Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хамгийн эхний бөгөөд чухал зөвлөмж
Хамгийн чухал зүйл бол өөртөө таарсан хувцас худалдан авах. Ямар ч загвар дизайн, материал, нэр хүндтэй брэндийн шошготой байсан танд яв цав таараагүй хувцас таныг загварын ямар ч мэдрэмжгүй мэтээр харагдуулах болно шүү. Тэгэхээр хамгийн эхний алхам өөртөө яг таарсан хувцас авах. За тэгээд хувцас хэрхэн сонгох талаарх дараагийн хэсэгт анхаарлаа хандуулаарай.
ЦАМЦ: Хамгийн эхлээд өнгөний сонголтонд анхаар. Цагаан, цайвар хөх гэх мэт нийтлэг өнгө эхлээд сонго. Дараа нь илүү тод өнгө, онцгой хээтэйг аваарай. Гэхдээ ажил дээр өмсөх учир ажил хэрэгч харагдах ёстойг заавал санаж бай. Жишээ нь зангиагүй байсан ч зах нь налдаггүй, босоо байдаг тийм загварын цамц сонгох хэрэгтэй шүү.
ГУТАЛ: Гуталны хувьд сонгодог загвар нь хамгийн тохиромжтой сонголт. Loafer, Oxford, Derby загвар ажил дээр ямар ч хувцастай төгс зохицож чаддаг. Хар, бор, цайвар шаргал өнгө сайн сонголт шүү. Зуны улиралд зарим тод өнгө сонгох боломжтой бөгөөд гэхдээ ажлын байран дээр бол зөвхөн гутал болон зарим жижиг хэрэгсэл л тод өнгөтэй бол зүгээр.
ӨМД: Давуун өмд ажил хэрэгч, чөлөөт хувцаслалтанд яг тохирно. Классик өнгө болох хөх, цагаан шаргал өнгө сонгохоос гадна хэт бариу биш байх хэрэгтэйг анхаараарай. Мөн костюмны өмд байхад буруудахгүй. Энэ тохиолдолд саарал гэх мэт аль ч нөхцөлд өмсч болох өнгө сонго. Ажил дээр чинь жинс өмсөхийг зөвшөөрдөг бол хэт бариу биш бас хэт өргөн биш дээр нь онцгой содон өнгөгүйг нь сонгож аваарай. Шорт бол хэзээ ч ажил дээрээ өмсч болохгүй шүү.
ХҮРЭМ, ДАН ПИДЖАК: Дан пиджак, гадуур хүрэм заавал байх ёстой сонголт. Дан пиджак хэт албаны биш ч ажил хэрэгч загварыг илэрхийлдэг бол гадуур хүрэм нь намар, хаврын улиралд сонгодог сонголт болдог. Дан пиджакны хувьд гаднаа хармаатайг сонгох нь илүү чөлөөт стил бүрдүүлдэг.
Ноосон цамц: Эмээгийнхээ гараар нэхсэн цамц л биш шүү. Хэт тод хээтэй эсвэл пиджак дотор өмсч болохооргүй зузаан ч бас зөв сонголт биш. Цул өнгөтэй бие барьсан, бүсэлхийгээр татсан урттайг сонго. Задгай энгэртэй, товчтой кардиган загварын цамц сонгосон бол заавал зангиа зүүж, хамгийн доод 2 товчыг нь товчлохгүй үлдээж байхыг зөвлөх байна.
Эрэгтэй загварын шинэ мэдээлэл, зөвлөгөөг Sergio Barone Mongolia Facebook хуудаснаас авна уу.
http://www.facebook.com/SergioBaroneMN
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.