Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хөлийн булчинг гэмтээнэ
Хэт өндөр өсгийтэй гутлыг удаан өмсөж явах нь хөлийн булчинг ядрааж, шагайн тус газар ч яваандаа гэмтэл учруулдаг байна. Судалгаанаас үзэхэд өсгийтэй гутал байнга өмсдөг 11 эмэгтэйн 9 нь ийм гэмтэлтэй байжээ.
2. Ууц нуруу өвдөх
Хүний биеийн хамгийн гол тулгуур бол хөл, нуруу юм. Өсгийтэй гутал өмсөхөд ууц нурууны хэсэгт хэт их ачаалал, доргилт өгдөг байна. Ийм маягаар удаан явбал бөөр ч өвдөх аюултай. 10 см, 4см өсгийний ялгаа маш их байдаг. Тиймээс бүсгүй та эрүүл мэндээ бодож өсгийнийхээ хэмжээг аль болох багасгаарай.
3. Жендерийн асуудал
Өнгөрсөн жилийн “Cannes Film Festival”-ийн үеэр өсгийгүй гутал өмссөн хэсэг бүлэг эмэгтэйчүүдийг тус улаан хивсний ёслолд алхахыг зөвшөөрөөгүй байна. Энэ нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийг зөрчиж буй хэрэг бөгөөд тухайн эмэгтэй эрүүл мэндийн байдлаас болоод өсгийтэй гутал өмсөөгүй байсан ч, эрхээ зөрчуулж буй хэрэг юм. Энэ асуудал тухайн үедээ нилээдгүй их шуугиан дагуулсан юм.
4. Буруу ойлголт төрүүлэх
Өндөр өсгийт өмссөн бүсгүй эрчүүдэд илүү тачаангуй харагддаг байна. Энэ нь тийм ч муу хэрэг биш л дээ, гэвч заримдаа хүсээгүй үед өдсөн залуусын харцанд ээрүүлэн, биеэ барин алхаж ч чадахгүй байх үнэхээр хэцүү хэрэг шүү.
5. Ажлын байрны үнэлэмж бууруулах магадлалтай
Эрэгтэй удирдлагатай оффистой бол тэдэнд бас л буруу ойлголт өгч, карьераа алдах тийшээ хандана гэсэн үг. Тиймээс ямар нэгэн арга хэмжээ, баяр ёслол, албан ёсны ажил хэргийн уулзалт зэрэгт өндөр өсгийтийнхөө хэмжээг тохируулж сураарай.