Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Улсын аваргын тэмцээнд Мэргэжлийн түвшин болон сонирхогчдын төвшнөөс гарч ирсэн нийт 36 тамирчид олон улсын дүрэм, шүүлтийн дагуу өрсөлдсөнөөс тэргүүн байранд Д.Азбаяр /Toyota Mark II – 008 хувийн дугаартай/ орж Улсын аваргаар шалгаран шилжин явах цом, Тоyota Mark II Tourer S загварын автомашины эзэн болсон бол 2-р байранд Э.Мөнх-Эрдэнэ /Nissan Silvia S15 – 050 хувийн дугаартай/, 3-р байранд П.Ганболд /Toyota Mark II – 005 хувийн дугаартай/, тусгай байранд тамирчин Т.Бат-Очир /Mazda RX8 – 021 хувийн дугаартай/ нар тус тус орж ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал, гарын бэлгээр шагнуулсан юм.
Тус тэмцээний онцлог нь урьд өмнөх тэмцээнүүдэд байгаагүй том талбайтай замаар өрсөлдсөн ба тэмцээний зохион байгуулалт аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж олон улсын стандарт дүрэм, шүүлтийн дагуу шүүн анх удаа автомашинаар шагнасан зэрэг дрифтийн спортын хөгжилд дэвшил болсон тэмцээн боллоо.
Дашрамд дурьдахад ММСАМХолбоо тэмцээнээс олсон бүх орлого болох 8-н сая гаран төгрөгийг төрөлхийн сонсголгүй А.Мандуул хэмээх 3 настай бяцхан хүүд сонсгол бэлэглэх эмчилгээний зардал болгон хандивласан бол “АПУ Трэйдинг” компани хүүхдийн Маамуу брэндийн гарын бэлэг, “Хобби центэр”-ийн хамт олон удирдлагатай RC машин бэлэглэсэн юм.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх үзэгчид, дрифтийн спортыг дэмждэг бүх залуустаа, ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан Ариун-Очир Констракшн, дэмжин ажилласан Sky Resort ХХК, Оbo Customs, Hobby Center, Auto Scan, Plasti Dip болон хамтран зохион байгуулсан Drift Empire клуб, Авто хуулга зэрэг байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийлж байна.
Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.