Гэрийн нөхцөлд стейк хийх хялбар арга

2015-09-22, 19:32
36,287

“Стейк” буюу бидний мэдэхээр үхрийн шарсан гол мах нь анх 15 дугаар зууны үед Англид үүссэн бөгөөд одоо дэлхий даяар тархсан түгээмэл хоол болжээ. Гэвч хүмүүс хэрхэн зөв шарахаа мэддэггүйгээс тийм ч амттай болгож чаддаггүй байна. Ингээд бид та бүхэндээ гарын доорх материалаар стейк хийх хялбар аргыг хүргэе.

Гэрийн нөхцөлд стейк хийх хялбар арга


1. Юун түрүүнд танд үхрийн хөлдөөсөн зузаан гол мах хэрэгтэй.



2. Аяганы 1/3 хэмжээтэй “soy sauce” , тал аяга оливийн тос, 1/3 аяга нимбэгний хүчил, 2 хумс сармисийг жижиглэн хэрчиж махаа амтлаад 4-24 цаг байлгах хэрэгтэй.



3. Дараа нь махан дээрээ давсаа цацаарай.



4. Галаа өөрийнхөө ямар төрлийн маханд дуртайгаасаа шалтгаалж халаагаарай.
120° F (48.8° C) = Шүүрхий мах
130° F (54.4° C) = Дунд зэргийн шүүрхий
140° F (60° C) = Дунд зэрэг
150° F (65.5° C) = Дунд зэргийн болсон
160° F (71.1° C) = Бүрэн болсон мах



5. Хайруулын тавгаа халаагаад 15 минут болсны дараа махаа хийгээрэй.



6. Нэг талыг нь 3 минут шараад эргүүлэх хэрэгтэй.



7. Дараа нь галаа багасгаад перец зэрэг амтлагчуудаа нэмж 5 минут орчим байлгаарай.



8. Ингээд хоол бэлэн боллоо.



9. Сайхан хооллоорой.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()