21-р зууны секс бэлгэ тэмдэг болсон бүсгүй

XXI зууны секс бэлгэ тэмдэг болсон өдгөө 42 настай Америкийн жүжигчин, кабарет бүжигчин Dita Von Teese үеийн үед эрчүүдийн зүрх сэтгэлийг соронзон мэт татсаар ирсэн билээ. "Pin-up" үсний засалт, улаахан уруул, дэрвэгэр сормуусаараа хэдий нь дэлхий дахинаа алдартай болсон үзэсгэлэнт бүсгүйн талаар сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ хүргэж байна. 
21-р зууны секс бэлгэ тэмдэг болсон бүсгүй


1. Тэр заримдаа бэлдээгүй үедээ тайзан дээр гардаг.
“Миний бүтээх ёстой дүрүүд ихэнхидээ бэлтгэл хийж байснаас минь зөрүүтэй байдаг. Хөшиг нээгдэхэд тэс өөр орчин угтах нь надад таалагддаг.”



2. Тэр олон хүний хайр хүндэтгэлийг хүлээх дуртай.
“ Хэн нэг хүн миний унагасан Swarovsky шигтгээнээс авсан тухайгаа эсвэл миний үнэртэй ус хичнээн гоё үнэртсэн талаар хэлэхэд надад ер бусын сайхан санагддаг. Би үзэгчидтэй ойр дотно байж, тэдний сэтгэгдлийг мэдрэх дуртай.”



3.  Мөнгөний төлөө ажилдаггүй
“90 минут үргэлжлэх шоунд миний хамгийн сайн 4 үзүүлбэр багтдаг. Тэр шоуны тасалбар хэд гээч?... Ердөө л 40 доллар. Харин хүмүүс энэ тасалбар яагаад 100 доллар байдаггүйг гайхаж буцдаг.” гэж тэр хэлсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн чадварлаг кабарет бүжигчин гэхэд жирийн тайчигчдаас ч бага хөлс авдаг ажээ.



4. Тэр 15 настайгаасаа ажил хийж эхэлжээ. 
“Би 15 настайгаасаа эхлээд 22 хүртлээ дотуур хувцасны дэлгүүрт ажиллаж байлаа. Хуучны сонгодог загвартай дотуур хувцастай зургаа авахуулах юмсан гэж би үргэлж мөрөөддөг байсан, үүнийгээ ч биелүүлсэн. Миний кабаретэд ажиллаж эхэлсэн гараа минь энэ байсан юм.”



5. Ажилч хичээнгүй зан.
“Ердөө хэн нэгний дүрийг гаргахын тулд л би хэзээ ч ажиллаж байгаагүй. Харин үнэхээр дуртай зүйлээ хийхийн тулд өдийг хүртэл шударга, хичээнгүй занг өөрөөсөө шавхан гаргаж байна. Аливаа ажлын араас шагнуулах нь жинхэнэ шагнал бус, харин тууштай шударгаар хөдөлмөрлөх эрч хүч байгаа нь л жинхэнэ шагнал гэж би боддог”



6. Түүний шүтэн бишрэгчидийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг.
“Миний шүтэн бишрэгчид ихэнхдээ эрчүүд байдаг байв. Харин 1998 оноос шоуг маань үзэж байгаа хүмүүсийг ажиглаж эхлэхэд эрчүүдээс дутахааргүй их бүсгүйчүүд ирдэг болсон. Тэгэхэд л би илүү их урам орж, илүү зорилготой болсон мэт санагдаж байсан шүү” хэмээн тэр ярьсан байна.



7. Бурлескю бүжигчин болон үлгэр жишээч эмэгтэй байна гэдэг хоёр өөр зүйл.
“Өмнө нь би олны танил болоход туслах гоо үзэсгэлэн надад байхгүй гэж боддог байлаа. Харин сормуусны будаг, хацрын энгэсэг, уруулын будаг, халуухан үс засалтын ачаар сайхан харагдаж болохыг би ойлгосон. Би усны хувцасны эсвэл Victoria Secret-ийн модел болж чадахгүй л дээ, гэхдээ миний шоуг зорин ирж үзэж буй эмэгтэйчүүд миний бүтээсэн одоогийн төрхийг л харах гэж ирдэг”



8. Хувийн амьдрал
Тэрээр рок дуучин Мэрилин Мансонтой 2005 онд гэр бүлж болж, сүр дуулиантай хуримаа хийжээ. Гэвч тэдний гэрлэлт тийм ч урт настай байсангүй, ердөө л 2 жилийн дараа буюу 2007 онд салцгаасан байна.



9. Тэр 2010 оны “Бурлескю” киног  үзэх дургүй
“Яг үнэндээ Cher, Christina Aguilera нарын тоглосон “Бурлескю” кино надад таалагддаггүй”



10. Орчин үеийн амьдралын хэв маягийг таашаадаггүй.
“Би орчин үед амьдарч байгаа ч, миний сэтгэл оюун минь тэртээх 1920-оод онд байдаг. Би хуучны машин, Парис хот болон тэр үеийн хувцаслалт гээд бүгдэд нь дуртай. Би тэгж л амьдардаг” гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()