Таны заавал үзэх түүхэн ховор зургууд

2015-09-23, 00:44
23,012
Өнгөрсөн цаг хугацаа гэдэг юуг ч өөртөө багтааж чаддаг агуу зүйл. Тэнд бидний мэдэх хийгээд үл мэдэх, ойлгох хийгээд үл ойлгох бүх л зүйлс бий. Өнгөрсөнд итгэх, өнгөрснөөс суралцах ганцхан л шалтгаан байдаг нь ҮНЭН юм. Ингээд та бүхэнд түүхэн үнэний гэрч болсон ховор гэрэл зургуудыг хүргэж байна. 
Таны заавал үзэх түүхэн ховор зургууд


1. Хүн төрөлхтний хамгийн анхны гэрэл зураг (Франц, 1826)
Nicephore Niepce энэхүү зургийг нарны гэрэл тусгаж байж 8 цагийн турш авч байжээ.



2. “Sacramento Street“ (Сан-Франциско 1906)
1906 оны 4-р сарын 18-ны өдөр Сан-Францискод болсон газар хөдлөлт болон гал түймрийн үеэр Arnold Genthe-н авсан зураг.



3. “Ажилчин хөвгүүд” (Пенсилвани 1910)
Тухайн үед авсан энэ зураг нь хүүхдийн хууль бус хөдөлмөр эрхлэлтийг олон нийтэд таниулж, таслан зогсоох эхлэлийг тавьсан юм. Америк улсад аялаж явсан  Lewis Hine-ийн энэхүү зураг түүх болон мөнхөрчээ.



4. “Өнгөт арьст залуусыг хороосон нь” (АНУ, Индиана муж 1930)
Энэ 2 өнгөт арьст залуусыг хүчингийн хэргээр буруутган 10000 хүний өмнө модноос дүүжилжээ.



5. “Зовсон эх” (Оклахома муж 1936)
Энэхүү эмэгтэйг Florence Owens Thompson гэдэг бөгөөд тэрээр 7 хүүхэдтэй. “Их хямрал”-ийн үеэр тэр хүүхдүүдийн хамт газраас газарт шилжин суурьшиж, идэх хоолгүй явахдаа майхангаа зарж хүүхдүүддээ хоол авч өгсөн байна.



6. “Гитлер Парист” (Парис 1940)
1940 оны 6-р сарын 23-ны өдөр Адолф Гитлер архитектурчны хамт Парисийг үзэхээр ирсэн байна.  Тэр үед Парис хот аль хэдийн түүний мэдэлд шилжсэн байлаа.



7. “Еврейн сүүлийн мөч” (Украйн 1941)
Украйны Винниц мужид нийт 28000 еврей байснаас бүгд алагдаж, хамгийн сүүлийн еврей цэргийг буудан хороох гэж байна. 



8. “Ялалтын өдөр” (Нью-Йорк 1945)
Энэ гайхалтай зургийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Дэлхийн II дайн дууссаны дараагаар цэрэг эр баяр хөөртөө автан танихгүй сувилагч бүсгүйг тэврэн авч үнсжээ. Харин дараа нь сувилагч бүсгүй түүнийг алгадсан гэдэг.



9. “Reichstag-н дээр мандсан Зөвлөлтийн туг” (Берлин 1945)
1945 оны 5-р сард Германы нийслэл Берлин хотод байрлах Reichstag  барилгын дээр өөрийн улсын тугийг мандуулах цэргүүд.



10. “Che Guevara” (Болив 1967)
Марксист хувьсгалч Che Guevara-г цаазлан хороосны дараа түүний цогцсыг Боливийн армийнханд харуулж байгаа нь .



11. “Цааз” (Вьетнам 1968)
Гэрэл зурагчин Eddie Adams Өмнөд Вьетнамын цагдаагийн ахлах Nguyen Ngoc Loan-ийг цаазлах үеийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Харин түүнийг буудан хороосны дараа улс даяараа маш их харамссан гэдэг. 



12. “Саран дээр хөл тавьсан нь” (Сар, 1969)
1969 оны 7-р сарын 20-ны өдөр Neil Armstrong зүүн хөлний мөрөө саран дээр үлдээсэн нь хүн төрөлхтний түүхэн дэх  анхны явдал байлаа. Түүнтэй хамт телевизийн камер явуулсан юм.



13. “Вьетнамын дайн” (Вьетнам, 1972)
Ах дүү 2 цэргүүдээс зугтааж, амьд гарч чадсан байна. Энэхүү зураг дайны үеийн зурагнуудаас хамгийн алдартай нь юм.



14. “Тянь Ань Миний талбай” (БНХАУ, 1989)
Зурган дээрх залуу цуваа танкны эсрэг ганцаараа эсэргүүцэн зогсож байна. 1989 онд Бээжинд болсон оюутны бослогыг дарахын тулд хүч хэрэглэсэн аймшигт үйл явдал болсон билээ. Харин маргааш нь талбайд ганц ч дусал цусны мөргүй бүгдийг цэвэрлэсэн байсан гэдэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()