Монгол-Японы Төвийн 2015 оны намрын сургалтын бүртгэл явагдаж байна

2015-09-18, 19:05
20,569
Монгол-Японы Төв нь 2012 оноос Япон сан (Японы Гадаад Хэргийн Яамны харъяа байгууллага бөгөөд япон хэл соёлыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий байгууллага)-гийн япон хэлний боловсролын шинэ стандартад тулгуурласан япон хэлний сургалтыг зохион байгуулж байна.
Монгол-Японы Төвийн 2015 оны намрын сургалтын бүртгэл явагдаж байна


1. Анхан шатны яриа, ханз хосолсон сургалт (А1 түвшин)
Япон хэлийг эхнээс нь суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан анхан шатны яриа, ханз хосолсон сургалт юм. Япон хэлний боловсролын шинэ стандартад тулгуурлан боловсруулсан “Марүгото нюүмон” сурах бичгийн ярианы дэвтэр болон ханзны тараах материал ашиглана.

9/28-1/11 Даваа, Лхагва, Баасан /нийт 42 удаа 84 цаг/ 
15:30-17:30 нийт 32 хүн
270,000 төгрөг /Сурах бичгийн үнэ багтсан болно./   



2. Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-2 ★ (А2 түвшний эхний шат)
Япон хэлний А1 түвшний мэдлэгтэй хүмүүст зориулсан сургалт сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь эзэмшүүлэх сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото шёкюү 1-Кацүдоо”, “Марүгото шёкюү 1-Рикаи” сурах бичгүүдийг ашиглана. 
 
9/28-1/11 Даваа, Лхагва, Баасан /нийт 42 удаа 84 цаг/ 
18:30-20:30 нийт 32 хүн 
290,000 төгрөг /Яриа, дүрмийн хичээлийн сурах бичгийн үнэ багтсан болно./
 


3. Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-3 ★ (А2 түвшний дунд шат)
Япон хэлний А2 түвшний эхний шатыг дүүргэсэн хүмүүст зориулсан сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь эзэмшүүлэх сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото шёкюү 2-Кацүдоо”, “Марүгото шёкюү 2-Рикаи” сурах бичгүүдийг ашиглана.

9/28-1/11 Даваа, Лхагва, Баасан /нийт 42 удаа 84 цаг/ 
18:30-20:30 нийт 15 хүн
290,000 төгрөг /Яриа, дүрмийн хичээлийн сурах бичгийн үнэ багтсан болно./



4. Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-4 ★ (А2 түвшний төгсгөлийн шат-B1 түвшний эхний шат)
Япон хэлний А2 түвшний төгсгөлийн шатаас B1 түвшний эхний шатыг эзэмшүүлэхийг зорьсон сургалт бөгөөд сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь ахиулах сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото шёчюүкюү” сурах бичгийг ашиглана.

9/29-1/21 Мягмар, Пүрэв /нийт 31 удаа 62 цаг/ 
18:30-20:30 нийт 15 хүн   
210,000 төгрөг /Сурах бичгийн үнэ багтсан болно./



5. Яриа, дүрэм хосолсон цогц сургалт-5 ★ (B1 түвшин)
Япон хэлний B1 түвшний дунд шатыг эзэмшүүлэхийг зорьсон сургалт бөгөөд сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь ахиулах сургалт юм. Япон сангаас бэлтгэн гаргасан “Марүгото шёчюүкюү-1” сурах бичгийг ашиглана.

9/29-1/14 Мягмар, Пүрэв /нийт 29 удаа 58 цаг/ 
18:30-20:30 нийт 15 хүн   
200,000 төгрөг /Сурах бичгийн үнэ багтсан болно./



6. Япон хэлний заах аргын сургалт (B2-C1 түвшин)

Япон хэлний багш болохыг зорьж буй хүмүүс болон япон хэлний багш нарт зориулсан сургалт юм. Япон хэлний заах аргын үндсэн мэдлэгийг дадлага хичээлээр дамжуулан олгоно.

10/20-12/22 Мягмар гараг /нийт  10 удаа 20 цаг/ 
18:30-20:30 нийт 15 хүн
70,000 төгрөг 



7. Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалт

・N2 түвшин  10/27-12/1
・N3 түвшин  10/27-12/3
・N4 түвшин  10/27-12/1
Мягмар, Пүрэв /нийт 10 удаа/ 16:00-18:00 нийт 32 хүн 70,000 төгрөг


★ тэмдэглэгээ бүхий 4 сургалтын хувьд, түвшинг тодорхойлох шалгалтыг нэгдсэн байдлаар авахыг анхааруулъя. Шалгалтыг 9/22, 9/24-ний өдрүүдийн 18:30-19:30-д авах тул та боломжтой өдрөө сонгон өгч болно.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.