ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙ ЭСРЭГ УРЛАГИЙНХАН НЭГДЭЖ БАЙНА.

2015-09-20, 16:47
2,983
Дэлхий дахинд 130-170 сая хүн С вируст хепатитын халдвартай жилд шинээр 3-4 сая хүн халдвар авч 350-500 мянган хүн нас барж байна. Манай улсад 1990 оноос хойш энэ төрлийн өвчнөөр өвчлөгсөд эрс нэмэгдэж нас баралтын дийлэнх хувийг эзлэдэг болсон.
ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙ ЭСРЭГ УРЛАГИЙНХАН НЭГДЭЖ БАЙНА.


Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 47.5 хувь нь В вирусээр, 27.5 хувь нь С вирусээр буюу 450 мянган хүн өвчилсөн гэсэн тоо байна. Жилд 130-140 мянган хүн энэ  өвчнөөр  өвчилж 75-80 хувь нь архагшдаг байна. Гурван сая хүн амтай Монгол улсын хувьд энэ  өвчнөөр өвчлөгсөд  450 мянгад хүрээд байгаа нь  Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын анхаарлын төвд  аюулын дохио болон тэмдэглэгдэж байна.

Сүүлийн үед В вирусын халдвартай хүнд өвчин үүсгэдэг “ДЕЛЬТА” вирусын халдвар тархаж байгаагаас ихэвчлэн  20-30 насны залуучуудын дунд байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хэмжээнд хүрээд байгаа юм. Манай Монголчууд тэвдэж явахад тэмээгээр тусал, тэнхлүүн явахад тэвнээр тусал гэж ярьдаг.

Амьдрах итгэлээр дүүрэн залууд элэг шилжүүлэн суулгах сайн үйлсийн тоглолтонд Монголын рок поп, урлаг соёлынхон нэгэн тайзнаа нэгдэж байна. Бидний найзыг Ариунжаргал гэдэг. Тэр маань 25-хан настай идэр залуу. Найзад минь хийж бүтээх хүсэл эрмэлзлэл,  амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ рүү тэмүүлэх мөрөөдөл дүүрэн байдаг.

Анд найзын минь бидэнд итгэх итгэл, нөхөрлөлийн минь үнэ цэнэ энэ аюулт өвчнийг сөрөн зогсох, амьдралыг өдөр, хором , мөч бүрээр хайрлах найзынхаа төлөө чадах бүхнээ хийх итгэлийг бидэнд өгч байна.  Эрхэм ТА Найзын төлөө сайн үйлсийн тоглолтонд хүрэлцэн ирж 25-хан настай залууд элэг шилжүүлэн суулгах боломжийг олгонгоо, дуртай хамтлаг дуучдынхаа дууг даган дуулж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлцгээе.


Буянтан таны буян арвижиж, үйлс дэлгэрэх болтугай.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()