Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Сарны гэрэл
Грийнланд-д эмэгтэйчүүд сарны гэрлээс жирэмсэн болдог хэмээн үздэг байснаас, сарны гэрэлд гарахаас цэрвэж, унтахынхаа өмнө хэвлий хэсэгтээ нулимж унтдаг байжээ. Ингэснээр тэд жирэмсэн болохгүй гэж итгэдэг байлаа. Хэрэв тухайн эмэгтэй хүүхэд олохоор шийдсэн бол сарны гэрэлд нүцгэн зогсдог байжээ.
9. Мөнгөн ус
Эртний Хятадын өндөр соёлтой эмэгтэйчүүд мөнгөн усыг тостой хольж өлөн элгэн дээрээ уудаг байжээ. Мөнгөн ус бол хүний биед маш хортой химийн элемент учраас, жирэмслэлтээс хамгаалах энэхүү арга эрт дээр үеийн Хятад эмэгтэйчүүдийн ясны чөмгийг ширгээж, үргүйдэлд хүргэдэг байсан байна.
8. Оливийн тос
Эртний Грект оливийн тосийг хушны тостой хольж эр бэлгийн эс ба өндгөн эсийн нийлэх боломжийг багасгадаг байсан байна. Хожим оливийн тос өдөр тутмын хэрэглээнд нэвтэрснээр, үүнийг бэлгэвчтэй хамт хэрэглэх боломжгүй болжээ.
7. Зөгийн бал
Бэлгийн харьцаанд орохын өмнө үтрээндээ зөгийн бал хийнэ гээд боддоо. Эртний Египетийн эмэгтэйчүүд зөгийн балийг натрийн хүчил болон матрын ялгадастай холин жирэмслэлтээс хамгаалах арга болгодог байжээ. Ингэснээр эр бэлгийн эсийг дотогш нэвтрэхээс 48 цагийн турш хамгаалдаг ажээ. Хэдийгээр энэ нь 100 хувийн баталгаатай арга биш ч гэсэн, тухайн үедээ хамгийн шалгарсан арга байсан байна.
6. Цуутай пролон
Цуу шингээсэн пролонийг үтрээндээ хийж жирэмслэлтээс хамгаалах аргийг Hebrew Talmud анх санаачилж байжээ. Энэ аргыг дараах 3 тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: Нас бага эмэгтэйн ургийг зулбуулахгүй байх, жирэмсэн үед давхар жирэмслэхээс хамгаалах, эхийг эмчлэх үед ургийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг байсан байна.
5. Амьтны гүзээ
Резинэн бэлгэвч хэрэглээнд гарахаас өмнө амьтны гүзээ, давсагийг бэлгэвч болгон ашигладаг байжээ. Эвгүй сонсогдож байгаа байх л даа, гэхдээ энэ нь жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй бэлгийн замын халдварт өвчнөөс ч гэсэн хамгаалдаг байжээ. Бэлгэвчний анхны хувилбарыг Грекийн хаан Минос хэрэглэдэг байсан ба тэрээр бэлгийн замын халдварт өвчтэй байсан бөгөөд эхнэртээ халдааснаас ямааны гүзээг хэрэглэсэн нь дээр гэж бодсон байна.
4. Чонын шээс
Дундад зууны үеийн хүмүүс анагаах ухааны тал дээр маш сонин зүйлсийг туршин хэрэглэдэг байжээ. Жирэмслэлтээс хамгаалах хамгийн өвөрмөц энэ арга нь нэгэн төрлийн дом бөгөөд сексийн дараа өлөгчин чонын шээсэн газар очиж шээдэг байсан байна.
3. “Daucus carota”
Энэхүү ургамлыг сексийн дараа уувал өндгөн эсний боловсролыг зогсоодог байна. Энэ ургамалтай төстэй бас нэг ургамал байдаг нь “Hemlock” юм. Хүмүүс энэ 2 эмийн ургамлыг маш их андуурч уудаг байсан бөгөөд Hemlock нь үхлийн хортой ургамал учраас золгүй явдал их гардаг байжээ.
2. Норгосон тампон
Тампоныг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеэр л хэрэглэдэг гэдгийг бид мэднэ. Гэвч олон жилийн тэртээ жимсний шүүсэнд дэвтээж норгосон тампон нь эр бэлгийн эсийг устгадаг хэмээн үздэг байжээ. Тухайн үеийн тампонууд ноос, торго, даавуу зэрэг материалуудаар хийгддэг байв.
1. “Lysol”
АНУ-д жирэмслэлтээс хамгаалах хориотой байх үеэр гарсан энэхүү бэлдмэл эмэгтэйчүүдэд хамгийн аюулгүйд тооцогддог байжээ. Гэвч энэ нь химийн бодис учраас үтрээг түлдэг аюултай байсан байна. 1911 онд Lysol-д хордон нас барсан 5 тохиолдол бүртгэгдэж байжээ.