Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Орц:
- 150гр масло
- 150гр элсэн чихэр
- 175гр гурил
- 3ш өндөг
- 1 цайны халбага ванил
- 50гр шоколадны үйрмэг
- 50гр чихэргүй какао
- 150гр масло
- 150гр элсэн чихэр
- 175гр гурил
- 3ш өндөг
- 1 цайны халбага ванил
- 50гр шоколадны үйрмэг
- 50гр чихэргүй какао
Хийх арга:
1. Шарах шүүгээгээ 180 градуст халаагаад, 12 цаасан аягыг тусгай саванд суурилуулан бэлдэнэ.
2. Шарах шүүгээ халж байх хооронд өндгөө хагалж, сайтар хутгана.
3. Шоколадны үйрмэгээсээ бусдыг нь өндөгтэйгээ хольж сайтар хутгана. Гурилаа сайн задалж, ширхэггүй болгох хэрэгтэй.
4. Миксер ашиглан 2 минутын турш хөвсгөр бөгөөд ширхэггүй болтол нь холиод бэлэн болмогц цаасан аяга руугаа хийнэ.
5. Жижиг халбага ашиглан цэвэрхэн хийгээрэй.
6. Зуурмагаа хийж дуусаад дээрээс нь шоколадны үйрмэгээ (жижиг шоколад байж болно) тавина.
7. Шарах шүүгээндээ хийгээд 18-20 минутын турш болгоно. Бялуу тань хөвсийж, хөөх ёстойг анхаараарай.
8. Бэлэн болсон бялуугаа гаргаж ирээд хэдэн минут хөргөөнө.
9. Крем, шоколад зэрэг хүссэн зүйлсээрээ чимэглээрэй. Ингээд таны амттан бэлэн боллоо.