Хуримын урилга ирсэн үү? Харин юу өмсөх вэ?

Хуримын улирал хэдийнэ эхэлчихээд ширээн дээрх хуримын урилга таныг юу өмсөх вэ гэсэн бодолд оруулчихсан байна уу? Ойрд уулзаагүй төрөл садан цуглах ёслол, хүндэтгэлийн чухал арга хэмжээ учир хүмүүст хэрхэн харагдахаа эртнээс бодох нь ч зүйн хэрэг. Тийм ч учраас бид хувцасны код, хэзээ, хаана гэдгээс хамааран эрчүүдийн хурим, ёслолд зориулан хувцаслах энгийн дүрмээс танилцуулж байна.
Хуримын урилга ирсэн үү? Харин юу өмсөх вэ?


ЁСЛОЛЫН ХУВЦАС:
Tuxedo эрэгтэй ёслолын хувцасны хамгийн онцгой хэсэг. Хэдийгээр загварын хэв маяг өөрчлөгдсөөр байгаа ч TUXEDO бас л байх ёстой загвар хэвээр байна.

Хүрэм: Хар өнгийн tuxedo-г ижил өнгийн өмдтэй хослуулах хэрэгтэй. Хүрэмний хувьд энгэр, товчны хэсэгтээ сатин оруулга оруулсан байдаг бөгөөд өмд нь ч хажуу талдаа ижил төрлийн оруулгатай байдаг.
Цамц: Хар зангиа зүүх бол доош нугалдаг ердийн захтайг харин цагаан өнгийн зангиа зүүх бол үзүүрийг нь нугалсан захтайг сонгоорой. Товч нь харагддаг эсвэл нуугдсан аль нь ч байж болно. Түүнээс гадна илүү энгийн загвар таалдаг бол энгэр нь нугалаасгүй харин дэгжин харагдахыг хүсвэл энгэртээ хээ, нугалаастайг нь сонгож болно.
Гутал: Энгийн үдээстэй арьсан гутал сонго. Илүү дутуу чимэглэлгүй энгийн байх нь илүү тохиромжтой.
Жижиг хэрэгсэл: Эрвээхэй зангиа бол заавал байх ёстой. Тэгээд тохирох өнгийн энгэрийн алчуур, товчлуур таны сонголтыг төгс болгоно.



АЛБАН ЁСНЫ ХУВЦАС:
Албан ёсны хувцас сонгох нь хурминд оролцогчдын хувьд хамгийн түгээмэл байдаг. Ёслолын загвартай харьцуулахад энгийн харагдах ч хурим найранд хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлж чадах сонголт.

Хүрэм: Бараан өнгийн сонголт албан ёсны хувцаслалтын гол сонголт. Хар, хөх, хар саарал өнгөтэй байж болно.
Цамц: Энгийн загвар сонгоорой. Өнгөний хувьд цул өнгийн сонголт хамгийн зөв боловч даруухан хээ, шоотойг ч сонгож болно. Мэдээж маш сайн цэвэрлэж, индүүдсэн цамц л таныг дэгжин харагдуулна.
Гутал: Гутлын хувьд бас л албан ёсных байх ёстой боловч Оксфорд загварынх эсвэл оломтойг сонгож болно.
Жижиг хэрэгсэл: Хэдийгээр албан ёсны хувцаслалт ч ёслолын хувцаслалтаас илүү чөлөөтэйгээр жижиг хэрэгслээ сонгох боломжтой. Гэхдээ хэт чөлөөт стил зохимжгүйг анхаараарай.



АЛБАН ЁСНЫ ХУВЦАС:
Албан ёсны хувцас сонгох нь хурминд оролцогчдын хамгийн түгээмэл сонголт. Ёслолын хувцаслалтаас энгийн харагдах ч хурим найранд хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлж чадах сонголт.
Хүрэм: Бараан өнгийн сонголт албан ёсны хувцаслалтын гол сонголт. Хар, хөх, хар саарал өнгөтэй байж болно.
Цамц: Энгийн загвар сонгоорой. Өнгөний хувьд цул өнгийн сонголт хамгийн зөв боловч даруухан хээ, шоотойг ч сонгож болно. Мэдээж маш сайн цэвэрлэж, индүүдлэгтэй цамц л таныг дэгжин харагдуулна.
Гутал: Гутлын хувьд бас л албан ёсных байх ёстой боловч Оксфорд загварынх эсвэл оломтойг сонгож болно.
Жижиг хэрэгсэл: Хэдийгээр албан ёсны хувцаслалт ч ёслолын хувцаслалтаас илүү чөлөөтэйгээр жижиг хэрэгслээ сонгох боломжтой. Гэхдээ хэт чөлөөт стил зохимжгүйг анхаараарай.



ХҮЛЭЭН АВАЛТЫН ХУВЦАС:
Хувцасны нарийн код байхгүй тохиолдолд та илүү чөлөөтэй сонголт хийж болно. Гэхдээ улирлаас, хэзээ гэдгээс хамаарч хувцасаа сонгож болно. Жишээ нь өвлийн улиралд зузаан материалтайг, зуны дулаан улиралд нимгэн материалтай хувцас сонгох бол хүлээн авалт нь оройн цагаар бол бараан харин өдрийн цагаар бол цайвар өнгийн хувцас сонгоорой.
Хүрэм: Бараан өнгийн хүрэм сонгох талаар өмнөх зөвлөмжид санал болгосон хэдий ч та илүү содон загварлаг харагдахыг хүсвэл тод өнгийн хүрэм сонгож болно.
Цамц: Албан ёсны хувцаслалтынхтай адил сонголт хийх нь зүйтэй. Хэт тод өнгийн цамцтайгаар дотны нэгнийхээ хуримын зураг дээр үлдмээргүй байгаа биз дээ?
Гутал: Мөн л албан ёсны хувцаслалтынхтай ижил сонголт. Арьсан, бараан өнгийн, гялалзтал өнгөлсөн.
Жижиг хэрэгсэл: Зангиа заавал байх ёстой. Өнгө, загварын хувьд илүү чөлөөтэй байж болно. Энгэрийн алчуур, товчлуур хэрэгтэй шүү.



ЧӨЛӨӨТ ЗАГВАР:
Зуны дулаан цагт ялангуяа гадаа задгай газар зохион байгуулж байгаа хуримын сонголт нь чөлөөт загвар байж болно.
Хүрэм: Ерөнхийдөө үнэтэй материал хувцасыг илүү албаны болгож харагдуулдаг. Тиймээс даавуу эсвэл тааран материал зөв сонголт. Мөн дан хүрмийг бусад хувцастай хослуулах нь чөлөөт загварын нэг хэлбэр.
Цамц: Илүү тод өнгө, загвар сонгож болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.
Гутал: загвар, хийц сайтай л бол ямар ч загварын гутал сонгож болно. Мэдээж гүйлтийн гутал л биш бол.
Жижиг хэрэгсэл: Зангиа зүүж болно. Гэхдээ зангиагүй байлаа гээд буруутах зүйл байхгүй. Тэр ч бүү хэл цамцныхаа дээд 2 товчыг товчлохгүй байсан ч болно. Өнгөлөг энгэрийн алчуур, сайхан цаг бас таны гоёлын нэг хэсэг байх хэрэгтэй.



Эрэгтэй загварын шинэ мэдээлэл, зөвлөгөөг Sergio Barone Mongolia Facebook хуудаснаас авна уу.
http://www.facebook.com/SergioBaroneMN



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.