ойртоно гэсэн үг. Тэгэхээр хамгийн найдвартай арга бол эмнэлэгт очиж, хорыг тайлуулах юм.
6. Мэргэжлийн шүхрийн тамирчин Эрик Ронер 2013 онд энгийн борооны шүхрээр үсрэлт хийж үзэхэд эхэндээ зөөлөн бууж байгаад, хэдхэн секундын дараа шүхэр нь эвдэрч, доош унасан байна. Гэхдээ тэр мэдээж мэргэжлийн шүхэртэй байсан бөгөөд энэ явдал нь борооны шүхрээр шүхрийн буулт хийж болно гэж боддог хүмүүсийн буруу мэдээллийг баталсан явдал болсон юм.
7. Эрчээрээ унаж буй цахилгаан шат 80 км\цагийн хурдтай унадаг, харин та үсрэх юм бол унах хурдыг нь 3-5км\цагаар л багасгаж чадна. Ийм "галзуу хурд"-аар унаж буй лифтнээс та үсрээд л амьд гарна гэж үү?
8. Баавгайнд хөөгдвөл зогссон газраа үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь зөвхөн манай оронд байдаг хүрэн баавгайд л нөлөөлөх магадлалтай. Харин хар баавгай бол зэрлэг араатны зөнгөөр дайрах учир хөдөлгөөнгүй хэвтвэл харин ч маш амархан идэш болж байгаагаас өөрцгүй хэрэг юм.